2019 оны Хятадын билгийн тооллын сар шинийн баярын үеэр олон улсын байгууллагын удирдагчид, олон орны улс төрчид Хятадын ард түмэн болон цагаачдад янз бүрийн хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлж, Хятадтай хамт улам сайхан ирээдүйг цогцлоохыг хүсэж буйгаа илэрхийлэн орон нутгийн хөгжилд оруулсан Хятадын цагаачдын хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.
Энэ сарын 05-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 37-р чуулганы дарга Эспиноза твиттер хуудсандаа:
- Хятадын үндэстнүүдийн уламжлалт цагаан сарын баяр тохиож буй үеэр Хятадын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, амар амгалан, аз жаргал хүсье. Сайхан баярлаарай гэж хятад хэлээр бичсэн байна.
04-нд Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах:
- 2022 оны Бээжингийн өвлийн олимп болоход гурван жил үлдээд байна. Хятадын шилдэг тамирчид өвлийн олимпийн төлөө шаргуу бэлтгэж байна. Хятадын тамирчдад Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, эх орондоо болох олимпийн наадамд шилдэг амжилт гаргахыг хүсье гэж хэллээ.
05-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп:
- Мелание бид хоёр та бүхэндээ сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. "Гахай жил" тохиож байгаа үеэр чин сэтгэлийн ерөөл өргөж, эрүүл энх, хөгжил дэвшил, аз жаргалыг хүсье гэж мэндчилсэн байна.
05-ны өдөр Францын ерөнхийлөгч Макрон твиттер хуудсандаа:
- Цагаан сараа тэмдэглэж байгаа бүх хүнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, гахай жилдээ аз хийморьтой байхыг хүсье гэж хэллээ.
04-нд Беларусын ерөнхийлөгч Лукашенко хувийнхаа болон ард түмнийхээ өмнөөс Хятадын ард түмэнд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр:
- Беларус, Хятад хоёр орны харилцааны хөгжил улам шинэ, уламилэрхий амжилтад хүрэхийг хүсэж байна гэж мэндчилжээ.