Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай уулзав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин энэ сарын 09-нд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай уулзаж хоёр тал холбогдох асуудлаар ярилцав.

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин энэ сарын 09-нд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай уулзаж хоёр тал холбогдох асуудлаар ярилцав.

    Сайд Н.Цэрэнбат:

- “Монгол, Хятад хоёр орон бол уул усаараа холбогдсон сайн хөрш. Дөрөвдүгээр сарын сүүлчээр "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт зохиогдох гэж байна. Энэ нь Хятадын ард түмний хувьд баярт үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр орон стратегийн уялдаа холбоогоо хөгжүүлэх чухал боломж юм. Монголын тал үүнийг маш хүндэтгэн үзэж, Хятадын талд баяр хүргэсэн билээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны байгаль орчны хамгаалал болон аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, ололт амжилт, үр дүн ихтэй байгаа билээ. Хятадын тал Монгол Улсын байгаль орчны салбарт туслан дэмжиж байгаад бид талархаж байдаг. Энэ жил Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хятадын ЭСЯ зэрэг холбогдох байгууллагатай холбоо харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын хамтын ажиллагааны төслийг үргэлжлэн хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах ажилд Хятадын туршлагаас суралцаж, Монгол, Хятад, Орос гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэн, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд илүү тод өнгө аяс нэмэхийг хүсч байна” гэж хэллээ.

   Элчин сайд Шин Хаймин:

- "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт бол энэ оны Хятадын гадаад харилцааны хамгийн чухал арга хэмжээ юм. Монголын тал идэвхтэй оролцож "Нэг бүс нэг зам" санаачилга болон Монголын "Хөгжлийн зам" стратегийн уялдаа холбоог ахиулахыг хүсч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, байгаль орчин болон аялал жуулчлалын хамтын ажиллагаа хоёр орны хамтын ажиллагааны чухал агуулга болсны хувьд маш их ахицтай байх болсон. Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ үед Хятадын ЭСЯ хоёр орны байгаль орчин болон аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаанд илүү идэвх гаргаж ажиллах болно. Хятадын тал цаашид боломжийнхоо хүрээнд Монгол Улсын байгаль орчны салбарыг хамгаалах ажлыг дэмжиж, хоёр орны холбогдох төслүүдийг хэрэгжүүлэн, энэ салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэхийг хүсч байна гэж хэлсэн байна.

Зохиогч:Д Хүүхэнсоль
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mn.china-embassy.org
Мэдээ үзсэн:562
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой