Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав.

Ши Жиньпин дарга: Өнөөдөр би нисэх онгоц, галт тэрэг, машин дамжсаар та нарыг зорин ирлээ

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 04-р сарын 15-ны өдөр Чүнчин хотод ажиллав. Тэрээр Түжя үндэстний өөртөө засах Шыжү шяний Жүн-И шяний бага сургууль, Хуаши тосгоны тариачин айл, тариан талбайгаар хүрч, ядуурлаас ангижруулах ажилтай танилцсан байна. "Хоол хүнс, хувцас хунарт санаа зовохгүй, заавал боловсрол, эм эмнэлгийн үндсэн баталгаа, орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулах”-д гарч буй асуудлыг хэрхэн зохицуулж байгаатай танилцжээ.

Ши Жиньпин дарга: Та бүхний хийж буй ажил бүхэн утга учиртай

Түжя үндэстний өөртөө засах Шыжү шянь Чүнчин хотын зүүн хэсэгт байрладаг. Тус хотын үндэсний зэрэглэлийн ядуурлаас ангижруулах цорын ганц шянь юм. 15-нд Ши Жиньпин дарга Түжя үндэстний өөртөө засах Шыжү шяний Жүн-И шяний бага сургууль дээр очиж, багш сурагчидтай уулзан, дотно яриа өрнүүлжээ.

Тус сургуулийг төгсч, их сургуулиа дүүргэсний дараа сургуульдаа эргэн ирж 17 жил ажилласан нэгэн багшийг сонсоод Ши Жиньпин дарга: - Сайн байна. Олон олон хүн ядуу буурай нутагт суурьшин багшилж, эх орон, нутаг усныхаа төлөө олон шилдэг боловсон хүчин бэлтгэхийг хүсч байна. Энэ ажил чухал ач холбогдолтой юм гэжээ.

Жиньпин дарга ядуу буурай иргэдэд орлого, зарлагын талаар нарийн тооцоо хийж өглөө

Жүн-И шяний бага сургуулийн багш сурагчидтай уулзсаны дараа Ши Жиньпин дарга Жүн-И шяний Хуаши тосгоны Тань Дэнжөүгийнд очжээ. Тань Дэнжөү өнгөрсөн жил эхнэртэйгээ өвдөж, ядуурал нь нэмэгдсэн юм. Тусламжийн бодлогын үр шимээр ядуурлаас дахин ангижирч, амьдралын үндсэн баталгаатай болжээ. Ши Жиньпин дарга түүнтэй орлого, зарлагыг тооцож: - Амьдралын баталгааны мөнгө хэд вэ?, Газраа шилжүүлэн ашигласны хөлс хэд вэ?, Эмчилгээнд хэр зэрэг мөнгө зарцуулсан бэ?, Үүнээс хэдийг нь улсаас гаргасан бэ?, Хүүхдүүд нь жилд хэр их мөнгө өгч байна? зэргээр нарийн асууж, Танайх хоол хүнс, хувцас хунарын асуудлаа зохицуулсныг харлаа. Эм эмнэлэг, орон сууцны аюулгүй баталгаатай болжээ. Намын бодлого ард олонд ашигтай бол жинхэнэ сайн бодлого юм гэжээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:166
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой