Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ерөнхий сайд Ли Кэчян Хятад Хорватын соёл аялал жуулчлалын жилийн нээлтэд оролцов

Орон нутгийн цагаар энэ сарын 10-нд Ерөнхий сайд Ли Кэчян Загреб Кловвио ордны Дүрслэх урлагийн галерейд Хорватын Ерөнхий сайд Пренковичийн хамт Хятад, Хорватын соёл, аялал жуулчлалын жилийн нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

    Хоёр орон анх удаа соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээ зохион байгуулж буйд Ли Кэчян ерөнхий сайд баяр хүргээд:

- Хятад, Хорват хоёр орон өнө эртний түүх соёл, үзэсгэлэнт байгальтай. Хоёр ард түмний солилцоо олон жил үргэлжилж, Хятад, Хорватын найрамдлыг бэхжүүлсэн төдийгүй Өрнө, Дорнын соёл иргэншлийн солилцоог харилцан ахиулсан юм гэсэн байна.

Тэрээр:

- Хоёр орон аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг Хятадын Засгийн газар дэмждэг. 2018 онд Хятадын 250 мянган жуулчин Хорватад айлчилсан. Боломжтой үед хоёр орны хооронд худалдаа, зах зээлийн зарчмын дагуу шууд нислэг нээж, хүмүүст тус дөхөм болохыг хүсэж байна. Хорватад ирэх Хятадын жуулчин улам нэмэгдэж, Хорватын улам олон иргэн Хятадад айлчлахыг хүсэж байна гэж хэллээ.

Пренковичи:

- Хорватын ард түмэн Хятадын ард түмэнд найрсаг хандаж, Хятадын соёлыг их сонирхдог. Ерөнхий сайд Ли Кэчяны айлчлал найрамдал, хамтын ажиллагааны айлчлал юм. Хорват, Хятадын соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээг зохион байгуулах замаар хоёр талын найрамдлыг бэхжүүлж, ард түмнийг харилцан ойртуулна. Хятадтай хамт соёл, аялал жуулчлалын салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, хоёр орны хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд Хорватын тал бэлэн байна гэж хэлсэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://politics.people.com.cn
Мэдээ үзсэн:776
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой