”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Баясгалант амьдралтай шинэ он

Ядуурлаас ангижирсан Чи Пинхэгийн аз жаргалтай жил

    Сүүлийн жилүүдэд Хятад улсын ядуурлаас ангижруулах үйлсэд идэвхтэй ахиц гарч, зөвхөн 2018 онд бүх Хятадын хөдөө тосгонд 10 сая гаруй иргэн ядуурлаас ангижирсан бөгөөд тэдний нэг нь Хэбэй мужийн Ханьдань хотын Цисяний Дүнчэнь тосгоны Чи Пинхэгийнх юм.

Хэбэй мужийн Ханьдань хотын Цисяний Дүнчэнь тосгоны тариачин айлуудын хашаа хорооны цэвэр цэмцгэр байдал хамгийн түрүүнд нүдэнд тусаж байлаа. Цонхоо цаасан хайчилбараар чимж, энд тэндгүй сар шинийн гоёл наажээ. Богино үстэй, дунд насны, махлагдуу бүсгүй биднийг угтан гарч ирлээ. Тэр бол Чи Пинхэгийн эхнэр ВанГүйчинь юм. 49 настай Ван Гүйчинь гэр бүлийнхээ тухай ингэж ярьсан юм.

“Манай нөхөр хэдэн жилийн өмнө ажиллаж байгаад санамсаргүй унаж, хоёр хөл нь мэдээгүй болсон юм. Үүнээс хойш гэр бүлийн амьдрал хүндэрч, нөхөр маань ажиллаж болохгүй, бүх юм миний нуруун дээр ирсэн. Би урт хугацаагаар тариан талбайд ажиллаж, ядраад нурууны мөгөөрс өвддөг болсон. Одоо нуруундаа зургаан төмөр хадаастай. Тогтмол хугацаанд хагалгаа хийлгэдэг. Охин, хүү хоёр маань сургуульд сурдаг. Амьдралын дарамт ихтэй учраас ядуурсан юм” гэж хэллээ.

Тосгоны зүгээс Чи Пинхэгийн гэр бүлд наад захын амьжиргааны нөхөн олговор олж өгөх өргөдөл гаргаж, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг хөнгөлж, тулгамдсан асуудлыг нь шийдэж өгчээ. Бие нь эдгээд Чи Пинхэ төлөвлөгөө гаргаж, өөрөө алхаж чадахгүй ч гэсэн цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй унаж болох учраас лангуу нээж, жижиг наймаа хийхээр эхнэртэйгээ зөвшилцөн тохирсон байна. Нөхөр нь ажилд орох хүсэлтэй байгааг Ван Гүйчинь дэмжсэн боловч түүний төлөө санаа зовно.

Засгийн газрын дэмжлэг дээр Чи Пинхэ гэр бүлээрээ зүтгэсний дүнд 2018 онд тэднийх ядуурлаас бүрмөсөн ангижирсан байна. Ядуурлаас ангижирсан үр дүнг баталгаажуулж, ашиг орлогыг нь улам нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн захиргаанаас янз бүрийн бодлого хэрэгжүүлжээ. Хөдөлмөрлөх чадвартай хүмүүсийг үйлдвэрлэл эрхлэх, эсвэл гадагш явж хөдөлмөр үйлчилгээ хийхийг урамшуулж, хөдөлмөрийн зарим чадавхаа алдсан буюу хөдөлмөрлөх чадвар сул хүмүүсийг ойжуулалтын бүсийн хамгаалагч, асрагч зэрэг олон нийтийн ажлын байраар ханган орлогыг нь нэмэгдүүлжээ. Хөдөлмөрлөх боломжгүй өндөр настнууд, архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гол нь нийгмийн хамгаалалд хамруулан амьжиргааг нь баталгаажуулна. Чи Пинхэгийн гэр бүлийн онцгой байдалд чиглүүлж, тосгоноос 2018 онд ВанГүйчинийг нийгмийн халамжийн ажлын байраар хангасан байна.

- Одоо би өдөр бүр гал түймрээс сэргийлэх ажил хийж байна. Өдөртөө очиж нэг эргэдэг. Энэ ажил урдчилан сэргийлэхээр гол болгож, сурталчилгаа хийдэг. Урьдчилан сэргийлэх ажил гэвэл өдөр бүр очиж хаана гал түймрийн эрсдэлтэй байгааг шалгах явдал юм. Энэ ажлын байрны нэг жилийн цалин 6000 гаруй юань, дээрээс нь наймаа хийсэн орлогоо нэмбэл гэр бүлийн амьдрал улам сайжирч байна. Удахгүй цагаан сар болно. Энэ бол манай гэр бүлийн ядуурлаас гарсны дараах анхны сар шинэ юм. Аль эрт бэлтгэл ажлаа хийсэн гэж ярьлаа. Сар шинэ болох гэж байгаа энэ үеэр Чи Пинхэгийн гэр бүл сайн сайхан хүсэл эрмэлзэлтэй байна.

“Хүүхдүүдийн маань сурлага сайн, хожим эх орондоо хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Бид өдөр бүр баяр баясгалантай, эрүүл энх байхыг хүсэж байна” гэж ярьсан юм.

Түүний дунд сургуулийн сурагч охин Чи Гүө-Ин хүсэл мөн мөрөөдлөө ярьж байлаа. Тэрээр:

- Ирэх онд улам сайн сурч, аав ээж минь эрүүл энх байхыг хүсэж байна гэж хэллээ.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:26319
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой