”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Хятад-Францын дэлхийн засаглалын чуулга уулзалтын хаалтын ёслолд оролцов

Ши Жиньпин Хятад-Францын дэлхийн засаглалын чуулга уулзалтын хаалтын ёслолд оролцов.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 26-нд Парис хотноо Францын ерөнхийлөгч Макроны хамт Хятад-Францын дэлхийн засаглалын чуулга уулзалтын хаалтын ёслолд оролцон чухал үг хэлсэн байна. Уг арга хэмжээд Германы ерөнхий сайд Маркель, Европын холбооны комиссын дарга Жан Клод Юнкер нар урилгаар оролцжээ.

Ши Жиньпин: - Хятад-Франц дэлхийн засаглалын даяарчлалын хувьд дэлхийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдал, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалах, НҮБ эерэг үүрэг гүйцэтгэхийг дэмжих зэрэг чухал асуудлаар улс төрийн нийтлэг ойлголт, бат бөх хамтын ажиллагааны үндэс суурьтай юм. Хятад, Франц хоёр харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, эрх тэгш харилцан, нээлттэй, харилцан ашигтай, хамтдаа ашиг олох олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамтдаа хамгаалж, дэлхийн засаглалыг хамтдаа бүрэн төгс болгон, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, хүн төрөлхтний соёл иргэншлийг ахиулах чухал хүчин болсон юм гэж онцолсон байна.

Макрон: - Олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй Хятадын үүрэг хариуцлагыг Франц улс хүндэтгэж байна. Хятадын талын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга маш чухал ач холбогдолтой. Энэ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Европын тал шинийг бүтээх замаар Европын холбооны хөгжлийн стратегийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулж, Европ, Азийн дэд бүтцийн холболтыг хамтдаа ахиулах хэрэгтэй гэжээ.



 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:xinhuanet.com,mongol.cri.cn
Мэдээ үзсэн:31417
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой