”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Онгон тал цөлийн бүрд экологийн аялал жуулчлалын бүстэй танилцлаа

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга Онгон тал цөлийн бүрд экологийн аялал жуулчлалын бүстэй танилцлаа.

"70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын нэгдүгээр багийнхан 14-ний өдрийн үдээс хойш Онгон тал цөлийн бүрд экологийн аялал жуулчлалын бүстэй танилцаж сурвалжиллаа.

Онгон тал цөлийн бүрд экологийн аялал жуулчлалын бүс нь Далад хошууны Занданзуу сумын нутагт байрлах 5300 гаруй га талбай бүхий үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болно.

Онгон тал цөлийн бүрд экологийн аялал жуулчлалын бүс нь Ингэн овооны тахилгын уламжлалтай салшгүй холбоотой. Тус бүс нь ингэн овооны тахилгын хэсэг, цөлийн ургамлын хүрээлэн, цөлийн зэрлэг араатны парк, экологийн цөлийн сургуулилтын суурин, цөлийн хайгуулын суурин, цөлийн усан парк, цөлийн амралтын газар зэрэг хэд хэдэн үндсэн хэсгээс бүрддэг байна. Энэхүү аялал жуулчлалын бүс нь мөн экологийн хамгаалалт болон үндэстний уламжлалт зан үйл, соёл иргэншлийг уялдуулан хөгжүүлсэн үлгэр жишээ юм.

Аялал жуулчлалын бааз нь анх 200 га талбайтай цөлийн бүрдээс үйлсийн гараагаа эхлүүлж байсан бол 2007 оноос хойш Далад хошууны Ой шугуйн товчооноос 1800 га талбай бүхий цөлжилтийг сааруулан засах төслийг энд хэрэгжүүлж, нийт 2600 гаруй га газрын цөлжилтийг сааруулан зассанаар тухайн бүс нутгийн экологийн орчин мэдэгдэм сайжирсан байна.

- Энэ нутгийн элсийг эрхшээж болдог учир мөн хамгаалах ёстой байдаг хэмээн Ингэнтал аялал жуулчлалын бүсийн ерөнхий захирал Сүх ярьж байв. Тэрээр мөн:

- 2007 оноос өнөөдрийг болтол Далад хошуунаас манай энд 1800 га талбай бүхий цөлжилтийг сааруулан засах төслийг хэрэгжүүлсэн бөгөөд цөлжилтийг сааруулж зассан хэмжээ нь нийтдээ 2600 гаруй га газрыг хамарсан. Энэхүү үр дүнтэй үйл ажиллагаагаар бид мод тарихдаа тодорхой хэмжээний элсэн цөлөө ирээдүйд хамгаалан үлдээх хэрэгтэй болж байна. Эс тиймээс жуулчид элсэн цөл гэдгийг мэдрэх боломжгүй болно гэх Сүх захирлын тоглоомын үг нь энэ газрын цөлжилтийн эсрэг үйл ажиллагааны амжилтыг тод харуулна.

Манхан толгой дээр зогсоод харахад үзүүр хязгааргүй үргэлжлэх нарс, майлс, улиас, бургасан далайг харахаар та Сүх захирлын тоглоомоор хэлсэн үгний утга учрыг ойлгох болно.

Гиннесийн номд бичигдсэн 9 зурвас “Хятадын хамгийн хамгийн”:

Нэг. Хамгийн том овоо – Онгон тал овоо.

Хоёр. Хамгийн урт таталган зам /кабел/ - Ингэнтал таталган зам.

Гурав. Хамгийн олон оролцогчтой хонины ууц амсах үйл ажиллагааг зохион байгуулав.

Дөрөв. Хамгийн урт хадаг энд байна.

Тав. Хамгийн их хэмжээний дуут манхан бүстэй.

Зургаа. Бетон бүтэц бүхий тулгуургүй хамгийн өндөр монгол гэр – Урлагийн үзүүлбэр зохион байгуулахад зориулсан монгол гэр.

Долоо. Уламжлалт загварын хамгийн том монгол гэр энд байдаг.

Найм. Хамгийн том алтан аягатай.

Ес. Хамгийн олон тооны үхрийн ууцаар овоонд тахил өргөж байв.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:17014
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой