Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03-р сарын 21-ний өдөр тусгай нисэх онгоцоор Ромд очиж, БНИУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Италийн харьяа агаарт ороход Италийн агаарын цэргийн байлдааны 2 нисэх онгоц хамгаалалт авсан байна. Орон нутгийн цагаар 18 цаг 30 минутад тусгай нисэх онгоц Ромын Фиумичино нисэх онгоцны буудалд буулаа. Италийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын яамны сайд зэрэг өндөр тушаалын албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтан авчээ.

Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Италийн засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлжээ. Тэрээр: Хятад, Итали дипломат харилцаа тогтоосон 49 жилийн турш, хоёр орны харилцаа цаг үе, олон улсын байдлын өөрчлөлт, хувиралтыг даван туулж, хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэх зарчмын дагуу Хятад, Италийн найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, өөр өөр нийгмийн тогтолцоо, өөр өөр соёлтой улс орон хоорондын хоёр талын харилцаагаа хөгжүүлсэн үлгэр жишээ болсон юм. Хятад, Италийн ажилч хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр ард түмэнд үр ашиг хүртээж, соёлын солилцоог баяжуулан, ойлголцол, найрамдлыг бэхжүүлсэн гэжээ.

Ши Жиньпин: - Би ерөнхийлөгч Маттарела, ерөнхий сайд Конте зэрэг Италийн удирдагчтай уулзан, хэлэлцээ хийж, Хятад Италийн харилцааны ирээдүйн хөгжлийг хамтдаа төлөвлөхийг хүсэж байна гэжээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны ирээдүй өөдрөг байгаа гэдэгт итгэл төгс байна гэжээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:10459
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой