”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Германы ерөнхий сайд Меркельтай уулзав

Ши Жиньпин Германы ерөнхий сайд Меркельтай уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 26-ны өдөр Хятад-Францын дэлхийн засаглалын чуулга уулзалтын хаалтын ёслолд оролцохоор ирсэн Герман улсын ерөнхий сайд Меркельтай Парис хотноо уулзсан байна.

Ши Жиньпин: - Өнөөгийн олон улсын нөхцөл байдлын тогтворгүй байдлын эргэлзээ нэмэгдэж байгаа боловч Хятад-Германы хамтын ажиллагаа тогтвортой хөгжил эрчимтэй хэвээр байна. Хятад улс 2018 онд гурав дахь жил дараалан Герман улсын хамгийн том худалдааны түнш болж байгаа бөгөөд Германы компаниудын Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт бараг 140 хувиар нэмэгдсэн байна. Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байлгах зорилтыг тодорхой болгон, эдийн засгийн чанартай хөгжлийн замаар замнаж байна. Хятад улсын нээлттэй байх зориг шийдвэртэй, Герман, Европтой үнэнч шударгаар хамтран ажиллахыг дэмжинэ. Хятад улс Германы талтай хүчин зүтгэж, Хятад, Германы хамтын ажиллагааны үндэс суурийг улам бүр хөгжүүлэн, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.

Үүнээс гадна дарга Ши Жиньпин Хятад-Германы харилцааны ирээдүйн хөгжлийн талаарх гурван саналыг дэвшүүлсэн байна.

Нэг. Хятад-Германы хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр дамжин дэлхийн хамтын ажиллагааны хамт ашиг хүртэх жишээч загварыг бий болгоно.

Хоёр. Хятад-Европын хамтын ажиллагааг бэхжүүлэн, олон улсын харилцаанд илүү тогтвортой байдлыг бий болгоно.

Гурав. Дэлхий нийтийн засаглалыг дэмжиж, олон талт хамтын ажиллагааг бий болгоно зэрэг болно.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:хinhuanet.com
Мэдээ үзсэн:30884
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой