”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Элчин сайд “Хоёр чуулган”-ы үзэл санааг таницуулав

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин 2019 оны 03-р сарын 15-нд МУ-ын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн нам, зөвлөх болон МУ дахь Хятадын харьяат нар, хятад хэлний сайн дурын багш нар зэрэг олон салбарын хүмүүстэй уулзалт хийж, Ши Жиньпиний дипломат үзэл баримтлал, “Хоёр чуулган”-ы үзэл санааг танилцууллаа.

  Уулзалтын үеэр Шин Хаймин 2019 оны “Хоёр чуулган”-ы талаар танилцуулж, Засгийн газрын ажлын тайлангийн гол агуулгууд, өнгөрсөн нэг жилийн Хятадын нийгмийн хөгжлийн ололт амжилтууд, Хятад улсын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг ярьсан байна.

Элчин сайд Шин Хаймин:

- 2018 онд Ши Жиньпинээр төв болгон ХКН-ын Төв Хорооны удирдлагаар Хятадын нийгэм, эдийн засаг тогтвортой хөгжиж, ард иргэдийн амьжиргааны түвшин улам дээшлэн хангамж нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлт тасралтгүй гүнзгийрч, бодит эдийн засгийн амьжиргааны хүч идэвхжин, гадаадад нээлттэй байдал өргөжин тэлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. 2019 оны “Хоёр чуулган”-ы олон талын онцлогтой, Хятадын ирээдүйн хөгжлийн асуудлаар стратегийн ач холбогдол бүхий их олон төлөвлөлт хийсэн байна. БХАТИХ-ын чуулганаар “Гадаад хөрөнгө оруулалтын хууль”-ийг баталсан нь Хятад улс болон дэлхийн улс орнууд хоорондын хамтын ажиллагааг ахиулах, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэж хэлсэн байна. 

“Хоёр чуулган” нь Хятадын ард түмний том үйл хэрэг төдийгүй, дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл хэрэг боллоо. “Хоёр чуулган”-ы үеэр МУ-ын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Хоёр чуулган”-ыг мэдээлж, ялангуяа дарга Ши Жиньпиний дипломат үзэл баримтлалд анхаарлаа ихээр хандуулсан юм. Энэ нь МУ-ын найз нөхөд Хятад, Монголын найрамдал, Хятад, Монголын хөгжлийн стратегийн холболтыг дэмжиж байгааг харуулж буй бөгөөд энэ нь мөн Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаа улам өрнүүн хөгжиж байгаагийн бодит илрэл юм. Энэ онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 70 жилд хоёр орны Засгийн газар, ард иргэдийн хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын харилцааны хөгжил ихээхэн амжилт гаргалаа. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой дөхөж байгаа энэ үеэр хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлалуудыг хийхээр төлөвлөж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монгол хоёр орны улс төрийн итгэлцэл улам бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа улам гүнзгийрэн ард иргэдийн үзэл сэтгэлгээ улам ойр дотно болж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаа хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр тэмдэглэлээ.

Элчин сайд Шин Хаймин басхүү МУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид болон ШУА-ийн эрдэмтдийн сонирхсон асуултад хариулав. Монгол, Хятад хоёр орон бол мөнхийн хөрш. Хятадын “Хоёр чуулган” зэрэг улс төрийн томоохон үйл хэрэг нь МУ-д олны анхаарал татсан ярианы сэдэв байсаар ирсэн юм. Монгол, Хятад хоёр орныг “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам” нягт холбож байна. Хятад улсад анхаарлаа хандуулах нь МУ өөрийн ирээдүй болон хөгжилд анхаарал хандуулж буй явдал юм. ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг практикт хэрэгжүүлэн, улс орныхоо бүтээн байгуулалтын салбарт амжилт гаргасаар байна. Дипломат харилцааны салбарт сүүлийн жилүүдэд Хятад улсын дипломат бодлого Хятадын их гүрний үүрэг хариуцлагыг харууллаа. Энэ нь хөрш орон МУ-ын хувьд улам гүнзгий мэдрэгдэж байна. Өнөөдрийн уулзалтаар бид дарга Ши Жиньпиний дипломат үзэл баримтлалын талаар улам илүү ойлголттой болсондоо сэтгэл өндөр байна. МУ боломжийг ашиглаж, Хятадын хөгжлөөс ашиг хүртэж, хамтдаа хөгжих ёстой гэж МУ-ын найз нөхөд илэрхийлсэн байна.

Уулалтын үеэр МУ-ын найз нөхөд мөн Хятад, Монголын харилцаа, “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийн холболт, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаа зэрэг асуудлаар элчин сайд Шин Хайминтэй найрсгаар ярилцсан байна.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:БНХАУ-аас МУ-д суугаа консул
Мэдээ үзсэн:13906
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой