Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйгаа хөгжүүлнэ

Хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйгаа хөгжүүлнэ.

“Жилийн ажил хартай” гэдэг. Хаврын тарианы бэлтгэл ажлын хугацаанд Тунляо хотын Хорчин зүүн гаран дунд хошууны Төвшин сумын Жюй Жан Вэй Фү багийн багийн зөвлөлийн албанд сум, багийн дарга ажилтнууд, ядуурлаас ангижруулах албаны хүмүүс цуглан энэ жилийн багийн хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэх талаар ажил ярьж сууна.

- Манай багийн ард иргэдийн хүрээлсэн хашааны эзэлж буй талбай их байна. Бид хүрээлсэн хашааны талбайг ашиглан орлогоо нэмэгдүүлж болно. Хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэхийг гол ажил болгон үзэх хэрэгтэй.

- Сүүлийн хоёр жилд бид ядуурлаас ангижруулах тэтгэлгээ нэлээдийг авч чадсан. Гэхдээ бид хүрээлсэн хашаагаа ашиглан ажил эрхэлж болно.

Жюй Жан Вэй Фү багийн нарийн бичгийн дарга Чэ Шяожэг: - Олон жил өвчинд ороогдсон, хөгжлийн бэрхшээлтэй, нутаг бэлчээр тачирдсан, нийтийн аж ахуйн цар хүрээ бага байх зэрэг шалтгаанаас болж тус багийн ард иргэдийн амьдрал ядуу буурай байна. Сүүлийн жилүүдэд ядуурлаас ангижруулах бодлого гарган хэрэгжүүлж ард иргэдийн амьдралыг дэмжсэн. Одоогоор аж үйлдвэрээр ядуурлаас гаргах бодлогын эргэн тойронд тус баг нь хүрээ хашаагаа ашиглан аж ахуйг хөгжүүлэхээр төсөв тогтоож байна гэлээ. 

Жюй Жан Вэй Фү баг нь бүс нутгийн нөхцөл байдалдаа зохицуулан багийн айл өрхүүдэд тоосго хуваан өгч иргэдийн хүрээлсэн хашаанд зохицуулалт хийсэн. Тус багийн тариачин Дүн Цаншэн өөрийн 24 мү (15мү=1га)талбай газарт тариа тарьж амьдралаа эвлүүлдэг. Түүний эхнэр хүнд өвчтэй, охин нь их сургуульд сурдаг учир тэдний амьдралын эдийн засгийн дарамт ихээс ядууран доройтжээ. Энэ байдалд багийн дарга боловсролоор ядуурлаас гаргах, эм эмнэлгийн даатгал зэрэг бодлогын дагуу тус өрхийг дэмжин амьдралд нь дэм болсоор иржээ. Тариачин Дүн Цаншэн энэ жилийн хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөнд оролцож, өөрийн хашаандаа эмийн ургамал тарихаар төлөвлөж байгаа гэнэ.

Тунляо хотын Хорчин зүүн гаран дунд хошуу нь аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг гол болгон хийж, тэжээн үржүүлэх, ус хэмнэх, гэрэл цахилгаан зэрэг аж үйлдвэр, хүрээ хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэх зэрэг аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах аргаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:179
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой