”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга Чингис хааны онгонтой танилцав

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга Чингис хааны онгонтой танилцав.

2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээтэй холбогдуулан 14-ний өдрийн үдээс өмнө хамтарсан сурвалжилгын нэгдүгээр баг Чингис хааны онгонтой танилцав.

Чингис хааны онгон нь агуу түүхт Чингис хааны бэлэг тэмдэг билээ. Энэхүү газар нь Чингис хааныг тахин шүтдэг газар юм. Чингис хааны тахилгын соёл нь Хятадын анхны үндэсний биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалтад тэмдэглэгдсэн байдаг.

Чингис хааны онгоны аялал жуулчлалын газар нь Ордос хотын Эзэн хороо хошууны Баянцанхаг тал нутагт байрлах ба нийт 10 кв.км талбайг эзлэх бол харьяалагдах талбай нь 80 кв.км юм. Дотроо түүх соёлын дурсгалт газар, тахилгын газар, зан заншил соёлын газар, тал нутгийн аялал жуулчлалын газар, амралт цэнгээний газар гэх мэт 5 бүстэй бөгөөд тус бүсэд 34 соёлын өв олны сонирхлыг татаж байдаг юм. Энэхүү соёлын өвүүд нь Чингис хааны тахилгын соёл, тал нутгийн нүүдлийн соёл, Ордосын зан заншлын соёл, Монголын ордны соёл зэргийг хамарсан тал нутгийн эзэн хааны онгоны аялал жуулчлалын газар болно.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:12579
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой