Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

”Бүс ба зам” нь Хятад улсын дэлхийд оруулсан хувь нэмэр юм

БНХАУ-д суугаа Танзанийн Элчин сайдтай хийсэн ярилцлага:

- Энэ жил Шинэ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь бүх талд чинээлэг нийгмийг байгуулах чухал жил юм. Энэ жил хуралдаж буй "Хоёр чуулган"-ы хувьд та ямар сэдвүүдэд илүү их анхаарч байна вэ?
БНХАУ-ын төрийн бодлого, хөгжлийн тогтвортой байдалд би маш их сэтгэл өндөр байна.
Өнгөрсөн чуулгануудаар иргэдийн санаа зовоосон асуудалд хариу өгөх, ядуурлыг арилгах, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлуудыг идэвхтэй шийдвэрлэж чадсан байна. Технологийн шинэчлэл, шинжлэх ухаан технологийн судалгаа, дата, хиймэл оюун ухаан зэрэг асуудлууд нь бодлогын шийдвэрүүдэд тусгагддаг төдийгүй, цаашид ч хэрэгжиж байдаг. Энэ жилийн “Хоёр чуулган” болон Засгийн газрын ажлын тайлан нь хүмүүсийн амьжиргааны түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлэх болно гэсэн.
- Хятад улсын ядуурлыг бууруулах салбарт олсон амжилтыг та хэрхэн үнэлэх вэ?
Хятадын Коммунист Намын бодлогын зорилго нь ард түмний ашиг тусыг хүртээх явдал байдаг. 2017 онд “Хоёр чуулган”-ы зорилго нь 10 сая иргэдийг ядуурлаас ангижруулах явдал байсан бол 2018 онд ядуурлыг 10 саяар бууруулах зорилготой байсан юм. Олон талуудын зүгээс тасралтгүй хүчин зүтгэл гаргасны дүнд эдгээр зорилтууд амжилтад хүрсэн нь сайшаалтай. Одоо бүх түвшнээс авч үзвэл Хятадын Засгийн газар ядуурлын эсрэг тэмцэлд гайхамшигтай амжилтад хүрсэн гэж дүгнэж болно. БНХАУ-ын Засгийн газар зорилгоо тодорхойлж, практикт хэрэгжүүлж байна. Энэ нь дарга Ши Жиньпин болон Хятадын Коммунист Намын хатуу амлалтыг харуулж байна.
- Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятадад болсон өөрчлөлтийг та ямар үгээр дүгнэх вэ?
Хятадын өөрчлөлтийг би "Агуу үсрэлт" гэж дүгнэж байна. 70 жилийн туршид Хятад улсад амьдарч байсан хүмүүс илүү гүнзгий мэдэрч байна. Хятад улс явах тусам сайжирч байна. 700 сая гаруй иргэн ядуурлаас гарчээ. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талд Хятадын төмөр замын технологи тэргүүлэх байр суурь эзэлж байгаа бөгөөд анагаах ухааны судалгааг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн технологи нь тэргүүлэх түвшинд явж байна. 70 жилийн тэртээ энэ бол төсөөлшгүй зүйл байсан. Энэ бол маш том үсрэлт гэж хэлж болно.
- Сүүлийн жилүүдийн Хятадын технологийн шинэчлэлийг та хэрхэн үздэг вэ? Ирээдүйд хоёр орон ямар салбарт хамтын ажиллагаа хийх вэ?
Хятадын технологийн хөгжил дэлхийд нөлөөлж, өдөр бүр өөрчлөгдөж байна. Өмнө нь технологийн шинэчлэл зөвхөн цөөн тооны баян орнуудад болж байсан бол одоо Хятадын шинэчлэл байнга сайжирч, дэлхийн технологийн өрсөлдөөнд аль хэдийнээ нөлөөлж байгаа юм.
Хятад хүн ардын амьдралыг технологиор дамжуулан сайжруулахыг анхаарч ирсэн. Жишээлбэл, 5G технологийг анх нэвтрүүлэгч юм. 5G технологийг хөгжүүлэх нь бусад орны аюулгүй байдалд сүрдүүлэл болж байна гэж зарим хүмүүс үзэж байна. Учир нь эдгээр хүмүүс Хятадын технологийн хөгжилд атаархдагаас ингэж хэлж байна. Учир нь энэ технологийг удирдаж чадвал дэлхий ертөнцөд нөлөөлөх болно.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:1094
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой