Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Зэсэн сав суулга ба түлэгддэггүй сав хүний биед хортой

Зэсэн сав суулга ба түлэгддэггүй сав хүний биед хортой.

Зэсээр хийсэн болон өнгөлсөн сав суулга харагдах байдлаасаа маш гоё үзэмжтэй байж чаддаг. Үүнээс гадна зэс нь дулаан дамжуулахдаа сайн учир гал дээр тавьсан сав жигд халдаг сайн талтай. Гэвч зэсийг гал тогооны сав суулганд зориулан ашиглах нь мөн л эрүүл мэндэд аюултай байдаг байна.

Зэс нь зарим нэг хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орох магадлалтай байдаг бөгөөд урвалд орсон тохиолдолд та металлын хордлого тусах эрсдэлтэй. Түүнчлэн савыг хэдэн удаа ашиглаад л хамгаалалтын бүрхүүлд гэмтэл үүсдэг учир хамгаалалттай гэж найдах хэрэггүй. 

Шилдэг сонголт: Зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн сав суулга нь парапинд тэсвэртэй, зарим тохиолдолд түлэгдэхгүй байх ч давуу талтай. Үүнээс гадна эдэлгээ сайтай шүү.

Түлэгддэггүй сав

Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн тефлон буюу түлэгддэггүй сав суулгыг сонгох болсон бөгөөд энэ төрлийн сав суулга ч мөн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон байдаг байна. Учир нь наалддаггүй материалтай тогоо, хайруулын таваг зэргийг хийхэд политетрафторэтилен хэмээх бодисыг ашигладаг бөгөөд цельсийн 300 градусаас дээш халах үедээ хорт бодисыг ялгаруулж эхэлдэг аж. Энэ нь тефлоны ханиад гэх өвчин тусахад нөлөөлдөг бөгөөд гэрийн тэжээвэр амьтныг үхэлд хүргэх ч магадлалтай.

Харин зарим түлэгддэггүй сав суулга дээр дурдсан бодисыг агуулаагүй байдаг бөгөөд энэ нь боржин бүрээстэй сав юм. Харамсалтай нь боржин бүрээстэй сав, суулга амархан хагардаг сөрөг талтай.

Шилдэг сонголт: Ширмэн сав нь эрүүл мэндэд хоргүйгээс гадна эдэлгээ удаантай байдаг. Үүнээс гадна ширэм нь жигд халдаг бөгөөд халсныхаа дараа түлэгдэлт өгдөггүй. Мөн хоол хүнсний төмөрлөгийн хэмжээг нэмэгдүүлдэг учир эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:198
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой