”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ерөнхий сайд Ли Кэчян сэтгүүлчдийн асуултад хариулав

Хурлын дараа болсон гадаад, дотоодын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хуралд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

Бээжин хотноо энэ сарын 15-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган хаалтаа хийж өндөрлөлөө. Хурлын дараа болсон гадаад, дотоодын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хуралд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Ройтерс агентлагийн сэтгүүлч: - Хэрэв эдийн засгийн өсөлтийн хурд үргэлжлэн удаашрах юм бол ямар илүү арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

Ли Кэчян: - Хятад улс зах зээлийн хөгжлийг эрчимжүүлж, гол зах зээлийн үүсгэн байгуулах чадавхыг дайчилбал эдийн засгийн эргэлтээ зүй зохистой хэмжээнд барьж, чансаатай хөгжлийг ахиулж чадна. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч болж ирлээ. Байх ч болно.

Хятадын эдийн засаг үнэхээр буурах дарамттай тулгарсан. Гэхдээ одоо дэлхийн эдийн засгийн өсөлт ч удаашраад байна. Сар гаруйн хугацаанд олон улсын нэр хүндтэй хэдэн том байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийг урьдчилсан байдлаар даруухан төсөөлсөн байна. Хятад улс эдийн засгийн өсөлтөө урьдчилан төсөөлөхдөө цаг хугацаагаар хуваан хяналтдаа байлгах арга хэрэглэсэн. Энэ нь өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлттэй холбоотой бөгөөд Хятад улс эдийн засгийн эргэлтээ зохистой хэмжээнээс илүү гаргалгүй барьж чадах тухайгаа зах зээлд хандан найдвартай дохио өгч буйг харуулж байгаа юм гэж хэллээ.

Тэрээр: - Буурах шинэ дарамтын өмнө тоо хэмжээг хөөцөлдөн, уужуу бодлого барьж, мөнгөн дэвсгэртийг хэмжээнээс давуулан тарааж, алдагдлын хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх зэрэг арга хэрэглэж болох боловч энэ нь сөрөг үр дагавартай учраас энэ замыг сонгохгүй хэмээн онцолсон байна.

Ли Кэчян: - Энэ жил тогтворгүй хүчин зүйл багагүй байгаа тул бид бодлогын орон зай үлдээсэн юм. Жишээлбэл, энэ жилийн алдагдлын хэмжээг 0.2 нэгжээр дээшлүүлсэн нь олон улсын журам гурван хувийн сэрэмжийн шугамаас хэтрээгүй. Мөн хадгаламжийн нөөцийн хэмжээ, ашгийн хэмжээ зэрэг тоо хэмжээ, үнэ ханшийн хэрэглүүрийг ашиглан, бодит эдийн засгийг улам үр ашигтай дэмжиж болно. Ямар ч нөхцөлд өнөөгийн байдалдаа тулгуурлан Хятадын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг баталгаажуулна гэж хэлэв.

Цай Шинь гарагийн сэтгүүлийн сурвалжлагч: - Татвар хураамжийг бууруулахад ард түмэнд, аж ахуйн нэгжүүдэд үр шимийг хүртээж чадах уу?

Ли Кэчян: - Засгийн газар ашгийг аж ахуйн нэгж, ард түмэнд хүртээх ёстой. Татвар хураамжийг их хэмжээгээр бууруулахын бодит үр шимийг зах зээлийн салбаруудад олгох ёстой. Татвар хураамжийг бууруулах цар хүрээг өргөжүүлэх нь боловсруулах аж үйлдвэр зэрэг үндсэн ажил төрөл, хамгийн их ажлаар хангаж буй жижиг дунд аж ахуйн нэгжийг хамарч байгаа нь санхүүгийн нөөц бий болгож буй хэрэг юм. Үүнээс гадна, иргэдийн орлогын хуваарилалтын бүтцэд зохицуулалт хийх нь бас нэг төрлийн өөрчлөлт болно. Ерөнхий хандлагаас үзвэл бодит эдийн засаг, аж ахуйн нэгжид үр ашиг хүртээх нь тэдний орлогын хуваарилалтын үр ашгийн харьцлыг нэмэгдүүлж буй хэрэг юм. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг дайчилж, хөдөлмөр эрхлэлтээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой болно гэж хэллээ.

Татвар хураамжийг бууруулах эрч хүчээ сайжруулах нь санхүүгийн орлогыг бууруулах боловч иргэдийн амьжиргаа зэрэг гол салбарын зарлагыг нэмэгдүүлэхээс биш бууруулахгүй байх болно. Үүний төлөө Засгийн газар олон нийтийн төсвийн ерөнхий ба удирдлагын зардлыг хумих төдийгүй зарим санхүүгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн ашиг төрийн санд орохыг нэмэгдүүлж, урт хугацаанд хуримтлагдсан нөөцийг эргүүлэн авчирна. Ингэснээр санхүү нь илүү тогтвортой болно гэж Ли Кэчян онцолсон байна.

Солонгос Зүүн Ази Өдрийн сонины сэтгүүлч: - БНСАУ болон АНУ-ын хоорондын зөрчлийг шийдвэрлэх тал дээр ямар үйлдэл үзүүлэх вэ?

Ли Кэчян: - Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг гуйвшгүй дэмжиж, Солонгосын хойг энх тайван, тогтвортой байхыг хүсэж байна. Солонгосын хойгийн асуудлыг зөв шийдэх нь хоёр Солонгос төдийгүй бүс нутаг, дэлхий нийтэд ч ашигтай гэж хэлэв.

Тэрээр гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад: - Солонгосын хойгийн асуудал бол нарийн ээдрээтэй, олон жил даамжирсан асуудал учраас түргэн шийдэгдэхгүй нь мэдээж. БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Ханойд уулзах үеэр үргэлж харилцаатай байхаа илэрхийлсэн. Харилцаатай байх нь огт харилцахгүй байхаас хавьгүй дээр юм. Талууд хүлээцтэй, ухаалаг байж, нөхцөл боломж, гол нь өнөөгийн энэ ивэхтэй байдлыг ашиглан, яриа хэлэлцээрээ эрчимжүүлэх хэрэгтэй. БНАСАУ, АНУ яриа хэлэлцээрээ гүнзгийрүүлж, дэлхийн нийтийн хүссэн үр дүнд хүрэхийг бид хүсэж байна гэж хэлсэн байна.

Хятадын мэдээ сайтын сэтгүүлч: - Иргэдийн амьжиргааг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

Ли Кэчян: - Ард түмний амьжиргаа бол төр улсын хамгийн том хэрэг мөн. Хүүхэд, өндөр настны асуудал, ялангуяа өндөр настны асрамж, цэцэрлэгийн үйлчилгээ хүрэлцээ муутай, хүндрэлтэй байгааг их өгөгдлийн тоо баримт харуулж байна. Тиймээс манай Засгийн газар үүнд түлхүү анхаарч, хорооллын үйлчилгээг хөгжүүлэх замаар эдгээр асуудлыг зохицуулна.

Тэрээр: - Хүүхэд, өндөр настны үйлчилгээний асуудал ихэнх гэр бүлтэй холбоотой. Харин манай энэ талын үйлчилгээ хүрэлцэхгүй байна. Хоёр хүүхдийн бодлого хэрэгжүүлснээс хойш цэцэрлэгийн нөөц боломж хүрэлцэхгүй асуудал улам илэрхий болсон. Өндөр настны асрамж үйлчилгээ бол бүр угжирсан асуудал юм. Өндөр настны асрамж үйлчилгээний байгууллага, хүүхдийн цэцэрлэгийг сүүлийн жилүүдэд хүч тавин байгуулж байгаа боловч эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулахад голдуу хорооллын үйлчилгээг сайжруулахад түшиглэж, шударга, нийтэд хүртээмжтэй болгохыг хичээх ёстой. Мөн шинэ механизм санаачлан, нийгмийн нөөц баялгийн үүргийг бүрэн дайчилж, Засгийн газрын дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Шударга байх, нийтэд хүртээмжтэй байхад тавих Засгийн газрын хяналт удирдлагаа эрчимжүүлж, үйлчилгээний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Хүүхэд, өндөр настны асуудлыг сайтар зохицуулж байж л мянга мянган айл өрхийг аз жаргалтай болгоно. Залуу хүмүүс сэтгэл амар байж, зорьсон ажил үйлсээ бүтээхэд нь тус дэм болно гэж хэлсэн байна.

Bloomberg News агентлагийн сэтгүүлч: - Хятад, Америкийн хөгжлийн чиг хандлагын талаар ярина уу?

- Хятад, Америкийн харилцааны урагшлах хандлага өөрчлөгдөөгүй. Хятад, Америкийн худалдааны зөвшилцөл үргэлжилж байна. Зөвшилцөл үр дүнд хүрч, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхийг Хятадын тал хүсэж байна гэж мэдэгдсэн байна.

Тэрээр: - Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш хоёр орны харилцаа урагшилсаар баялаг үр дүнд хүрсэн юм. Энэ үйл явц ээдрээ ихтэй, бэрхшээлтэй байсан ч урагшлах ерөнхий хандлага өөрчлөгдөөгүй. Хятад, Америк өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой. Хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс хавьгүй илүү юм. Хятад, Америкийн тогтвортой харилцааг баталгаажуулах нь хоёр талд төдийгүй дэлхий нийтэд ашигтай гэж хэллээ.

Хятад, Америк дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хувьд хэдэн арван жилийн турш хамтын ажиллагаагаа хөгжүүлж, салшгүй холбоотой болсон юм. Энэ хоёр эдийн засгийг зориуд салгахыг оролдож буй нь бодит байдалтай нийцэхгүй, бүтэхгүй хэрэг билээ. Хамтран ажиллахаас биш сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын дагуу эдийн засаг, худалдааны харилцаа зэрэг Хятад, Америкийн харилцааг ахиулах ёстой. Ингэж байж хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж чадна. Хятад, Америкийн ард түмэнд санал зөрөлдөөнөө тогтоон барих оюун ухаан, хүч чадалтай байж, дэлхийн хандлагад нийцсэн Хятад, Америкийн харилцааг баталгаажуулж, эрүүлээр хөгжүүлнэ гэсэн байна.

Синьхуа агентлагийн сэтгүүлч: - Худалдааны орчны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тал дээр ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

Ли Кэчян гадаад, дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа:

- Хятадын Засгийн газар худалдааны орчныг зах зээлийн болгох, хуулийн засаглалтай болгох өөрчлөлтийг гүнзгийрүүлж, өөрчлөлтийн үр дүнг бодит үйл ажиллагаа, арга хэмжээгээр баталгаажуулна гэж хэлэв.

Тэрээр: - Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш Хятадын хөгжил асар их амжилтад хүрч, сая сая ард иргэддээ үр шимийг нь хүртээсэн юм. Худалдааны орчныг сайжруулахад засаглалыг цомхтгож, эрхийг доод шатанд шилжүүлэн, тогтолцооны чанартай зохицуулалт хийх ёстой. Эрхийг эрх тэгш шилжүүлнэ, харин төрөл хувааж гадуурхаж болохгүй. Батлан зөвшөөрөх шат дараалал, лиценз олгох цаг хугацааг цомхтгож буй нь бүх төрлийн аж ахуйн нэгжид адил тэгш хандаж буй хэрэг юм. Зөвшөөрөл олгоход эрх тэгш байж, хяналт удирдлагын шударга байдлыг баталгаажуулахын аль алиныг чухалчилна. Хяналт удирдлагын явцад дүрэм тогтоолыг ил тод болгож, хяналтад буй хүмүүст юу хийвэл зохистой эсэхийг ойлгуулах ёстой. Сонголттой, дур зоргоор хянан удирдаж болохгүй гэсэн байна.

Ли Кэчян: - Бусад орны мэдээллийг цуглуулахыг аж ахуйн нэгжид шаардах нь Хятадын хуульд нийцэхгүй, Хятадын арга барил биш юм. Одоо ийм зүйл байхгүй, ирээдүйд ч байхгүй гэж хэллээ.

Ардын Өдрийн сонины сэтгүүлч: - Ажлын байраар хангах асуудлын талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Ли Кэчян гадаад, дотоодын сэтгүүлчдэд хандан: - Ажлын байрны хангамж эдийн засгийн үзүүлэлтээс шууд хамааралтай байдаг. Хятад улс энэ жилээс ажлын байраар хангах асуудлыг анх удаа төсөв санхүүгийн бодлого, валютын бодлогын хамт макро бодлого болгон авч үзэж, хот, суурин газарт шинээр 11 сая хүнийг ажлын байртай болгоно. Ажил олголт хүндрэлтэй асуудал байсаар ирсэн. Хятадын Засгийн газар нийгмийн чухал бүлгийн ажлын байрыг баталгаажуулах, хөдөлмөр хүч ихээхэн шаарддаг аж ахуйн нэгжүүдэд бодлогын хөнгөлөлт үзүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч байна. Хятадад хот орж хөдөлмөр эрхэлж буй 280 сая тариачин бий. Тэд олон салбарын гол ажиллах хүчийг бүрдүүлж байна. Тэдний цалин хөлсийг дутааж, саатуулах үзэгдлийг таслан зогсоож, тэднийг хамгаалж, хууль ёсны эрх ашгийг нь баталгаажуулна гэж хариулсан байна.

CCTV-ийн сэтгүүлч: - Эмчилгээний төлбөрийг хөнгөлөх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ли Кэчян гадаад, дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа:

- Энэ онд цусны даралт өндөр, чихрийн шижин зэрэг архаг өвчинтэй хүмүүсийн эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулахын зэрэгцээ хүнд өвчтөний даатгалын нөхөн олговрын стандартыг нэмэгдүүлнэ гэсэн байна.

Ли Кэчян: - Сүүлийн жилүүдэд Хятад улс бүх иргэдийн үндсэн эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоог баталгаажуулах төдийгүй түүний үндсэн дээр Засгийн газар болон оршин суугчид хамтран хүнд өвчтөний даатгалын механизм бий болгосон юм. Энэ нь хүнд өвчтөн, ялангуяа хүнд хэцүү амьдралтай иргэдийн дарамтыг хөнгөлөх чухал арга хэмжээ учраас дэлхий нийтэд сайн үлгэр жишээ болно гэж хэлсэн байна.

Тэрээр: - 2018 онд Хятад улс хавдрын эсрэг 17 төрлийн эмийн үнийг 50 хувиар бууруулж, эм эмнэлгийн даатгалд хамруулснаар хавдартай өвчтөн ялангуяа хүнд амьдралтай иргэдийн дарамтыг ихээр хөнгөлжээ. Энэ онд хоёр ажлыг хийх шаардлагатай.

Нэг. Цусны даралт өндөр, чихрийн шижнтэй өвчтөний амбулаторийн эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулна. Энэ нь цусны даралт өндөр, чихрийн шижин өвчтэй Хятадын 400 сая хүнд үр өгөөжөө өгнө.

Хоёр. Хүнд өвчтөний даатгалын хувь хэмжээ, нөхөн төлбөрийн стандартыг нэмэгдүүлж, хүнд өвчтэй олон хүнд үр ашиг хүртээнэ гэсэн байна.

CNA-ын сэтгүүлч: - Зах зээлийн нээлттэй байдлаа яаж баталгаажуулах вэ?

Ли Кэчян: - Хятад улс энэ жил шинэ сөрөг жагсаалтыг бүртгэж, оюуны өмчийн хамгаалалтаа эрчимжүүлэн, нээлттэй байдлаа баталгаажуулна. Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдыг зах зээлд орохыг зөвшөөрөхдөө дотоодын иргэдтэй адил хөнгөлөлт үзүүлж, сөрөг жагсаалтын дүрэм хэрэгжүүлэх тул энэ жил шинэ сөрөг жагсаалтын бүртгэл гаргана. Сөрөг жагсаалтаа цаашид цомхтгоно. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулж болох салбар, цар хүрээ улам нэмэгдэнэ. Хятад улс мөн "Оюуны өмчийн хууль"-д засвар оруулж, эрхэнд халдсаныг шийтгэж торгох дүрэм хэрэгжүүлэн, оюуны өмчийн эрх зөрчигдөхгүй байхыг баталгаажуулна гэж хариулсан байна.

Ли Кэчян: - XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль"-ийг баталсан нь Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар хамгаалж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж буйг харууллаа. "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль" нь Засгийн газрын үйл ажиллагааг стандартчилах, Засгийн газрыг хуулийн дагуу ажиллахыг шаардах, Засгийн газар тус хуулийг үндэслэн цогц тогтоол, баримт бичиг гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан, мэдээллийн санал гомдлын механизм нээлттэй, ил тод, үр дүнтэй байхыг баталгаажуулах зэргээр “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”-ийн хэрэгжилтийг баталгаажуулна гэж хэлэв.

Гуанмин Өдрийн сонины сэтгүүлч: - Аж ахуйн нэгжид банк санхүүгийн үйлчилгээг адил тэгш хүртээх талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

Ли Кэчян: - Зээлийн асуудлаар зарим бэрхшээл, саадыг арилгах ёстой. Банк санхүүгийн байгууллагыг удирдаж, дотоод удирдлагын механизмыг сайжруулан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бичил жижиг аж ахуйн нэгжид тусалж, хөрөнгө босгох өртгийг бууруулан, зүй ёсны бус зардлыг багасгана. Бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн хөгжил эрчимтэй байвал эдийн засаг хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Энэ онд олон арга хэмжээ хэрэгжүүлэн, бичил жижиг аж ахуйн нэгжийн хөрөнгө босгох өөрийн өртгийг 2018 оны үндсэн дээр дахин нэг нэгжээр бууруулна. Банк санхүүгийн үйлчилгээг эрчимжүүлэх, эрсдэлээс сэргийлэх ажлыг харилцан нөхөж, банк санхүүгийн эрсдэлээс цаг ямагт сэргийлэн, системийн чанартай банк санхүүгийн эрсдэл үүсэхгүй байх улаан шугамыг хатуу мөрдөнө гэж хэлсэн байна.

​ITAR-TASS-ийн сэтгүүлч: - Хятад, Оросын харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ямар шинэ хандлагатай байна вэ?

Ли Кэчян: - 2018 онд дэлхийн эдийн засаг буурсан нөхцөлд Хятад, Оросын худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум ам.долларт хүрч, шинэ амжилт гаргасан гэсэн байна.

Хятад, Оросын хамтын ажиллагааны нөөц асар их буйг Ли Кэчян онцлоод:

 - Хамтын ажиллагааг өргөжүүлж, том төсөл, их хэмжээний нөөц барааны худалдааг хөгжүүлэхийн зэрэгцээ бичил жижиг аж ахуйн нэгж, хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааг ахиулах ёстой. Сансар судлалын салбар төдийгүй иргэд хоорондын солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Оросын худалдаа 100 гаруй тэрбум ам.долларт хүрсэн үр дүнг баталгаажуулан улам өсгөх зорилт руу тэмүүлэхийг хүсье гэж хэллээ.

Хонгконгийн Phoenix телевизийн сэтгүүлч: - Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулахыг дэмжинэ

Ли Кэчян: - Хонконг, Макао, Тайваний зүгээс хөрөнгө оруулахдаа саяхан баталсан "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль"-ийг ашиглаж болно. Мөн үр ашигтай хэрэгжиж буй дүрэм, зохицуулалт, бодит үйл ажиллагаа зэргийг үргэлжлэн хэрэгжүүлэх нь Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалтыг татахад ашигтай юм гэсэн байна.

Ли Кэчян цааш үргэлжлүүлэн: - Хонконг, Макао бол БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс, Тайваний хоолойн хоёр эрэг бүгд Хятад улсынх, бид Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалтыг чухалчилсаар ирсэн. Хонконг, Макаогаас эх газарт хөрөнгө оруулж байгаа хэмжээ бидний хилийн чанадаас татаж буй хөрөнгө оруулалтын 70 хувийг эзэлж байгаа. Бид Хонконг, Макаогийн бие даасан гаалийн бүс, чөлөөт боомтын давуу талыг сайтар дайчлах бөгөөд Тайваний ах дүү нар эх газарт аж ахуй эрхлэхэд хөнгөлөлттэй боломж нөхцөлөөр хангана. Төрийн зөвлөлөөс холбогдох хууль дүрэм, бодлогын шинжтэй баримт бичиг батлахдаа Хонконг, Макао, Тайваний ах дүү нарын саналыг сонсож, тэдний хууль ёсны эрх ашгийг сайтар хамгаална. Мөн Хонконг, Макао, Тайваний улам их хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж хэлсэн байна.

Японы эдийн засгийн мэдээллийн агентлагийн сэтгүүлч: - Бүс нутгийн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр болон Хятад, Япон, БНСУ-ын Чөлөөт худалдааны бүс байгуулах талаар Хятад улс алийг нь илүү анхааралдаа авах вэ?

Ли Кэчян: - Худалдааг ивээх үзэл өндийж буй энэ үед Хятад, Япон, БНСУ-ын Чөлөөт худалдааны бүс байгуулж, олон салбарт, өндөр түвшний, харилцан ашигтай хэлэлцээр байгуулах нь гурван талд бүгдэд ашигтай. Хятад, Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нарын тогтмол уулзалтын механизм байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Хятад улс ээлжит дарга орны хувиар Япон, БНСУ-ын талтай уулзалтын талаар зөвшилцөнө. Үүнд мэдээж Чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар ярилцана. Хятад улстай худалдаа хийх нь Япон, БНСУ-д маш их ашигтай ч Хятадын тал шударгаар өрсөлдөн, хэрэглэгчдэд илүү их сонголт бий болгохыг хүсэж байна. Хятад, Япон, БНСУ-ын Чөлөөт худалдааны бүс болон Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн алийг нь ч эхэлж хэрэгжүүлсэн Хятадын тал баяртай хүлээн авах болно гэж хариулсан байна.

 

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:13568
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой