Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хаврын улиралд нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Хаврын улиралд нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Хаврын урин болж, өвөлжин амарсан арьс “амьсгалж” эхэллээ. Хаврын нар айхтар хурц биш хэдий ч хэт ягаан туяа ихтэй байдаг учраас сайтар хамгаалахгүй бол “борлох” магадлал өндөр байдаг. Тэгвэл хаврын улиралд нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Нарнаас хамгаална гэдэг нь үнэндээ хэт ягаан туяанаас хамгаалахыг хэлж бий. Хэт ягаан туяа нь UVA, UVB, UVC гурваас бүрддэг бол UVA, UVB нь голдуу хүний арьсанд сөргөөр нөлөөлдөг байна.

Хэт ягаан туяанаас хамгаалахад зориулсан нарны тосыг хэрхэн сонгох вэ?

Ихэнх тохиолдолд нарны тосны тодорхойлолт дээр PA, SPF гэх хоёр заалт байдаг бол PA нь наранд борлох, сэвх толбо бий болохоос сэргийлж, SPF нь арьс улайж, хөрс нь хуурахаас сэргийлдэг байна. Өөрөөр хэлбэл PA нь UVA-аас сэргийлж, + заалт нь их байх тусмаа борлохоос илүү сайн хамгаалдаг аж. SPF нь UVB-ээс сэргийлж, + заалт нь их байх тусмаа нарнаас хамгаалах цаг нь илүү урт байдаг байна.

Үүнээс гадна нарны тосыг наранд гарахаасаа 15 минутын өмнө түрхэх хэрэгтэй бөгөөд 2 цаг тутамд давтан түрхэх хэрэгтэй байдаг байна.

Хаврын улиралд нарнаас хамгаалахын тулд дараах зүйлүүдийг анхааралдаа авахыг санал болгож байна.

Үүл нь хэт ягаан туяаг халхлах боломжгүй учраас бүрхэг өдөр ч нарны тос хэрэглэх хэрэгтэй.

Нарны хамгаалалттай хувцас, нарны шил, нарны малгай, эсвэл нарны шүхэр хэрэглэж сурахыг зөвлөж байна.

Витамин С элбэг агуулах жимс ногоо байнга хэрэглэж бай. Жишээ нь лимонтой ус, төвд хаш гэх мэт.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:817
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой