Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Аргентин улсаас БНХАУ-д суугаа элчин сайд: Хятад улс ядуурлыг бууруулах талд дэлхийд хосгүй ололт амжилтыг гаргасан

Аргентин улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Diego Ramiro Guelar Шиньхуа сайтад ярилцлага өгсөн байна.

- Энэ оны Хятадын "Хоёр чуулган"-ыг хэрхэн ойлгож байна вэ?

"Хоёр чуулган" нь Хятад улсын хувьд өнгөрсөн оны ололт амжилтаа дүгнэж, энэ оны ажлын төлөвлөгөөгөө гаргах улс төрийн чухал үйл ажиллагаа мөн. Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа учир илүү их ач холбогдолтой хэмээн ойлгож байна.

Аргентин улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Diego Ramiro Guelar 

- Таны бодлоор “Бүс ба зам” санаачилга нь дэлхийд хэрхэн нөлөөлсөн бэ?

“Бүс ба зам” санаачилгыг 2013 онд дурдсанаас хойш 5 жилийн нүүрийг үзэж байна. Манай хоёр орон өмнө нь харилцаа багатай байсан бол өнөөдөр Хятад улс Аргентины чухал түнш болсон. Үүгээр ч үл барам Хятад нь мөн Чили, Бразил, Перу зэрэг улс орны эдийн засаг, худалдааны хамгийн том түнш болоод байна. Хятад, Латин Америкийн улсуудын харилцаа илүү бэхжин хөгжиж байгаа. Бид Хятад, Латин Америкийн харилцаанд, ялангуяа эдийн засаг, худалдааны харилцаанд итгэл дүүрэн байна.

- Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг та хэрхэн үнэлдэг вэ?

Хятад улс ядуурлыг бууруулах талд дэлхийд хосгүй ололт амжилтыг гаргасан. Түүхэнд ямар нэгэн улс орон ийм богино хугацаанд нийгмийн энэ мэт том алхмыг хийж байгаагүй юм. Аргентин нь ядуурлын хэмжээ 30 хувьтай хөгжиж байгаа улсын хувьд Хятадын ядуурлыг бууруулсан туршлагаас суралцах ёстой. Тэр ч бүү хэл Хятадын ядуурлыг бууруулсан туршлага нь бүх Латин Америкийн хэмжээнд суралцах ёстой чухал хичээл болох юм. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:299
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой