Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ли Кэчян Хятад болон Төв Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны IX форумын нээлтэд оролцлоо

Тухайн орон нутгийн цагаар 04-р сарын 12-ний үдээс хойш Tөрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Дубровникт Төв Зүүн Европын 16 орны удирдагчийн хамт Хятад болон Төв Зүүн Европын орнуудын 16+1-ийн эдийн засаг худалдааны IX форумын нээлтэд оролцож үг хэллээ.

Ли Кэчян хэлэхдээ: - 16+1-ийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй нь эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд тулгуурлаж байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн худалдааны өсөлт саарсан нөхцөлд Хятад улс болон 16+1-ийн худалдаа 21 хувиар өсч, түүхийн шинэ дээд амжилт тогтоож, өргөн уудам хэтийн төлөвтэй болж байна. Гурав дахь талын зах зээлийн хамтын ажиллагаа маань шинэ алхам хийж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах талаар шинэ үр дүн гарч, дэд бүтцээрээ холбогдох ажил үргэлжлэн ахиж, орон нутгийн хамтын ажиллагаа явах тутам гүнзгийрч, хүмүүнлэгийн хэлхээ холбоо илүү нягт болж байна гэжээ.

Хорватын ерөнхий сайд Плекович хэлэхдээ: - Энэ форум нээлттэй, иновацтай, түншийн гүүр байгуулах уриан дор болж байна. Талууд энэ боломжийг ашиглаж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна. Хятад улсын өнгөрсөн жил зохион байгуулсан олон улсын импортын экспо олон оронд шинэ боломж авчирч өглөө. Өнгөрсөн жил Төв Зүүн Европын орнуудын Хятадад экспортолсон хэмжээ 5 дахин нэмэгдэж, хоёр талын хамтын ажиллагаа улам нягтарч, хөгжингүй орнууд хоорондын зөрөөгөө багасгахад ашигтай байлаа гэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:75
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой