”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ядуурлыг арилгах туршлага нь Хятадын хамгийн чухал туршлагын нэг юм

Суданы элчин сайдтай хийсэн ярилцлага: - Ядуурлыг арилгах туршлага нь Хятадын хамгийн чухал туршлагын нэг юм

Синьхуа агентлаг "Хоёр чуулган"-ы хугацаанд Суданаас Хятад улсад суугаа элчин сайд Ахмед Шавилыг урьж ярилцсан ярилцлагаас хүргэж байна.
- Энэ жил Шинэ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах чухал жил юм. Энэ жил хуралдаж буй "Хоёр чуулган"-ы хувьд та ямар сэдвүүдээр илүү их анхаарч байна вэ?
БНХАУ байгуулагдсан цагаасаа 70 жилийн турш асар их амжилтад хүрсэн бөгөөд улс орон нь баялаг, хүчирхэг, ард түмэн нь энх тайван, сэтгэл хангалуун байдалд амьдарч байна. Хятад улс дэлхийн бүх улс орны үлгэр жишээ болж чадсан юм. Хятадын "Хоёр чуулган"-аас Хятадын Коммунист Нам, улс орны үндсэн зорилтуудыг илүү анхаарч байна. "Хоёр чуулган" нь улс төрийн зөвлөлдөх зарчмууд, ардчилсан хяналт, төрийн үйл хэрэгт оролцох оролцооны зарчмуудыг тогтооход асар их үүрэг гүйцэтгэж байгааг ажигласан бөгөөд энэ нь ардчилал, эв нэгдлийн илрэл, ирээдүйд улс орныг тасралтгүй хөгжүүлэх баталгаа болж чадна.
- Энэ жил Хятад улсын хувьд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах маш чухал жил болж байна. Хятадын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг хэрхэн үнэлэх вэ?
Хятад улс ядуурлыг бууруулах, ядууралд нэрвэгдсэн газар нутгийг хөгжүүлэхэд ихээхэн амжилтад хүрсэн. Энэ жилийн "Хоёр чуулган"-аар бохирдлоос сэргийлэх, ядуурлыг бууруулах талын тайлан иргэдийн анхаарлыг татаж, энэхүү хоёр салбарын бодлогын арга хэмжээ үр дүнд хүрлээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улс ядуурлыг бууруулахын тулд идэвхтэй ажиллаж, ядуурлын түвшин эрс буурсан байна. Энэ нь мөн Хятадын засаглалын онцгой туршлага бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ихээхэн сайшааж байгаа юм. Ядуурлыг арилгах туршлага нь Хятадад хамгийн чухал туршлагуудын нэг юм гэж хэлж болно.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:3010
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой