XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулганы хугацаанд Өвөр Монголд суугаа УТЗЗ-ний гишүүд 83 саналыг чуулганд дэвшүүлж, хянан шалгахаар дамжин 72 саналыг бүртгэж, 11 саналыг нь бусад холбогдох салбарт дамжуулан өгчээ. Уг 72 санал нь Хятад улсын өөрчлөлт хөгжлийн талд ихээхэн анхаарсан саналууд байлаа. “БНХАУ-ын нутаг бэлчээрийн хууль”, экологийн хамгаалалтын орон нутгийн хууль тогтоол, экологийг хамгаалах бүтээн байгуулалтын нөхөн олголт, “Хотын үндэсний ажлын дүрэм”-д засвар оруулах, цахилгаан эрчим хүчний үйлчилгээний хөрөнгө мөнгө, байгаль орчны хохирлын төлбөрийн хөрөнгийн дүрмийг байгуулах, хөдөө аж ахуйн бүтцийн өөрчлөлтийг сайжруулах, хувийн аж ахуйн хөрөнгө хуримтлалын хндрэлтэй асуудлыг шийдэх зэрэг агуулгыг уг саналд хамруулсан байна.