Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Фото зургаар баярт мөчөө тэмдэглэж байна

Фото зургаар баярт мөчөө тэмдэглэж байна

    Цагаан сар бол айл хотлоороо цуглардаг баяр юм. Энэ үеэр хүмүүс гэр бүлийн зураг татуулан, баярт мөчөө дурсгал болгож үлдээдэг билээ. Жүнгүө буюу "Хятад орон" зурагчны газрын ажилтан Бао Чэнь:

- Сүүлийн жилүүдэд сар шинээр гэр бүлийн зураг авахуулах нь олон айлын сонголт болсон. Цагаан сар бол хятадуудын хувьд гэр бүлээрээ хамт байх мөч юм. Фото зургийн газар ч гэсэн энэ дурсамжтай мөчийг тэмдэглэж үлдээдэг. "Цагаан сарын үеэр гэр бүлийн зураг авахуулах нь баяраа тэмдэглэх нэг арга хэлбэр болсон. Зарим хүмүүс энд хуримын зураг авахуулдаг ба хожим хүүхэдтэй болсныхоо дараа дахин ирж зургаа татуулж, хожим хоёр дахь хүүхэд гээд жил бүр зураг авахуулдаг заншилтай болсон. Ам бүлийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдний өөрчлөлтийг гэрэл зургаар тэмдэглэж байна гэж ярьлаа.

Жүнгүө зурагчны газрын гурван давхрын лангуунд нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрын 70 жилийн турших зургийг тавьсан байна. Хар үстэй байснаа буурал үстэй болж, гэр бүлийн хоёроос ач зээ олонтой гурван үеийн том гэр бүл болжээ. 70 жилийн гэрэл зураг тэдний гэр бүлийн өөрчлөлтийг тэмдэглэж, мөн Хятад орны хөгжил өөрчлөлтийг харуулсан байна. Бао Чэнь:

- Энэ гэр бүлийн хоёр Шанхай хотынх. 1947 онд тэд Шанхай хотын Жүнгүө зурагчны газар хуримын зургаа татуулж байлаа. 1950-иад оны үед Жүнгүө зурагчны газар Шанхай хотоос Бээжинд нүүж ирсэн. Энэ гэр бүл ч гэсэн ажлын шаардлагаар Бээжинд нүүж ирсэн. Ийнхүү 1947 оны анхны зургаас 2017 онд хоёр хөгшин гэрлэснийхээ 70 жилийн ой хүртэл 70 жилийн турш дурсгалын зургаа авахуулсаар иржээ. Энэ дурсгалт мөчүүдийн гэрчийн хувьд Бао Чэнь өндөр сэтгэгдэлтэй буйгаа хэлсэн юм.

“Гэрлээд 70 жил болсон хоёр хөгшин бие биедээ маш сайн, цагаан алтан бөгж худалдан авч, олон жил ханилсны бэлгэ тэмдэг болгож зүүсэн аж. Тэд 90 насны босго өөд өгсөж яваа ч дандаа иймэрхүү хэлбэрээр хайр сэтгэлээ илэрхийлж ирсэн гэж сонирхууллаа.

Сүүлийн жилүүдэд дижитал, интернтийн технологи хөгжин дэвшихийн хэрээр зарим зурагчны газар шинээр гарч байна. Хайма зурагчны газарт Юй хатагтай гэр бүлийнхэнтэйгээ ирж, шинэ оны гэр бүлийн зураг авахуулж байлаа. Юй хатагтай:

- Намайг хүүхэд байхад гэрэл зураг ховор байлаа. Аав маань хальсанд буулгасан аппаратаар ээжтэй авуулсан зураг бий. Гэвч аав маань өөд болж, аавтай татуулсан гэр бүлийн зураг үлдээгүйд их харамсдаг. Өөрөө үр хүүхэдтэй болсноос хойш чухал мөчүүдээ дурсгал болгон үлдээхийн тулд хүүхдүүдээ дагуулж зурагчны газар байнга зураг авахуулдаг болсон гэж дурсан ярьсан юм.

Гэрэл зураг бол хүүхдийн өсөлтийг гэрчлэх цаг хугацааны гэрч, мөн цаг хугацааны өөрчлөлтийн илэрхийлэл юм. Хятадын зурагчны газарт 80 насны давааг давсан хоёр буурал хувцсаа засаж, хүүхэд, ач гуч нарынхаа хамт 15 хүнтэй гэр бүлийн зураг авахуулж байлаа. Гэр бүлийн зургууд бол баяртай мөч, цаг үе, нийгмийн хөгжил дэвшлийн гэрч юм.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:347
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой