БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 03 дугаар сарын 21-ний хэвлэлийн бага хурлын үеэр:
- ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Бээжин, Вашингтонд зөвшилцөл хийнэ бүх талын яриа хэлэлцээрийн Хятадын талын ахлагч Лю Хэ, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стефен Мнучин нар саяхан Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаар олон удаа утсаар зөвшилцсөн юм. Лайтхайзер, Мнучин нар 03-р сарын 28-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Хятад улсад айлчилж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний VIII зөвшилцлийг Бээжин хотноо хийхээр хоёр тал тогтсон байна. Мөн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ 04-р сарын эхээр АНУ-д айлчилж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний IX зөвшилцлийг Вашингтонд хийнэ гэж хэллээ.