Цехэд төвд хүж, төвд цаас, төвд хэнгэрэг, модон сийлбэр зэргийг үйлдвэрлэх юм.
2018 онд соёлоор ядуурлыг бууруулах, ядуу буурай орон нутгийн уламжлалт гар урлалыг хөгжүүлэхийн тулд Хятадын Соёл аялал жуулчлалын яам "Биет бус соёлын өв+ядуурлаас ангижруулах" эхний ээлжийн 10 нутгийг сонгон, тухайн нутагт биет бус соёлын өвийг хөгжүүлж, ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих цех байгуулж байна.
ТӨЗО-ы Соёлын тэнхимийн намын хорооны дарга Лун Зиган: Ийм төрлийн цех байгуулж буй нь ард иргэдэд гар урлалын мэргэжлийг уламжлах төдийгүй тэдний орлогыг нэмэгдүүлнэ гэжээ.
Ниму шяний биет бус соёлын өвийн бүх шатны 25 уламжлагч "Соёлын өвөөр ядуурлаас ангижруулах сайн дурын баг" байгуулж, иргэдийг янз бүрийн сургалтад хамруулж байна. 2018 онд улсаас нэг сая юанийн санхүүжилт хийж, Ниму шяньд сургалт, дизайн, үзэсгэлэн ажиллуулахыг дэмжин, энэ жил дахин 300 мянган юаниар санхүүжүүлэх юм.