“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга Далад хошууны Фэн Шүйлян парктай танилцлаа

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга Далад хошууны Фэн Шүйлян парктай танилцлаа.

"70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын нэгдүгээр багийнхан 15-ны өдрийн үдээс өмнө Далад хошууны Фэн Шүйлян парктай танилцаж сурвалжиллаа.

Өргөн шулуун засмал зам, тэжээл боловсруулах үйлдвэр, элсэн бургасны модон материалын үйлдвэр, рекс туулай үржлийн суурин газар, сургууль, эмнэлэг, тоног төхөөрөмж бүрдсэн орчин үеийн орон сууцны дүүрэг зэрэг нь анхаарлыг татна. Энэхүү бүтээн байгуулалт нь Далад хошууны Фэн Шүйлян парк /Дүн да экологийн цагаачид ядуурлыг бууруулах тосгон / юм.

Энэхүү газрыг чухам хэзээнээс эхлэн “Салхи элсний газар” гэж хэлэх болсныг мэдэхгүй, үнэндээ салхи элсний шуурга ихтэй байсан. 2005 онд Дүн Да групп Хөвчийн зүүн талд байрладаг энэ газарт хөрөнгө оруулж эхэлсэн байна. Эхний ээлжид 2.9 тэрбум юанийн хөрөнгө оруулж, элсэн дотор 200 мянган га элсэн бургас тарьснаар ойр хавийн 800 мянган га талбайд элсэн бургас тарьж эхэлсэн юм. Түүнчлэн 300 сая юанийн хөрөнгө оруулж, цаасны үйлдвэрийг худалдан авч, элсэн бургасаар цаас хийх үйлдвэрийн нэгэн цогц төслийг хэрэгжүүлсэн байна. Дүн Да групп 2013 онд 580 сая юанийн төслийн хөрөнгө оруулж, Герман улсаас элсэн бургасны онцлогт зохицсон үйлдвэрлэлийн шугам худалдан авч, улсын хэмжээний анхны элсэн бургасны модон материалын үйлдвэр байгуулсан байна.

 Элсэн бургас нь зөвхөн 3-5 жилийн настай бөгөөд цаас хийх охь түүхий эд материал болдог. Түүнчлэн бургасны нарийн салаа нь мал, хонь, туулайн сайн тэжээл. Тарьж ургуулах суурин дээр тэжээлийн ажлыг бий болгох нь Дүн Да группийн үйлдвэрлэлийн чухал хэсэг. Мал, хониноос гадна, рекс туулай тэжээхийг гол болгон рекс туулай, булга, чоно зэргийн үйлдвэрлэлийн хэлхээ бүрдсэн байна. Эдүгээ стандарт рекс үүлдрийн туулай тэжээдэг 6000 гаруй өрх, 4000 гаруй цагаачид амьдардаг байна. Үржлийн үйл ажиллагаа явуулдаг 3060 өрх, жилд таван сая гаруй рекс туулай худалдаж байгаа бол 1.67 ширхэг рекс туулай тэжээлдээ үлддэг. Компани нь үржлийн ажиллагаа эрхэлдэг өрхөд тал бүрийн системчилсэн үйлчилгээ үзүүлж, тосгоны иргэдийн орлого жилд 50 мянган юаниас 100 мянган юаньд хүрдэг байна.

Фэн Шүйлянд 12 муж хотоос рекс туулай тэжээдэг хүмүүс ирсэн бөгөөд үүнд Хонконгийн хүн байгаа төдийгүй Хэнань мужаас шилжиж ирсэн суурьшигчид ч байгаа аж. 53 км2 газар нутагт 120 мянга гаруй хүн ард суурьшин нутагших нөхцөл бүрдсэн байна.

2011 оны 03-р сард Хотын намын хорооноос Фэн Шүйлян паркийн Намын ажлын нийгэмлэг ба Удирдах нийгэмлэг байгуулахыг зөвшөөрч, эдүгээ сургууль, эмнэлэг зэрэг үйлчилгээний байгууллага бүрдсэн. Түүнчлэн ус, цахилгаан, зам, холбоо, дулаан, бохир ус, ногооруулалт зэрэг дэд бүтцийн нөхцөл үндсэндээ төгөлдөржиж, биотехнологи, нарны энерги, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, баглаж савлах, үржлийн ажил эрхэлдэг зэрэг 66 аж ахуйн нэгжийг татан авч ирсэн. Санхүүгийн орлого 2014 оноос эхлэн 10 сая юанийг давсан байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:12423
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой