Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хил хязгаарын цөөн тоот үндэстний газар нутгийн хөгжлийг сайжруулах хэрэгтэй

Тин.Баатар гишүүн: Хил хязгаарын цөөн тоот үндэстний газар нутгийн хөгжлийг сайжруулах хэрэгтэй.

Дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцохдоо: - Байгаль орчин экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг чангатгаж, байгаль орчин экологийн системийг хамгаалахад хичээн ажиллах хэрэгтэй. Байгаль орчин экологийн системийн дотоод жам хууль, жам ёсыг журамлаж, орон нутгийн нөхцөл байдалд нь тааруулан төрөл ангилан, арга бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж чухалчилсан нь Тин.Баатар гишүүний сэтгэлийг хөдөлгөж, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Тэрээр мал аж ахуйн оронд 45 жил ажиллаж амьдрахдаа мал аж ахуйн хөгжил болон байгаль орчин экологийн орчны хамгаалалтыг чухалчлан үзэж, тал нутгийн байгаль орчин экологийн хамгаалалт болон аж ахуйн хөгжлийг хэрхэн уялдуулах талыг бодсоор иржээ.

- Миний оршин суугаа Авга хошуу Бээжингээс хамгийн ойролцоо байрлах салхи элсний эх үүсвэрийн газар, уур амьсгал муу, бэлчээр муудсан, мал аж ахуйн эрхлэлтийн арга хэлбэр бүдүүлэг зэрэг асуудалд чиглүүлэн бэлчээрээ хашаалан сэлгэн маллах, хонио цөөлж, үхрийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ аваад нэлээд сайн үр дүнд хүрсэн. Бэлчээрээ хашаалж сэлгэн малласнаар аж ахуйн үр ашиг хүртэхийн зэрэгцээ бэлчээрийн экологи маш ихээр сайжирсан.

Хонио цөөлж, үхрийг нэмэгдүүлж, малчдыг цөөн бөгөөд чанартай маллах аргад уриалснаар байгаль орчин экологи хийгээд малчдын амьдралыг сайжруулж чадсан гэж Тин.Баатар гишүүн сүүлийн жилийн ололт амжилтаа танилцуулав. Мөн одоогийн мал аж ахуйн орны аж ахуй нийгмийн хөгжлийн байдал өнгөрснөөс илэрхий сайжирсан ч нэлээд олон асуудал оршиж, улсын анхаарал болон дэмжлэгийг авахыг хүсч байна. 

Нэг. Хөрөнгө мөнгө дутагдаж байна. Орон нутгийн эдийн засгийн орлого бага тул мал аж ахуйн орны суурь боловсрол, эм эмнэлэг эрүүл мэнд, ахмадын асрамж зэрэг талд мөн л олон асуудал оршиж байна. Өвөр Монголын олон газрын геологийн нөхцөл тааруухан, байгаль орчин экологийн орчин хатуу байдаг болохоор олон аж ахуйн нэгж тухайн газарт хүрч хөрөнгө оруулах дургүй бөгөөд тухайн газрын хөгжил удаан байна. 

Хоёр. Хүн ам цөөрч байна. Малчид нутагтаа хайртай ч орлого бага болохоор маш олон хүн хот явж байна.

Энэ нөхцөл байдалд чиглүүлэн Тин.Баатар: - Улсаас хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн аж ахуй нийгмийн хөгжлийг дээд хэмжээгээр хүндэтгэж, үндэстний газар нутгийн хөгжлийг дэмжихийг үндэстний чухал ажил, үндсэн бодлого болгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн хөрөнгө мөнгөний төсөл боловсруулж, хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийг хөгжүүлбэл зохино. Холбогдох бодлого тогтоон хэрэгжүүлж, эдийн засгийн хөрөнгө мөнгийг эхлээд үндэстний газар нутгийн хөгжилд зориулж,  үндэстний цөөнхийн ард түмний үйлдвэрлэл амьдралтай нягт холбоотой суурь төхөөрөмж, дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээ, байгаль орчин экологийн хамгаалалтын төсөл зэрэг бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Үүний зэрэгцээ үндэстний газар нутгийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчин тариачдын боловсролыг дээшлүүлэхийг хүсч байна гэсэн саналаа дэвшүүлсэн байна.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:42
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой