”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ван Ян XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулганы хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзав

Ван Ян XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулганы хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзав.

АИХ-ын ордонд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян 03-р сарын 13-ны өдөр XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулган хэвлэл мэдээллийн ажилд оролцсон Ардын өдрийн сонин, Синьхуа агентлаг, Төв радио телевиз, Гуанмин өдрийн сонин, Эдийн засгийн өдрийн сонин, Хятадын өдрийн сонин, Ардын УТЗЗ-ний сонин, Хятадын мэдээний агентлаг зэрэг төвийн гол гол хэвлэл мэдээллийн байгууллага болон Хятадын УТЗЗ-ний Сэтгүүлийн албаныхан, сурвалжлагч редакторын төлөөлөл, чуулганы мэдээлэлд оролцсон хэвлэл мэдээллийн ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, талархлаа илэрхийлэв.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд хурлыг сайтар зохион байгуулах тухай Ши Жиньпин даргын зааврын үзэл санааг сайтар хэрэгжүүлж, улс төрийн зөв чиглэл, хурлын бүх талын нэгдмэл холбоос, сонин хэвлэл, интернэт зэрэг олон төрлийн мэдээллийн хэрэгслийг уялдуулан ашиглахыг баримтлан, олон хэлбэр, олон өнцөг, олон давхаргаас ардын УТЗЗ нам ба улсын гол ажил үүрэгт төвлөрөн өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэд биелүүлсэн үр дүн, өргөн олон гишүүд төр улсын үйл хэрэгт оролцож буй байдлыг сурталчилж, гол хөг аялгууг магтан сайшааж, эерэг энерги хуримтлуулан, бүх талаар сэтгэл нэгдэн ажилласнаар,чуулган амжилттай хуралдахад чухал хувь нэмэр орууллаа гэж Ван Ян хэлсэн байна.

Мөн тэрээр гол гол мэдээллийн хэрэгслүүд уламжлан дамжуулах, удирдан дагуулах, нөлөөлөх, итгүүлэх зэрэг давуу талаа ашиглан, итгэл сэтгэлээ нэгтгэж, Хятадын дуу хоолойг сайтар уламжлан, УТЗЗ-ийн түүхэн үйл явдлыг өгүүлж, ХКН-ын удирдлага дор ардын УТЗЗ санал санаачилгаа дэвшүүлэх, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэх хос чиглэлээр хүчин зүтгэж буй бодит үйл ажиллагааг сайтар харуулж, социалист ардчилсан улс төрийн тогтолцооны содон онцлог, шилдэг чанарыг харуулах ёстой гэжээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:xinhuanet.com,mongol.cri.cn
Мэдээ үзсэн:205
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой