Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өндөр насны найртай өлзийт сар шинэ

Өндөр насны найртай өлзийт сар шинэ

    

        Монгол түмний дунд гэр бүлийн зан үйлийн ёслолын уламжлалт нэг хэлбэр нь насны ойг тэмдэглэх ёс юм. Үүнийг дотор нь хүүхдийн, өндөр насны гэж хоёр хуваадаг. Монголын заншлаар хүний насыг тоолохдоо хаврын эхэн сарын шинийн нэгнийг нэгэн жилийн хэмжээс болгон цагаан сараар нэг нас нэмдэг гэж үздэг тул шинэ оныг төрсөн өдрийн баяртай хамтатган тэмдэглэдэг.

Энэ сар шинийн хувьд Ордос хотын Отог хошууны малчин Шүрэнчимэг буурайн хувьд үнэхээр баяр жаргалаар дүүрэн сар шинэ болж өнгөрлөө. Учир юун гэвэл буурайн наян насны найрыг үр хүүхэд, садан төрөл нь нутаг усныхаа ард олныг урин энэ сар шинээр нижгэр тэмдэглэж өгсөн юм. Хэдийгээр зуны дэлгэр цагт айраг цагаа бэлтгэн найрлаж, бөх барилдуулж, морь уралдуулан нэгэн ёсны бэсрэг наадам хийдэг заншил байдаг ч настны хүүхдүүд нь сар шинээр дөрвөн зүгээс нутаг буцаж ирэх садан төрлийнхөө цаг завыг харж ийнхүү сар шинээр хүндэтгэлтэй тэмдэглэсэн байна.

.

       

     Шүрэнчимэг буурай маань өөрийн долоон хүүхэдтэй, өргөж авсан нэг хүүтэй нийт найман хүүхдийн эх болж өдий сайхан насалжээ. Хайрт хань нь 2005 онд 68 насандаа бурхан болсон гэх. Найман хүүхдийн үр ач гэж өдгөө Шүрэнчимэг ээж дөч гаруй гишүүнтэй том гэр бүлийн эзэн. Ордос нутаг ч хэзээнээс түүх соёлоороо гайхуулдаг. Зан заншлаа хүндлэх, хүндэтгэх ёс өвөрмөц. Их хааны онгоныг сахин тахиж буй нутаг гэдгээрээ хол ойрдоо цуутай монгол зан иргэншлээ хадгалсан, уламжилж явдаг сайхан нутаг. Өндөр насны найрын үеэр ч монгол сайхан ёс заншлаараа шинийн нэгний өглөө Шүрэнчимэг ээжийн хүүхдүүд эртлэн босч тэнгэр бурхандаа сархдын сацал, идээний дээжээ өргөн, настан буурал ээжийн урт насалж удаан жаргахыг нь хүсэн даатгах ёсыг үйлдсэн байна. Дараа нь гэртээ ёслох ёсолгоонд ах дүү, үр хүүхдээс нь ёсны үг хэлж ёслолыг нээгээд үр ач нарынх нь өргөл болгон хүүхэд багачуудаар нь хадаг идээ бариулж эхлүүлэв. Дараа нь хамт олны төлөөлөл үг хэлж, хундага дэвшүүлэн, хүүхэд ач нар нь дараалан ерөөлийн үг хэлж бэлгээ барьлаа. Найрын ширээ, найрлах ёс нь эгэл хүндэт найрын адил хүндэтгэлийн дуугаар ая барин, ерөөл үргэлжилж буянтай бууралдаа хандаж ийнхүү ерөөл дэвшүүлсэн юм.

Төр улсдаа үнэлэгдсэн

Түмэн арддаа хүндлэгдсэн

Түүх шастирт нэрлэгдсэн

Ах дүүдээ өмөг болсон

Ач гучдаа түшиг болсон

Ачит буурал та минь...

Ертөнцийн олны ахмад нь болж

Есөн хүсэл нь ханан жаргаж

Ерэн сүүдэр зэрэгцсэний

Ерөөлтэй найрыг үүсгэж байна гэж шүлэглээд өндөр настныг хүндэтгэсэн найр цэнгэлийг үргэлжлүүлэн зочид гийчид холбоо үгээр настан буурлын наян насны баярт баяр хүргэн бэлэг сэлтээ өгч, дуу хуураар цалгилаа. Найрыг ёс дэгийн дагуу үргэлжлүүлэн Ордос нутгийн нэгэн малчин айл ийнхүү өндөр насны найртай сар шинээ угтан авсан юм.

      Шороон Гахай жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. 

Зохиогч: Ц. УРАНТУНГАЛАГ
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:133
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой