”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үндэстний цөөнхийн газар нутгийн коллежийн сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй

Ван Шяохун төлөөлөгч: - Үндэстний цөөнхийн газар нутгийн коллежийн сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй.

Одоогоор манай улсын ажил олголт, эдийн засаг нийгмийн хөгжилд нийгмийн хөдөлмөр хүчний ажил олголтын мэргэжлийн сургалтыг чангатгах, дээд зэрэглэлийн мэргэжлийн ажилчин хүмүүжүүлэхийг шаардаж байна. Энэ нь аж үйлдвэрийн бүтцийг өөрчилж, зэрэглэл дэвшүүлэхтэй шууд холбогдоно. Иймээс коллежийн сургалтын чанарыг сайжруулах нь шийдэх хэрэгтэй мөн алсын бодлого болно.

Энэ жилийн Хятад улсын "Хоёр чуулган"-ы хугацаанд Тунляо хотоос ирсэн Бүх Хятадын ардын төлөөлөгч Ван Шяохун үндэстний цөөнх төвлөрөн суусан газар нутгийн коллежийн сургалтын чанарыг дээшлүүлэх ба дэмжих тухай санал дурдав.

Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хувьд нэг жилийн турш Ван Шяохун төлөөлөгч Тунляо хотынхоо коллежийн сургалтын бодит байдлыг үндэслэж, өөрийн тухайн ажилтайгаа уялдуулан үндэстний цөөнх төвлөрөн суусан газар нутгийн коллежийн сургалтын талд судалгаа хийж, хэдэн талын асуудал оршиж байгааг олж мэджээ. Үүнд: Коллежийн сургалт татах хүчээр дутмаг, сурагчийн тоо хүрэлцэхгүй, сургуулийн цар хүрээг өргөтгөхийг тулгам шаардаж байгаа, ялангуяа зарим дунд зэрэглэлийн коллежийн суурь чадвар буурай, сургуулийн түвшнийг чангатгах хэрэгтэй, багшийн бүтэц зохисгүй, сургууль ба аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд бодит төрийн бодлогын дэмжлэг дутмаг байгаа зэрэг асуудлууд байнга оршиж байгаа нь одоо заавал шийдэх хэрэгтэй асуудал болно.

Эдгээр байдалд чиглүүлж Ван Шяохун төлөөлөгч үндэстний цөөнхийн төвлөрөн суусан газар нутгийн коллежийн сургалтын хөгжлийг дэмжих тухай доорх мэт санал дурдав. Коллежийн сургалтыг хөгжүүлэхэд юуны өмнө хөрөнгө оруулалтаа чангаруулах хэрэгтэй бөгөөд ажил төрөлд зохицуулан сургуульд дэвшүүлэх гүүр холбоосыг түргэн шуурхай байгуулж, сургууль хийгээд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг чангатгаж, үйлдвэрлэл сургалтыг уялдуулж, тусгай мэргэжлийн багшийг татан оруулах замыг өргөтгөн, үндэстний газар нутгийн дээд зэрэглэлийн коллежийн өөрийн өвөрмөц онцлог, олон талд хөгжих түвшнийг идэвхтэйгээр дэмжих хэрэгтэй гэжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:14263
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой