”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шилийнманд: - Нийгэмд хувь нэмэр оруулж байдгаараа бахархдаг

“Наргих ёстой газраа наргисан шиг нарги. Найман настай балчир шиг бодох юмгүй жарга” гэх “Чойномын бяцхан сургаал” бий.

    Сар шинээр монголчууд гэлтгүй олон ч улс үндэстний ард түмэн амралтаараа жил цагаан сараа тэмдэглэдэг. Харин цаг үе, нийгэм түүхийн хөгжлийг дагаад ажил мэргэжлийн салбар олширч, заавал сахих ёстой ажлын байрууд бий болсноор сар шинэ төдийгүй ямар ч тэмдэглэлт өдрүүдэд ажлын байран дээрээ бат зогсох хүмүүс олон болжээ. Ингээд сэтгүүлч миний бие “Цагаан сараар ажиллаа” ч гэж гомдолгүй, цагийн ажилдаа хичээн зүтгэж яваа нэгэн залуутай уулзаж ярилцсан юм.

 Хөххотын Нэгдүгээр шоронгийн цагдаа Шилийнманд

“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг

Жаргах нарыг харж, хязгааргүй бахархан “Нар унах тэр зүгт заавал очиж үзнэ” хэмээн Тэмүжин ээждээ ярьж суусан “Чингис хаан” киноны хэсгийг та санаж байна уу?

13 настайдаа аугаа эзэн Чингис хааны хүүхэд дүрд тоглох аз ивээсэн нэгэн монгол хүү 18 жилийн дараа Хөххотын төвд байртай, хөнгөн сүүх машинтай, улсын албан хаагчийн ажилтай, ураг бүл нь жаргалтай, хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон амьдралаар амьдарч, Хөххотод монгол айл нэгийг нэмэн гялалзаж явна.

"Чингис Хаан" кино дахь 13 настай Тэмүжиний дүрд 

“Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр” гэж дуулдагчлан эзэн Чингис хааны дүрийг дэлгэцнээ амилуулна гэдэг мөн нэгэн зүйлийн аз буян гэлтэй. Ийнхүү кино, үнэн амьдралын аль ч дүрдээ амжилттай тоглож яваа энэ залууг Шилийнманд гэдэг. Тэрээр балчир багаасаа монгол сургуульд сурч, их сургуулиа хүртэл монгол хэлээрээ төгссөн хэдий ч төрийн албан хаагчийн хатуу шалгалтыг хятад хэлээр өгч, зуу мянган өрсөлдөгчдийнхөө дундаас шигшигдэн үлдсэн цөөн тооны монгол залуусын нэг юм.

Шилийнманд 2009 онд Өвөр Монголын Багшийн их сургуулийг Боловсрол, шинжлэх ухааны дээд сургуулийн Сэтгэл зүйн мэргэжлээр төгссөн. 2012 оны 10 дугаар сарын Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд, Хөххотын Нэгдүгээр шоронд цагдаагийн алба хаах болсон байна.

Хөххотын Нэгдүгээр шоронгийн цагдаа Шилийнманд

- Таны хүсэл мөрөөдөл юу вэ?

- Их мөнгөтэй хүн болох гэж Шилийнманд тоглоом шоглоом болгон хөгжилтэй яриад инээв. Чин үнэнийг хэлэхэд их мөнгөтэй болох бол хүн бүрийн л хүсэл мөрөөдөл. Харин их мөнгөтэй болоод юу хийх вэ, яаж их мөнгөтэй болох вэ гэдэгт л хүмүүсийн ялгаа гардаг.

- Та их сургуульд сурдаг байхдаа шоронгийн цагдаа болно гэж мөрөөддөг байсан уу?

- Санаа зүүдэнд байгаагүй зүйл гэвэл энэ байна. Сэтгэл зүйн мэргэжил сурч байсан боловч сэтгэл зүйн эмч болно ч гэж бодож байгаагүй. Ёстой л хүссэн чиглэлгүй хөндий толгой явж байгаад сургуулиа дүүргэсэн юм. Яг тийм учраас оюутан дүү нартаа хандаж, хүсэл мөрөөдөлтэй, хандсан зүгтэй байж, тэр зүг рүүгээ чармайн тэмцээрэй гэж хэлье.

- Гэхдээ та мөн сайхан амьдарч байна шүү?

- Эр хүн гэдэг гэр бүл, хань ижилдээ хариуцаж, босгосон амьдралынхаа төлөө чармайн зүтгэх хэрэгтэй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Өөрийн биеэ зөв сайхан авч яван өрх гэртээ тулгуур түшиг болж, үйлсийн мөрөө тэгшлэх л гэж хичээн зүтгэж явна. Хүн бурхны зурсан зургаар амьдардаг гэсэн, бодвол бурхан намайг шоронгийн цагдаа болгож зурсан юм байлгүй гэж Шилийнманд хөгжилтэйхэн инээв.

Би ажилд орохдоо л сэтгэлийн бэлтгэлээ хангасан

Цагдаагийн алба, тэр тусмаа шоронгийн цагдаа гэдэг бусад ажил мэргэжлээс эрс ондоо байдаг. Тэр ч байтугай уламжлалт ойлголт дахь улсын албан хаагчийн тушаалаас огт өөр. Төрийн албан хаагч, албан тушаалтнууд ажлын таван өдөр, амралтын хоёр өдрөөр ажиллаж амардаг бол шоронгийн цагдаагийн хувьд гэмт хэрэгтнийг харж, хамаардаг учраас гэмт хэрэгтэн амарна гэж байдаггүй л хойно цагдаа нар ч амрах ойлголт байдаггүй. Тийм болохоор шоронгийн цагдаа гэдэг ээлж дарааллаар ажиллаж л байх ёстой ажил. Энэ тухай Шилийнманд ярихдаа:

- Шоронгийн цагдаагийн ажил гэдэг бусад албан байгууллага, тэр ч байтугай ардын цагдаагаас ч өөр ажил. Энэ ажилд орохын тулд эхлээд сэтгэл санаандаа бүрэн бэлтгэл хангасан байх ёстой. Өөрийн чинь хувьд бэлэн үү? гэж намайг анх ажилд ороход ахмад ажилтнууд, ахлах мэргэжилтнүүд надаас асууж байсан юм. Ямар ч ажлыг хэн нэгэн хүн л хийх ёстой учраас би сэтгэлдээ бүрэн бэлтгэл хангачихсан ажилдаа орсон юм.

Шилийнманд гэргий Цэлмэгийн хамт

      Бид нар шиг олон жил энэ ажлыг хийсэн хүмүүсийн хувьд цагаан сар, эсвэл бусад тэмдэглэлт өдрүүдэд ажлын байран дээрээ байна гэдэг нэг их асуудал биш болсон. Улс орон, нам засгаас өгсөн үүрэг тушаал, ажлын өвөрмөц онцлог шинжээс шалтгаалж, мөн анх ажилд орохоосоо эхлээд л бэлтгэлээ хийсэн учраас баяр наадмаар ажиллахыг маш хэвийн хүлээж авах болсон.

Одоо бид таван ээлжээр ажиллаж байгаа. Бидний ажлын ээлж дарааллыг дээд шатнаас урт хугацаагаар судлан шинжилсний дүнд тогтоосон бөгөөд нөхөн олговор, илүү цагийн цалин олгох зэргээр харж ханддаг нь төр засгаас бидний ажлыг ойлгон үнэлж буй гэж хувьдаа боддог. Энэ ажлыг сонгосондоо харамсах сэтгэл алга. Нийгэмд хувь нэмэр оруулж байна гэдэг утгаараа би ажлаараа бахархдаг гэж тэрээр их л тайван ярьсан юм.

Мэдээж хүний амьдралд ажил гэх ганцхан зүйл байдаггүй учраас амьдрал ахуйгаа зохицуулах, амраг гэргийтэйгээ аялан зугаалах гээд л зөндөө ажлууд гарч ирнэ. Шилийнманд энэ бүх зүйлийг маш сайн гүйцэтгэж, ажиллах цагтаа ажлаа сайн хийж, наргих цагтаа мөн наргисан шиг л наргидаг нэгэн аж.

- Бид хоёр аялах дуртай. Нөхөр маань цаг зав гаргахаар л очихыг хүссэн газарт минь дагуулж аялдаг. Заримдаа хол явахгүй байлаа гэхэд ойр зуураа гарч, хоол унд идэх гээд ердөө л зүгээр байдаггүй. Цагдаа хүн гэдэг хүмүүсийн төсөөлдөг шиг хөндий хүйтэн биш шүү дээ гэж Шилийнмандын гэргий Цэлмэг жаргалтай нь аргагүй ярьсан юм.

Зохиогч:С.Урьхан
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:26742
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой