ХКН-ын Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин тушаал гаргаж, “Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн сургалтын хяналтын журам”-г нийтэлж, 2019 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болов.
“Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн сургалтын хяналтын журам” бол Хятадын улсын цэргийн сургалтын хяналтын талаарх анхны хууль тогтоол бөгөөд 10 бүлэг 61 заалттай. Тус журамд цэргийн сургалт, хяналт шалгалтын үүрэг хариуцлага, ажлыг тодорхой зааж, цэргийн сургалтын хяналтыг зохион байгуулах арга зүй, алхам дарааллыг тогтоосон байна.