Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хангин хойд хошуу ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийж байна

Хангин хойд хошуу ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийж байна.

Өвөр Монголын Ордос хотын Хангин хойд хошуу нь ядуурлаас ангижруулах ажлыг эрчимтэй сайн хийж, ядуу буурай хошуу шяний тооноос амжилттай гарлаа.

Сүүлийн жилүүдэд Хангин хойд хошуу 67.8 сая юанийн хөрөнгө оруулан амьдрал нөхцөл муу, ядуу буурай ард иргэдийг ядуурлаас ангижруулах ажилд хэрэглэж, амьдрал ядуу буурай 2555 өрхийн 5029 иргэн ядуурлаас ангижирсан байна. 2018 оны 07 дугаар сард тус хошууны 38 ядуу буурай баг ядуурлаас ангижран, тус хошуу амжилттайгаар ядуу буурай хошуу шяний тооноос гарсан юм.

Хангин хойд хошуу нь бүс нутгийнхаа бодит байдалд суурилан, ядуурлаас ангижруулах ажилд олон арга зам хайн сүвэгчилсэн байна. Аж үйлдвэрээр ард иргэдийг дэмжин ядуурлаас ангижруулахыг тэргүүн байранд тавьж, өөрөө сонгох, хөрөнгө мөнгөөр хувь оруулах, ажил олгох, захиалгын хуудас хийх зэрэг олон төрлийн аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах арга хайж сүвэгчилж туршилтаар хэрэглэжээ. Бортохойн архины үйлдвэр, Шүй-И мал аж ахуйн талбай, Хүтүн хонины тусгай хоршоо зэрэг хэсэг аж үйлдвэрээр амьдрал ядуу буурай иргэдийг хөдлөн дагуулсан байна. 2016 оноос хойш аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулахад 12.88 сая юань гарган амьдрал ядуу буурай 2275 өрх айлд тус дэм болж, тэжээх үйлдвэр ба онцгой хэлбэрийн тарих үйлдвэрийг хөгжүүлэн, 7138 мал худалдан авч, 619 хашаа саравч барьж өгчээ. Ялангуяа “Зуун аж ахуйн нэгжийг зуун багтай холбох” үйл ажиллагаанд хотын ба хошууны 155 аж ахуйн нэгж тус хошууныхаа 115 багтай холбоо байгуулж, тариачны орлого ба аж ахуйн ашиг тусын хос амжилтыг биелүүлжээ. 2018 онд холбоо байгуулсан аж ахуйн нэгжээс 4 сая юанийн хөрөнгө оруулан 42 төслийг хэрэгжүүлж 300 гаруй иргэнд ажил олгосон байна.

Намаас ард түмнийг, хүчирхэг нь буурайгаа, баян нь ядуугаа дэмжихээр дамжуулан 80 хувиас дээших ядуу буурай өрхийг аж үйлдвэрээр дэмжсэн байна.

Шуан Мяожэн суурингийн Рүнцүн баг мэтийн оршин амьдрах нөхцөл боломж муу багийг нүүлгэн шилжүүлэх аргаар ядуурлаас ангижруулах бодлого хэрэгжүүлж, нүүлгэн шилжүүлсний дараа онцгой аж үйлдвэр ба хамтын эдийн засгийг хөгжүүлсэн байна. Мөн 1.15 сая юанийн хөрөнгө оруулж, багийн иргэдийг уриалан төхөөрөмжит тариалан, илжиг тэжээх, хөдөө орон нутгийн аялал жуулчлал зэргийг хөгжүүлжээ.

Хангин хойд хошуу нь 3 жилийн хугацаанд амьдрал ядуу буурай 775 сурагчдад 3.5328 сая юанийн боловсролоор ядуурлаас ангижруулах хөрөнгө буулгасан байна. Мөн Хангин хойд хошуу нь эрүүл мэндээр ядуурлаас ангижруулах төсөл хэрэгжүүлжээ. 2018 онд ядуу өрхийн тоонд бүртгүүлсэн 6960 иргэн тус бүр 200 юанийн оршин суугчийн эрүүл мэндийн даатгал болон 200 юанийн үндсэн эрүүл мэндийн даатгал тушаасан байна. Хошууны хэмжээнд амьдрал тааруу, ядуу буурай иргэдийг үндсэн эрүүл мэндийн даатгал, хүнд өвчний даатгал, иргэний хэргийн газрын эрүүл мэндийн туслах даатгал зэрэг “гурван баталгаа”-нд оруулжээ. Мөн амьдрал ядуу буурай 4263 иргэнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ хийж өгсөн байна.

Хөдөлмөрлөх чадваргүйгээс болон ядуурсан иргэдэд Хангин хошуу нь хөдөө орон нутгийн үндсэн амьдралын баталгаа олгожээ. Одоог болтол амьдрал тааруу, ядуу буурай 1633 өрхийн 2692 иргэнд үндсэн амьдралын баталгаа олгож, 24.2317 сая юанийн үндсэн амьдралын баталгааны мөнгө тараасан байна.

Хангин хойд хошуу нь давуу талаа бүрэн харуулж, малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, онцгой аж үйлдвэр, ардын амьдрал зэрэгт анхаарал тавин хөгжүүлсэн байна. 

Зохиогч:Цэлмэг
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:129
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой