”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Аз жаргал бялхсан амьдрал

Цагаан сарын идээ ундаагаа бэлтгэх, хос уянга наах, шинэ хувцсаар гоёх, битүүлэх зэрэг нь цагаан сарын баяраа тэмдэглэхэд дутагдаж болшгүй үйл болно.

Цагаан сарын идээ ундаагаа бэлтгэх, хос уянга наах, шинэ хувцсаар гоёх, битүүлэх зэрэг нь цагаан сарын баяраа тэмдэглэхэд дутагдаж болшгүй үйл болно. Тунляо хотын Хорчин Зүүн гаран дунд хошууны иргэн Хөгжилтийн ядуурлаас ангижирсны анхны цагаан сар байв.

02-р сарын 04-ний битүүний өдөр Хөгжилтийн гэр бүл тун завгүй ажиллах ч аз жаргалаар бялхаж байлаа. Бэрүүд нь битүүний баншаа бэлдэж, хоёр хүү нь гэрийн гадна дотно ажлаа амжуулж, ач нар нь ёслолын салют буудуулахаар бэлтгэнэ.

“Хүүхдүүд айл гэр болсон болохоор сар шинээ тус тусдаа тэмдэглэх санаатай байсан ч энэ онд аавынх нь 61 насны ой тохиож, хүүхдүүд бидэнтэй хамт сар шинээ өнгөрүүлэхээр ирлээ” хэмээн Хөгжилтийн эхнэр ярьж байлаа.

Битүүний орой шарсан загас, чанасан мах, төрөл бүрийн хуурсан ногоо, сам хорхой, банш зэрэг ширээ дүүрэн амтат хоол бэлдэж, битүүнээ тэмдэглэнэ.

Хөгжилт хэлэхдээ: - Өмнө нь амьдралын нөхцөл тааруу байсан бөгөөд цагаан сараа тэмдэглэхэд хүнээс мөнгө төгрөг зээлж, битүүнээ аргацааж, зөвхөн бууз, баншаар л өнгөрүүлдэг байсан. Энэ жилийн хувьд амьдрал сайжирсан. Энэ бүхэн нам, засгийн сайн зөв бодлого, дэмжлэг юм гэж байв.

Хөгжилт энэ жил 61 нас хүрч байгаа бөгөөд хараа муутай, бас чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчтэй. Эхнэр нь олон жил хүнд хөдөлмөр хийснээс хөл гар нь гэмтэж, архаг хууч суужээ. Хоёр хүү нь айл гэр болж тусдаа гарчээ. Айл аймгийнхан нь тэдний амьдралын ядуу хүндийг бүгд мэднэ. Хөгжилт өвчнөөс болоод хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд урт хугацаагаар эм тан ууж, эхнэр нь тарианы ажлаа хийж, амьдралаа аргацааж байжээ. Амьдралын нөхцөл ядуу буурайгаас болоод хоёр хүү нь дунд сургуулиа төгсөж чадахгүй сургуулиас завсардаж, ээж, аавдаа туслан гэрийн ажилд оржээ. Хоёр хөдөлмөр хүч нэмэгдэж амьдрал нь сайжирсан боловч том хүү нь машины ослоор хүнд гэмтэж, эмчилгээний зардал их гарснаар амьдрал нь ядуурчээ. 2010 онд бага хүү нь айл гэр болж, 2017 онд том хүү нь айл гэр болж хамаг байдгаа шавхан амьдрал нь бүр ч хүнд болжээ.

Ядуурлаас ангижруулах ажил эрчимтэй хийгдэж, ядуурлаас ангижруулах ажлын баг тэдний амьдралын нөхцөл байдлыг ойлгож, 2017 онд ядуу буурай амьдралтай айлын бүртгэлд оруулжээ.

Тус бүртгэлд орсноор шавар байшинг тоосгон байшин болгон өөрчилж, амьдралын хамгийн доод баталгааны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралын баталгааны нөхөн олговрыг олгож, Засгийн газраас тэднийг нийгмийн даатгалд хамруулсан бөгөөд даатгалын мөнгийг нь төлж өгсөн байна. Мөн ядуурлаас ангижруулах төслийн мөнгөөр малын хашаа барьж өгсөн хоёр үнээ, 6000 юанийн нөхөн олговор өгчээ.

Ядуурлаас ангижруулах бодлого болон Засгийн газрын дэмжлэгээр Хөгжилтийн гэр бүлийн амьдрал сайжирч, эм эмнэлэг эмчилгээ үйлчилгээ нь баталгаатай болсон байна. 2018 онд бага хүүгийндээ малласан гурван үнээний нэг нь тугалж, төрөл бүрийн нөхөн олговрын нэмэлттэйгээр тус айлын амьдрал өдрөөс өдөрт сайжирч байна.

2018 оны эцсээр ядуу буурай амьдралтай айл өрхийн нөхцөл байдлыг дахин судалсны дүнд Хөгжилтийн амьдрал ядуурлаас ангижирч чадсан байна.

“Ядуурлаас ангижруулах бодлогын ачаар Хөгжилтийн гэр бүлийн амьдралын нөхцөл байдал сайжирсан бөгөөд түүний хоёр хүү нь ч эрч хүчтэй ажиллаж, амьдрал нь ч өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байна. Тэд нэгэн сэтгэлээр хичээн ажиллаж, ядуурлаас ангижирч чадсан” хэмээн багийн дарга Сэргэлэн ярьсан юм.

Зохиогч:Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:27058
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой