Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хуурын аялгуутай сар шинэ

Он цагийн үл үзэгдэгч хуурцаг хөврөн хөвөрсөөр алслан одож буй нэгэн жил хуучирч хүн бүрийн зүрх сэтгэлд учрал хайр, ухаарал гэгээрлийн сүүн цагаан зам татуулсаар амьдралын аливаа бүхнийг сэтгэлийн гүнд дурсамж болгон зураглаж үлдээлээ.

      Цаг хугацаа улиран солигдохын тоолонгоор дэлхий ертөнц тэр аяараа хөгжин өөрчлөгдөж, үзэгдэн буй юмс бүхэн улам ч хувьсан дэвшиж дээшилсээр. Өсөх балчир үрс өдөр өдрөөр торниж, залуус хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн урагшилж, өвгөдийн магнайд жаргалын мишээл нэмэгдэхийн хэрээр орчлон хорвоо гэгч өөрчлөгдөн хувьсахын гайхамшгийг үзүүлсээр. Энэ дунд гагцхүү хүн төрөлхтний бие биесээ гэх хайр сэтгэл, хүн чанар цэлмэг хөх тэнгэр мэт мөнхөд бат бэх оршин байх болно. Хүн зоны тэр л бие биесээ гэсэн хайр, халуун дулаан сэтгэлийг баяр хөөрөөр бялхаасан нэгэн сайхан тэмдэглэлт баяр бол яахын аргагүй Цагаан сар.  

Айлчлан ирж буй шаргачин гахай жилийн босго давмагц эрүүл энх, эв эетэй, элэг бүтэн гэр бүл, аз жаргал, амжилт бүтээл, хамгийн сайн сайхныг ерөөсөн гайхамшигт мэндчилгээнүүд гар утсанд минь хаврын шувуудын цуваа шиг жиргэн жингэнэн ирж сэтгэл сэргээнэ. Хөххотын гэрлэн чимэглэлт гудамж талбайн дүр  төрх сар шинийн өнгө үзэмж бүрдүүлж, хаашаа ч харсан шаргачин гахай жилийг хүндэтгэн буй сонин содон шийдэл бүхий энэ газрын онцлогтой хээ хуар, чимэг зүүлт, өвөрмөц онцлогтой соёл нь нүд хужирлана. Сэтгүүлч миний бие найз нөхөд, ахан дүүсээс минь ирж буй сэтгэл сэргээсэн олон сайхан мэндчилгээнүүдээ уншин сонсон баясаж, басхүү хөрш орны хөгжил дэвшлийг гайхан явсаар “Монгол идээ ундаа”-ны дэлгүүрийн үүдэнд ирлээ. “Амархан сайн байна уу” хэмээн ахмад буурлын тохойг түшин хүндэтгэж, ахан дүүстэйгээ инээд цалгиулан золгодог уламжлалт сар шинийн баяр тохиох ялдамд гадаадад ажиллаж, амьдарч буй олон монголчууд тухайн байгаа газар бүртээ ёс заншлаа  дээдэлж, шинийн нэгнээ бэлгэшээн угтан золгоцгоодог уламжлалтай. Өвөр Монголын Өөртөө Засах Оронд ажиллаж, амьдарч буй монголчууд ч мөн бэлгэтэй сайхан үгсээ хэлэлцэж, алд цэнхэр хадгаа сэтгэлийн цагаан сүүтэйгээ дэлгэн золголоо.

2019 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр буюу өлзий учрал бүрдсэн шинийн 03-ны өдөр Өвөр Монголд ажиллаж, амьдарч буй монголчуудын Нэгдсэн золголт Хөххот дахь Монгол Улсын бизнес эрхлэгч Б.Мөнхжаргалын “Монгол идээ ундаа”-ны дэлгүүрийн танхимд Монгол Улсаас Хөххотноо ажиллаж, амьдарч буй урлаг соёлынхон болон бизнес эрхлэгчид золгохоор нэгэн дор цугларсан юм. Золголтыг Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн, МУСТА, Ц.Бэрцэцэг бэлгэ дэмбэрэлтэй ерөөлийн сайхан үгсээр эхлүүлж,  Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, морин хуурын багш, морин хуурч Х.Алтантуг хуурын эгшиг аялгуугаар айлчлан ирж буй энэ шинэ жилийн хийморийг сэргээн Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч Шаравын “Хэнтийн өндөр ууланд” хэмээх хосгүй сайхан аялгууг хуурдлаа.

Улмаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан,  дуучин Г.Гэрэлбаатар ая дууны эгшгэн хадгаа өргөсөн юм. Ахмад настнаа хүндэлдэг хосгүй сайхан уламжлалаараа Хөххотноо ажиллаж, амьдарч буй монголчууд “Өндөр ээж” хэмээн хүндлэгдсэн Д.Түмэннаст эгчдээ золгосон юм. Хөххотноо арван дөрвөн жил амьдарсан тэрээр цаг үеийн хөгжил дэвшил болоод ахан дүүсийнхээ хүндэтгэл дүүрэн сайхан сэтгэлээр бахархан сууж байлаа. Уул ус, унаган нутгаасаа хол байгаа ч Цагаан сарын бэлгэ дэмбэрэлтэй сайхан баяраа ийнхүү хамтдаа угтан золгодог уламжлал Америкийн нэгдсэн улс, Солонгос, БНХАУ гээд дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа монголчуудын дунд дэлгэр сайхан оршин тогтносоор. Хөөрөг зөрүүлэн хуучилж, хүн бүр улиран одож буй хуучин ондоо ямархан амжилт ололттой байсан тухайгаа, мөн ирэх ондоо санасан сайхан бүхнээ хийж бүтээхийн тухай халуун дотно яриа дэлгэн Өвөр Монголын Өөртөө Засах Оронд ажиллаж, амьдран суугаа монголчуудын Нэгдсэн золголт хуурын яруу эгшигтэй, дууны цээлхэн аялгуутай дэлгэр сайхан боллоо.

 

Найруулагч:Э.ҮРЖИНХАНД
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:307
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой