”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мурайн сүм сум ядуурлаас ангижруулах ажлаа сайжруулсаар байна

Мурайн сүм сум нь Өвөр Монголын Тунляо хотын Хорчин дүүргийн нэгэн сум юм.

Сүүлийн жилүүдэд тус сум нь аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах хүчээ нэмэгдүүлэн, амьдралын боломж нөхцөл тааруу, ядуу буурай 219 айл өрхийн 466 иргэнийг ядуурлаас ангижруулсан байна.

Тус сум 2017 оны 08 дугаар сараас эхлэн “хэн шалгана тэр хүн гарын үсэг зурж, ажлаа хариуцна” хэмээх хэлбэрээр багаа нэгж болгон 18 баг болон өрх дараалан явах ажлыг 4 удаа зохион байгуулж, малчдын орлогын байдалтай танилцсан байна.

Аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулахад 290 сая юанийн хөрөнгө оруулан онцгой үүлдрийн тахиа оруулж, өрх бүрд 50 тахиа хуваан өгч, тахианы үүрийг сэлбэн засах буюу шинээр байгуулжээ. Амьдралын нөхцөл боломж тааруу, ядуу буурай өрхийн хашаанд ойжуулалт хийж, жимсний мод, хүнсний ногоо тарих зэргээр хүмүүсийн орлогыг нэмэгдүүлжээ. Хамтын эдийн засгийг хөгжүүлэх талд буудай боловсруулах, хүнсний ногоо боловсруулах, үхэр тэжээх тусгай хоршоо байгуулж, хамтын эдийн засгийг сайжруулж, ядуу буурай иргэдийн хөдөлмөр хүч, мал унаа буюу хөрөнгө мөнгөөр хоршоонд хувь оруулахыг дэмжиж, ядуу буурай өрхийн орлогыг нэмэгдүүллээ. Соёл аялал жуулчлалын аж үйлдвэрийг хөгжүүлж ядуугаас ангижруулах талд Мурайн сүм сум нь соёлын нөөц баялаг, Ши Юань халуун рашааны нөөц баялагтаа тулгуурлан соёл аялал жуулчлалын аж үйлдвэрийг хөгжүүлж, ядуу буурай хүмүүст ажил олгон, амьдралын боломж нөхцөл тааруу өрхийн орлогыг жилд дунджаар 3000 юаниар нэмэгдүүлсэн байна. Мөн Ши Юань халуун рашааны харьяанд байгаа амьдрал ядуу буурай иргэдийг халуун рашаанд үнэ төлбөргүй оруулдаг.

Амьдралын нөхцөл хүнд, ядуу буурай айл өрхөд чиглүүлэн сумын нам, засгийн газар нь Тунляо хотын Тянь Ли-Е тариа тарих ХХК, Тунляо хотын Чүнь Юань гэр бүлийн мал аж ахуйн талбай, Шинь Линь Түн Да хөдөө аж ахуйн ХХК болон амьдралын нөхцөл боломж тааруу ядуу айл өрхийн хооронд ашиг тусын холбоо байгуулжээ. Өрх бүр 3000 юанийн хөрөнгө мөнгөний хувь оруулбал жилийн эцэст 1000 юанийн орлого олдог. Харин 5000 юанийн хөрөнгө оруулах юм бол жилийн эцэст 1600 юанийн орлого олно. Энэ мэтээр 12000 юанийн хөрөнгө оруулах юм бол жилийн эцэст 2400 юанийн орлого олох болно. 2018 онд хөдөлмөрлөх боломжгүй бөгөөд ажил эрхлэх боломжгүй 49 айл өрхийн 99 иргэн дундаар 675 юанийн орлоготой болсон юм.

Нийгмийн баталгаагаа чангатгажээ. 2018 онд бүртгүүлсэн амьдрал ядуу буурай айл өрхийн 37 хүүхдэд боловсролоор ядуурлаас ангижруулах бодлого хэрэгжүүлжээ. 2018 онд 89 хүнийг амьдрал ядуу буурай тооноос хасаж, 74 иргэнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ хийж, 35 хүнд өвчтэй иргэнийг эмчилсэн байна.

Санхүүгээр ядуурлаас ангижруулах арга авсан байна. Амьдрал ядуу буурай иргэдэд бага тооны зээл олгосон байна.

Тус сум нь амьдрал ядуу буурай айл өрхийн малын ашиг шим хөдөө аж ахуйн борлуулалтыг олон талаар дэмжсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амьдрал ядуу буурай айл өрхийн малын ашиг шим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж, Ши Шижи, Чуань Жюйдэ зэрэг хүнсний аж ахуйн нэгж болон малчид хоорондын захиалгын гэрээ байгуулахад тавцан хангаж өгөв.

Мурайн сүм сумын Тан Гуанфүнийх өвчнөөс болж ядуурсан айл өрхийн нэг болно.

- Сумын аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулахаар 3000 юанийн дэмжлэг өгч, зээл гудамж цэвэрлэх, тариа услах зэрэг бидний насанд тохирсон ажил олж өгсөн. Тарианы газраа бусдад түрээслүүлсэн, ажил эрхэлсэн хийгээд бусад нөхвөртэйгөө нийлээд нэлээд орлоготой болсон гэж Тан Гуанфү ярилаа.

Мурай сүм сум нь ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийсээр байна. 2020 он гэхэд 8,08 сая юанийн хөрөнгө оруулан, ядуу буурай 18 өрхийн 50 иргэнийг дэмжиж, 97 төслийг хэрэгжүүлэх аж.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:261
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой