”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нутгийн сар шинэ ингэж өөрчлөгджээ

Нутгийн сар шинэ ингэж өөрчлөгджээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн амьдралын дадал өөрчлөгдөж, “Сар шинэ” гэхээр хүмүүс тийм их баяр баясгалантай хүлээхээ больсон байна. Яагаад гэхээр орчин үед өдөр бүр “Сар шинэ” шиг байдаг болж, олон төрлийн хоол унд идэж, сайн сайхан хувцас өмсдөг болсон.

Миний мэдэхийн 20 жилийн өмнөх сар шинэ жилдээ нэг болдог хамгийн том баяр наадмын нэг байлаа. Мах идэх, шинэ хувцас өмсөх, бэлэг авах гээд бүх зүйл нь сайхан санагддаг байжээ.

20 жилийн өмнө: Хос уянгыг өөрсдөө бичдэг буюу хамгийн сайн бичээчийг урин бичүүлж, хэдэн өдрийн өмнөөс хаалгандаа нааж, хажууд нь улаан дэнлүү өлгөдөг байсан.

Орчин үед: Хос уянгыг өөрсдөө бичих нь цөөн болж, бэлэн бичигдсэн хос уянгыг худалдан авч шинэ сарын өмнөх өдөр хаалгандаа наадаг болсон байна.

20 жилийн өмнө: Сар шинээр газрын самар, чихэр, жигнэмэг зэрэг олон төрлийн амтат идээгээ хагас сарын өмнөөс худалдан авч бүрдүүлнэ.

Орчин үед: Энэ бүх хэрэглээгээ хүссэн өөрт ойр худалдааны төв болон өөртөө үйлчлэх төвөөс нэг дор худалдан авахад л болдог болжээ.

20 жилийн өмнө: Сар шинэ болохоос өмнө хүмүүс гэр бүлээрээ гэр орон, хашаа саравчныхаа гадна дотно тоос шороогоо цэвэрлэн шүүрдэж цэвэрлэнэ.

Орчин үед: Хүмүүс харин цэвэрлэгээний компанийн цэвэрлэгээний ажилтан дуудаж цэвэрлүүлдэг болсон.

20 жилийн өмнө: Шинийн нэгний өглөө ээж, аав өглөө эртлэн босч, тухайн үед иддэггүй ховор байсан тахианы мах, загасны мах, нугасны мах зэргийг бэлтгэн ширээ дүүрэн өрж, гэр бүлээрээ амтархан иддэг байлаа.

Орчин үед: Барагтаа л бол ресторан зоогийн газраар орж, халуун тогоо, хятад хоол иддэг болсон. Мөн махан төрлийн хоолыг бага хэрэглэх болж, жимс ногоог илүүд үзэх болсон байна.

20 жилийн өмнө: Ахмад буурлууд хүүхэд багачуудад өгөх сар шинийн бэлгийн мөнгөө банкнаас шинэ мөнгө болгон солиулж, 5 юань,10 юанийг бэлэг болгон өгдөг байлаа. Бага ч гэлээ хүүхдүүд маш ихээр баярладаг байсан юм.

Орчин үед: Бэлэн мөнгө биш харин гар утсаар бэлгийн мөнгөө шилжүүлдэг боллоо.

20 жилийн өмнө: Зөвхөн сар шинийн үед шинэ хувцас өмсдөг байлаа. Энэ өдрүүдэд шинэ хувцсаа бохир заваан болсон ч тайлж солих дургүй өмссөөр байдаг байлаа.

Орчин үед: Мөнгө л байвал өдөр бүр өөрийн санаанд таарах шинэ хувцас худалдан авч өмсөх болсон болохоор бидний бага нас шиг шинэ хувцас өмсөөд баярлах сэтгэл үгүй болжээ.

Өмөн нь сар шинийн үеэр салют буудуулж, сар шинээ угтдаг байсан бол сүүлийн жилүүдээс байгаль орчноо хамгаалах үүднээс салютыг хориглох болсон байна.

Харин орчин үеийн хүүхдүүдийн сонирхол гар утас, компьютер болсон. 

Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход аз жаргал дүүрэн байжээ.

Сар шинийн уур амьсгал өөр болсон ч хүн бүхэн, айл бүр баяр баясгалантай сар шинэ өнгөрөөж, шинэ сайхан уур амьсгалтай болохыг хүсэж байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:26974
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой