БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Итали улсад алан ёсны айлчлал хийх гэж буй энэ үеэр Италийн Ромын Их Сургуулийн захирал Rayale болон найман ахлах сургуулийн сурагчид дарга Ши Жиньпинд захидал илгээж, Ши Жиньпин даргын айлчлалыг хүлээж байгаа төдийгүй Хятад, Италийн нөхөрсөг хамтын ажиллагааг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж буйгаа илэрхийлсэн юм. Дарга Ши Жиньпин сургуулийн багш сурагчдад захидлын хариу илгээж, тэднийг Хятад, Италийн соёлын солилцооны шинэ зууны элч болохыг хүссэн юм.
Ши Жиньпин захидалдаа
Та бүхний ирүүлсэн захидлыг хүлээн авлаа. Та бүхэн хятад хэлээр санаа бодлоо сайхан илэрхийлж чадаж байгаад би маш их баяртай байна гэжээ.
Танай сургууль хятад хэлний олон улсын байгалийн шинжлэх ухааны ахлах сургуулийг амжилттай байгуулж, Хятад, Италийн нөхөрсөг хамтын ажиллагааг дэмждэг залуучуудыг бэлтгэн гаргасан. Та бүхэн захидалдаа Күнзийн хичээлийн танхимын төслөөр дамжуулан сурагчид Хятадыг илүү сайн ойлгож, дэлхийн олон соёлын үнэт зүйлсийг олж харах боломжтой болсон гэсэн. Энэ бол та бүхэн хичээл сурлага, дадлагаар дамжуулан олж авсан ололт амжилт юм. Хятад, Итали улсын залуучуудын хооронд үзэл суртал, соёлын солилцоог ахиулж, Хятад, Итали хоёр улсын иргэдийн нөхөрлөлийг ахиулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхнийг шинэ зууны Марко Поло болж, Хятад, Италийн соёлын солилцооны элч болж чадна гэдэгт итгэж байна гэжээ.
Залуу нас, хүсэл мөрөөдөл хамтдаа урагшилдаг. Та бүхэн тун удахгүй ахлах сургуулиа төгсөөд их сургуулийн оюутны эгнээнд орно. Та бүхэн залуу насаа нандигнан, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Та бүхнийг Хятад улсад ирж суралцаж, ажиллахад Хятад улс та бүхний мөрөөдлөө биелүүлэх газар болж чадна гэдэгт итгэж байна гэжээ.