Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Та дасгалыг тогтмол хийснээр зөвхөн тархины төдийгүй бие бялдрын хувьд таатай мэдрэмжийг мэдрэх болно.

Та дасгалыг тогтмол хийснээр зөвхөн тархины төдийгүй бие бялдрын хувьд таатай мэдрэмжийг мэдрэх болно.

Та дасгалыг тогтмол хийснээр зөвхөн тархины төдийгүй бие бялдрын хувьд таатай мэдрэмжийг мэдрэх болно.

-Гимнастик ямар үр дүнд хүргэх вэ?

-Ой ухаан, анхаарлын төвлөрөлт сайжирна.

-Сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.

-Өөртөө илүү итгэлтэй ярьж чаддаг болно.

-Хөлөлгөөний тэнцвэр зохицуулалтын мэдрэмж хөгжинө.

-Ажилдаа урьдынхаас илүү бүтээлч хандана.

Дасгал 1. Энэ дасгал нь өөртөө итгэлтэй ярьж чаддаг (жишээ нь: ямар нэгэн хурал, цуглаан дээр) болоход тусална. Тэнцвэрт байдлыг сайжруулна.

Хийх дараалал: Нүдээ аниад, амаа том ангайгаад эвшээнэ. Яг ингэж байх үедээ эрүүний дээд болон доод цэгүүдэд хурууныхаа өндгөөр иллэг хийнэ. Удаан бас дуутай эвшээхийг хичээх хэрэгтэй. 3-6 удаа давтана.

Дасгал 2. Энэ дасгал нь бодол санаагаа амаар болон бичгээр бүтээлчээр илэрхийлэхэд тусална. Уг дасгал нь хүний хэл яриа, бүтээлч сэтгэлгээ, харилцааг хариуцдаг тархины хэсгийг идэвхжүүлдэг байна. Мөн хөдөлгөөний чиг баримжааг сайжруулдаг.

Хийх дараалал: Сандлын түшлэг дээр гараа тавина. Хоёр хөлдөө урагш хойш алхаж буй мэт байрлал авна. Урд хөлөн дээрээ хөнгөхөн даралт өгч бүх биеэрээ урагш тэмүүлнэ. Биеийн бүх ачааллыг хөлнийхөө уланд чиглүүлнэ. Дараа нь биеэ алгуурхан хойш болгож бүх жинг хойд талын хөлөнд шилжүүлнэ. Хөлний ул шаланд хүрч урд байгаа хөлний хуруунууд өргөгдөнө. 3-6 удаа давтана. Нөгөө хөлөөрөө ээлжлэн хийнэ.

Дасгал 3. Логик сэтгэлгээгээ үр дүнтэй ашиглах, математикийн бодлогыг хурдан бодох цаашилбал хамт олны дунд ажлыг зөв зохион байгуулахад энэ дасгал нөлөөлдөг. Түүнээс гадна гэдэсний булчинг хөгжүүлдэг.

Хийх дараалал: Шалан дээр хэвтээд өвдгөө нугалан хөлнийхөө улыг шаланд хүргэнэ. Гараа толгойныхоо ард салаавчилна. Гараа толгойноосоо салгахгүйгээр нэг өвдгөн дээрээ хөнгөн тулж биеэ эргүүлнэ. Ингэхдээ биеэ диагональ байдлаар хөдөлгөнө. Өөрөөр хэлбэл, зүүн тохойг баруун өвдөгтэй харин баруун тохойг зүүн өвдөгтэй холбоно. Баруун зүүн тал руугаа ээлжлэн 3-6 удаа хийнэ.

Дасгал 4. Энэ дасгал нь тайзан дээр жүжиглэх, тэмцээн уралдаанд оролцох, шалгалт өгөх зэрэгт тусална. Хөдөлгөөний нарийвчлалыг дээшлүүлдэг.

Хийх дараалал: Нүд ба духны хооронд байдаг хонхорхойг тэмтэрч олоод хоёр гарынхаа хурууны өндгөөр 30-60 секундын турш хөнгөн дарна. 3-4 удаа давтан хийх хэрэгтэй.

Дасгал 5. Энэ дасгал нь орон зайн зохицуулалтын мэдрэмжийг сайжруулдаг. Жишээ нь: өөр гал тогоонд хоол бэлдэх, эсвэл урьд нь очиж үзээгүй газарт зочлон хэдэн өдрийг өнгөрөөх гэх мэтийн нөхцөлд сэтгэл тавгүйтлийг мэдрэхгүй гэсэн үг. Мөн биеийн хөдөлгөөний тэнцвэртэй байдлыг хангадаг.

Хийх дараалал: Хуудас цаас аваад хоёр гартаа барин даллана. Энэ дасгалыг мөн зогсоо байдалтайгаар зөвхөн сарвуугаараа төдийгүй, тохой бас мөрөөрөө хөдөлгөж хийж болно.

Дасгал 6. Энэ дасгал нь таны оюун бодлоо цэгцэлж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, ой ухаанаа сайжруулахад тус болно.

Хийх дараалал: Зүүн гараараа баруун мөрөө барьж булчингуудаа тэмтэрнэ. Мөн энэ тал руугаа толгойгоо эргүүлж баруун мөрөө давуулан харна. Амьсгалаа гүнзгий авна. Эрүүгээ өргөхгүй, бас буулгахгүй нэг түвшинд барьж толгойгоо зүүн мөр лүүгээ эргүүлнэ. Мөрөө давуулж харахыг хичээх хэрэгтэй. Буцаад бэлтгэх байдалд орно. Эрүүгээ цээж рүүгээ шахаж, амьсгалаа гүнзгий гаргаж бүх биеэ суллана. Хоёр тал руугаа тус бүр 3 удаа давтана.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:120
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой