Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Нин Жизэ: Хятадын эдийн засгийн ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой, байдал сайн байна

Нин Жизэ: - Хятадын эдийн засгийн ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой, байдал сайн байна.

Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга, Үндэсний статистикийн газрын дарга Нин Жизэ 12-нд Бээжин хотноо хэлэхдээ: Одоогийн зарим тоо баримтаас үзвэл, энэ оны 01-02-р сард Хятадын эдийн засгийн эргэлтийн эхлэл ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой, байдал сайн байна гэжээ.

Мөн өдөр БХАТИХ-ын оны ээлжит чуулганаар нээсэн "Сайдаас ярилцлага авах хором"-ын үеэр Нин Жизэ хэлэхдээ: 01-02-р сард Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс суурь тогтвортой, аж үйлдвэрлэл ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл үргэлжлэн нэмэгдлээ. Үүнд мэдээлэл, бизнес зэрэг орчин үеийн үйлчилгээний салбар нэлээд хурдтай өссөн. Мөн Хятадын гадаад худалдаа, гадаад валютын тоо баримт ерөнхийдөө эерэг үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн хоёр сард бараа бүтээгдэхүүний экспорт импортын ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өслөө. Цагаан сарын хүчин зүйлийг эс тооцвол, энэ оны 2-р сарын экспорт импортын ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар нэмэгдлээ. Үүнд экспорт 7.8 хувиар, импорт 12.9 хувиар нэмэгдсэн гэжээ.

Сүүлийн жилүүдэд хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтийг дайчлах гол хөдөлгөгч хүчин болсон юм. Энэ оны эхний хоёр сард Хятадын хэрэглээний байдал ерөнхийдөө сайн байжээ. Үүнд үйлчилгээний хэрэглээ нь бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үргэлжлэн хурдтай өсөж, хөдөө тосгоны хэрэглээ нь хотын хэрэглээнээс илүү гарчээ. Ялангуяа бүх талаар уялдан хөгжсөн шинэ хэрэглээ маш хурдтай хөгжсөн. Мөн Хятадын өнөөгийн юмны үнэ, ажил олголт тэнцвэртэй, тогтвортой байж, зах зээлийн урьдчилсан төсөөлөл ерөнхийдөө эерэг байна гэжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:652
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой