Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хүүхдийн нэмэлт тэжээл хэрэглэхгүй байхыг уриаллаа

Хүүхдийн нэмэлт тэжээл хэрэглэхгүй байхыг уриаллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг хамгийн багадаа зургаан сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр хооллож байж эрүүл өсч бойжно хэмээн зөвлөдөг. Харин Хятадын Хөгжил, судалгааны сан тус улсын нярай хүүхдүүдийн ердөө 30 хувь нь эхийн сүүгээр хооллож байгааг тогтоожээ. Энэ нь одоогоор 43 орчим хувь байгаа дэлхийн дунджаас ч бага үзүүлэлт юм. Дээрх сангийн судалгааны дүн мэдээнд дурдсанаар дэлхийн нийт хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг Хятад улс дэлхийн бүх нэмэлт тэжээлийн гуравны нэгийг хэрэглэж байгаа нь сэтгэл түгшээсэн мэдээ аж. Тиймээс ч нярайн нэмэлт тэжээлээс аль болох татгалзаж байхыг эцэг эхчүүдэд уриалжээ.

Бээжин хотод төвтэй Хятадын Хөгжил, судалгааны сан нутгийн 12 хэсэгт аж төрдөг ой хүртэлх насны хүүхэдтэй 10 мянга гаруй ээжээс түүврийн аргаар судалгаа авахад томоохон хотуудад оршин суугч эхчүүдийн 36, жижигхэн хот сууринд оршин суугч эмэгтэйчүүдийн 23 хувь нь л нярай хүүхдээ хөхүүлдэг хэмээн хариулсан байна. Энэ нь 2020 он гэхэд хятад хүүхдүүдийн 50 хувь нь эхийн сүүгээр хооллодог болно гэсэн Хятадын төр засгийн зорилт хэрэгжих боломжгүй болсныг харуулж байгаа аж. Дээрх сангийн мэргэжилтнүүд амаржсан эхчүүдэд ердөө 98 хоногийн чөлөө олгодог одоогийн хууль журмыг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг мөн гаргажээ.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:191
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой