Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хоёр орны эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Хятад, Монгол хоёр орны эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв.

Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу эмэгтэйчүүдийн баяраар хоёр орны эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Эрээн хотод уулзлаа

Шинэ зууны шилдэг эмэгтэй болох, эмэгтэйчүүдийн нийгэм нийтэд үзүүлэх үр нөлөөг ухуулан сурталчлах, эмэгтэйчүүдийг хүндэтгэх зорилгоор Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Үндэстний хүмүүнлэгийн хороо, Эрээн хотын Эмэгтэйчүүдийн холбоо, Замын-Үүдийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран Эрээн хотод үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

“Бүс ба зам” дагуух орнуудын соёлын солилцоог ахиулж, хоёр орны найрамдалт харилцаанд хүчээ өргөхөөр 03-р сарын 05-ны өдөр хоёр орны эмэгтэйчүүдийн төлөөлөгчид хуран цуглаж, “Сайн гэр бүл, сайхан хүмүүжил” сэдэвт суудлын хурал зохион байгуулсан байна. Суудлын хуралд Монгол Улсын Замын-Үүдээс 15 төлөөлөгч, Эрээн хотоос 11 төлөөлөгч оролцож, соёл сурган хүмүүжил, эм эмнэлэг, арилжаа худалдааны талаар судлан ярилцсан байна. 03-р сарын 06-ны өдөр төлөөлөгчид Эрээн хоттой танилцаж, Эрээн хотод сурч хүмүүжиж байгаа Монгол Улсын сурагчид болон соёл сурган хүмүүжилтэй танилцсан байна.

Мөн Эрээн хотын монгол цэцэрлэгийн ажил байдалтай танилцсан байна. Эрээн хотын монгол цэцэрлэгт 60 гаруй Монгол Улсын хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд үндэсний уламжлалт соёл хүмүүжил, байгаль дэлхийтэйгээ ойр байх хүмүүжлийг багаас нь зааж хүмүүжүүлж байгааг сонсоод төлөөлөгчид Эрээн хотын монгол цэцэрлэгийн хичээл хүмүүжлийг өндрөөр үнэлсэн байна. Эрээн хотын Нэгдүгээр дунд сургууль, Эрээн хотын Олон улсын дээд сургуулиудтай танилцаж, Монгол Улсын сурагчид, оюутнуудтай уулзан халуун дотно яриа өрнүүлжээ. Хэлний бэлтгэлд сурч байгаа Монгол Улсын сурагчид “хэлтэй бол хөлтэй” гэх үгийг үргэлж санаж, сурлагадаа хичээн шамдахыг захиж, сурлагын өндөр амжилт гаргаж, аав ээжийнхээ, ачит багшийнхаа алдрыг дуудуулсан сайн хүн болохыг хүссэн байна.

Эрээн хотын Соёлын ордонд эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх урлагийн тоглолт зохион байгуулж, Эрээн хотын Нам, Засгийн хүндэт удирдлага хүрэлцэн ирж тоглолтыг үзэж сонирхон, эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэжээ. Үдэшлэгийн үеэр хоёр орны нөхөрсөг найрамдалт харилцаанд хувь нэмрээ үзүүлсэн үлгэр жишээч эмэгтэйчүүдийг шагнан урамшуулсан байна.

Найруулагч:Талын дуу хоолой вичат
Эх сурвалж:Талын дуу хоолой вичат
Мэдээ үзсэн:135
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой