”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын бокс оффисын ашиг орлого дээд амжилт тогтоов

Эх газрын Хятадад нэг сарын дотор бокс оффисийн ашиг орлого хоёр ч удаа 10 тэрбум юанийг давсан нь дэлхийд дээд амжилт тогтоожээ.

Өмнө нь нэг сарын дотор ийм их ашиг олсон өөр нэг ч орны бокс оффис байхгүй аж. Үүнд шинжлэх ухааны зөгнөлт бүтээл, өдгөө Америкт амжилт олоод буй “Хэсүүлч дэлхий” кино голлох үүрэг гүйцэтгэсэн байна.  

Өнгөрөгч Хаврын баярын амралтын өдрүүдээр нийт найман шинэ кино улсын хэмжээнд дэлгэцнээ гарсан нь сүүлийн гурван жилд байгаагүй хамгийн өндөр тоо болж, хүүхэд залуусыг татсан нь ч үүнд багагүй нөлөөлжээ. Чөлөөт цагаараа кино театрт очих нь хятад залуусын хувьд бараг л орчин цагийн шинэ трэнд болоод буй аж. Тиймээс кино театруудын ашиг орлого нэмэгдэн, үндэсний кино бүтээгчид ч олширсныг Хятадын Киноны архивын газраас мэдээлсэн байна. Тус байгууллагаас саяхан явуулсан судалгаанд хамрагдагсдын 83 хувь нь кино театруудад сэтгэл хангалуун байна. Энэ жилийн хаврын баяраар кино театрт шинэ кино үзсэн хэмээн хариулжээ. 

Хятад улс өнгөрсөн 2018 онд 1082 кино бүтээсэн нь зөвхөн дотоодын зах зээлээс нийтдээ 60 тэрбум юанийн ашиг олсон байна. Энэ оны эцэс гэхэд тус улс дэлхийд хамгийн олон буюу 60079 өргөн дэлгэцийн кино театртай болох аж. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:305
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой