Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Амар байна уу

Амар байна уу

     

       Жаран жарнаар өртөөлсөн жаргалтайн дээд цагаан сарын мэндийг та бүхэндээ хүргэж байна. Цаг хугацааны хүрд эргэлдэн, цадиг түүхийг бичиглэсээр билгийн тооллын нэгэн шинэ жил айлчлан ирлээ. Дорнын зурхайгаар мөрөө гаргадаг Ази түмэн, тэр дундаа монголчууд бидний үе уламжлан тэмдэглэсээр ирсэн сар шинийн золголт өөрийн гэсэн онцлог шинжээ хадгалсаар өнөөг хүрсэн юм. БНХАУ-ын үндэстний цөөнхийн нэг болох Өвөр Монголчууд ч сар шинээ нижгэр тэмдэглэдэг. Сар шинээр гэр хотлоороо хуран чуулж, амар мэндээ мэдэлцэн, ерөөл бэлгэдлийн сайхан үг сонсож, ах дүү, төрөл саднаараа айчлан явахыг хүн болгон л хүсдэг.

Хятад улсын хэмжээнд сар шинээр албан ёсоор долоон өдөр амардаг. Энэ нь хүмүүсийн нутаг усандаа харьж аав ээждээ золгох, эсвэл аялж жуулчлахад таатай нөхцөл болдог байна. Сүүлийн жилүүдэд сар шинийн амралтаар гэр бүлээрээ гадагш жуулчлах нь олон болсон. Тухайлбал, Хятадын аялал жуулчлалын судалгааны газрын хийсэн ерөнхийлсөн судалгаагаар 2019 оны сар шинийн амралтын үеэр бүх Хятадын аялал жуулчлалын салбарынхан давхардсан тоогоор 415 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэж, 513.9 тэрбум юаний орлого олсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдсэн байна. Гэвч орчин цагийн хөгжлийн хэмнэлийн хурдаас шалтгаалж нутаг орондоо очиж сар шинээ тэмдэглэхийг битгий хэл гэртээ орох завгүй ажлын байран дээр сар шинээ гаргадаг хүмүүс олон бий.

Нутгаасаа хол, ажилд орсон цагаасаа нутаг усандаа очих маань цөөн болсон сурвалжлагч миний хувьд сар шинээр нутаг буцаж, аав ээждээ золгон, төрөл саднаараа айлчлах нь дадал зуршил болсон юм. Гэвч энэ жил ажил алба их, хүүхэд нялх байгаагийн шалтгаанаар нутаг буцаж сар шинээ тэмдэглэж чадалгүй Хөххотод сар шинээ хүүхдийн инээд цолгисон гэртээ баяр жаргалтай нь аргагүй өнгөрүүллээ. Үртэй хүн баян гэж үнэн юм.

          Эко эрүүл хотын сар шинэ

Сар шинийн баярыг улс үндэстнүүд өөрийн уламжлалт зан заншлаараа тэмдэглэн өнгөрүүлдэг. Бидний хөдөө аж төрөх малчин монголчуудын хувьд ганц хоёр хот айлаараа амгалан тайван, тав тухтайхан сар шинээ угтаж, айлчин гийчнээ хүндэтгэн хүлээн авч ёс жаягаа гүйцэтгэдэг. Иймэрхүү сар шинийн уур амьсгал дунд өссөн хөдөөгийн хүү миний хувьд их хотын түм түжигнэж, бум бужигнасан үймээн дунд сар шинээ өнгөрүүлнэ гэж бодоход хүндхэн байж билээ. Тэр тусмаа хөхөө сарын 23-ны өдрөөс шинийн арван тавныг хүртэл бараг л өдөр шөнөгүй салют буудуулах нь Хятад үндэстний 2000 гаруй жилийн уламжлалтай зан үйл юм. Хятадууд Цагаан сараар салют буудуулдаг тухай домог яриа олон олон байдаг. Тухайлбал, эрт урьд цагт “Жил” хэмээх буг чөтгөр ердийн цагтаа далайн ёроолд амьдран, битүүний шөнө болохтой зэрэгцэн гарч ирж хүн амьтныг хөнөөдөг гэнэ. Тэгээд хятадууд салют зохион ад чөтгөрийг хөөж, гай зовлонгоос зайлдаг болсон гэдэг. Энэ нь муу муухай зүйлийг хөөн зайлуулж, сайн сайхан зүйлийг угтан авч ирж буй утга учиртай. Тиймээс сар шинээр салют буудуулах зан үйл нь урт хугацааны явцад үндсэн утгаа алдаж, хот газрын дуу чимээг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдол үүсгэн, цаашлаад гал түймэр, осол эндэл ч гардаг болсон байна.

Цагаан сараас өмнөхөн Хөххотын Засгийн газраас агаарын чанарыг сайжруулж, салютын аюулгүй байдлын хяналтыг эрчимжүүлэн, олон нийтийн аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор “БНХАУ-ын агаарын бохирдлыг сэргийлэн засах хууль” болон “Салютын аюулгүй байдлын хяналтын дүрэм” зэрэг хууль тогтоолд үндэслэн Хөххотын бодит байдалтай уялдуулж хотын дүүрэгт салют буудуулахыг хориглосон байна. Энэхүү хоригийг хэрэгжүүлснээр энэ жилийн сар шинээр хотын дүүрэгт салютын дуу бараг л сонсогдохоо больж, хотын захын дүүргүүдэд хаа нэгтээ сонстож, Хөххотынхон “чих амар” сайхан шинэллээ. Түүнчлэн сар шинээр Хөххотын агаар ч утаа униаргүй цэлмэг сайхан байж, гудамж талбай цэвэр цэмцгэр хэвээр байлаа. Өмнө нь сар шинээр хотоо цэвэр цэмцгэр байлгах гэж цэвэрлэгчид үүрийн гэгээтэй уралдан, салютын хогонд дарагдсан гудамж талбайг цэвэрлэж ажил ихтэй байдаг бол энэ жилийн хувьд ажил багатай байж, ар гэртээ арай илүү цаг хугацаа зарцуулж чадсан болов уу. Дашрамд дурдахад, Өвөр Монголчууд ёслолын буудлага буюу салютыг “Пуужин” гэж нэрлэдэг. Энэ нь Хятад үгний “炮” буюу буу хэмээх үгнээс гаралтай юм.

           Уламжлал шинэчлэл уяан дээрээс

Цан савсуулсан морьд уяан дээр янцгаан зогсож, цагаан сарын айлчин гийчин гэр дүүрэн сууцгаан, амар мэндээ мэдэлцэх нь юутай сайхан баяр жаргалан билээ. Бид нарыг бага байхад хөдөө нутагт ингэж л морьдынхоо уур цанг савсуулан давхидаг байсансан. Тухай үед айлын гадаа уяа дүүрэн морьд харагддаг байсан бол одоо харин хөгжлийн алхааг дагаад уяан дээр харагдах морьд цөөн болж, шинэ цагийн өнгийг харуулсан машин, мотоциклтой айлчин гийчин олон болжээ.

Мөн хуучиндаа сар шинээр азай буурал, ахмад настнууддаа золгох гэж хол газар хэдэн хоногоор морь тэмээтэй явдаг л байсан. Харин өнөөдөр шинэ эриний шинэлэг техник технологийн буянаар царай царайгаа харан амар мэндээ мэдэлцэж золголтоо хийх болсон нь юутай гайхалтай. Бөмбөрцгийн нөгөө талд байгаа аавын хүү, ээжийн охин ч гэсэн ар гэртээ байгаа аав ээжтэйгээ хэдхэн хормын хугацаанд холбогдож уулзан учрах болсон.

  Энэхүү техник технологи хөгжсөн эрин үед ялангуяа залуучууд нийгмийн сүлжээгээр дамжуулан, хол байгаа найз нөхөд, хамаатан садандаа баярын үеэр мэндчилгээ дэвшүүлэх болсон нь уламжлал шинэчлэлийн бас нэгэн хэлбэр болж байна. Энэ нь өнөө цагийн цаг завгүй амьдралын хэмнэлд зохицсон зүйл гэхэд эрэлгэлзэх зүйл алга.  

Цаг хугацаа, орон зайг товчлон уламжлал шинэчлэлийн унаган хүлгээ уяан дээр сойж, он цагийн ээлжинд цаглашгүй түүхийг бичиглэсээр байгаа Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:4564
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой