Хоёрдугаар сард Хятадын Засгийн газар “Гуандүн Хонконг Макаогийн булангийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр” -ийг нийтэлснээс хойш тус бүсийн тухай дэлхий нийтийн мэдээллийн 98.7 хувь нь эерэг мэдээлэл байжээ. Хятад улсын хоёр чуулганд тус бүсийг хэрхэн байгуулах, хэрхэн хөгжүүлэх асуудал нь Гуандүн, Хонконг, Макаогийн БХАТИХ-ын төлөөлөгчид болон УТЗЗ-ийн БХХ-ны гишүүдийн авч хэлэлцэж буй гол сэдэв болж байна.
Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүс нь Хятадын засгийн газрын хүч тавин бүтээн байгуулах нээлттэй эдийн засгийн шинэ загвар бөгөөд олон улсад ерөөс байгаагүй загвар юм. Үүнд олон улсын тэргүүний хөгжлийн булантай адил өндөр түвшний чансаатай хөгжлийг батлах бөгөөд “Нэг улс хоёр систем, гурван гаалийн татварын бүс, гурван зүйлийн валют, гурван төрлийн хуулийн тогтолцоо”-ны нөхцөл байдалд боловсруулсан зоригтой шинэчлэл юм. Хамгийн гол нь системийн шинэчлэл юм.
Засгийн газрын төлөвлөгөөний дагуу энэ жилийн гол ажил нь төлөвлөлтийн тогтолцоо, бодлогын тогтолцоог боловсруулах явдал юм.
Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн хугацаанд Гуандүн Хонконг Макао нягт хамтран ажилласаар ирсэн бөгөөд Хонконг Макао эх орондоо буцан ирсний дараа хамтын ажиллагаа улам илүү гүнзгийрчээ.
Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүсийн одоогийн талбай нь Нью-Йорк, Сан Франциско болон Токиогийн боловсронгуй болсон гурван том бүсийн нийт талбайтай тэнцэх бөгөөд Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүсээр нэвтрэх ачаа барааны нийт хэмжээ нь дээрх гурван том бүсийн нийт хэмжээний 4.5 дахин юм. Гэвч дэлхийн тэргүүний булангийн бүсийн хөгжлийн туршлагаас суралцах шаардлагатай бөгөөд системийн шинэчлэл хийх замаар илүү амжилтад хүрэх боломжтой юм.
Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүсийн нөхцөл байдал өвөрмөц байдаг. Нэг талаар бүс дотроо системийн зөрөөтэй байдаг нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үр ашигтай хялбар нэвтрэхэд нөлөөлдөг. Нөгөө талаар системийн талын зөрөө нь түүний өвөрмөц давуу тал нь юм. Иймээс шинэчлэл болон уялдаатай хөгжлийг зөвхөн эх газарт төдийгүй Хонконг, Макаод ч биелүүлэх шаардлагатай юм. Стандарт нь нэг л, тухайлбал хуулийн засаглалтай, олон улсад хандсан, хялбар болгох зорилтыг биелүүлбэл булангийн бүс Хятадын шинэ нээлттэй байдлыг дагуулан дайчлах үүрэг гүйцэтгэж чадна.
Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх нь Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүсийн бүтээн байгуулалт дахь системийн шинэчлэлийн хошууч болно. Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв болсон давуу талыг ашиглан, тус бүсийн үйлдвэрлэлийг сайжруулах, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хөгжлийг хөрөнгө мөнгөөр дэмжиж, үүний улмаас бусад салбарыг ч дэд бүтцээр холбож болох юм гэж шинжээчид үзэж байна.
Гуандүн, Хонконг, Макаогийн иргэд шинийг санаачлан шуурхай хийдэг өвөрмөц итгэл үнэмшилтэй байдаг. Гуандүн муж сүүлийн үед бизнесийн орчингоо сайжруулах туршилтын цэгүүдийг ажиллуулж байна. Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүс нь дэлхий дахинд ач холбогдлоо өгсөн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн загварын шинэчлэлийн уралдаан болж, Хятад улс шинэчлэлийн замаар бүс нутгийн чансаатай хөгжлийг хэрхэн дайчлахыг дэлхий дахинд харуулах цонх болно.