Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Адууны ”эрэл”-ээр арван найман жил

Шинжлэх ухаанч, Хятад улсын хэмжээнд адуу судалсан анхны хүн болох Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэд захирал Манлай профессорыг сурвалжлахаар Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд хүрэв. Зам түгжрээгүй болохоор ажиллах цагаас эрт хүрэхэд Манлай багш харин албандаа аль хэдийн ирчихсэн байлаа.

“Морины нуруун дээрх үндэстэн” хэмээгдсэн монгол үндэстний соёл, түүх адуунаас салж чадашгүй. Гэвч өнгөрсөн зууны сүүлээр Өвөр Монголын адууны тоо толгой цөөрч, адууны холбогдолтой ажил зогсонгуй болох зэрэг хүнд байдалд үүссэн. Яг энэ үед алс хол Япон улсаас хос доктор хамгаалсан Манлай адууны “эрэл”-ээр эх орон, өлгий нутагтаа буцан ирж тохиов.

Тэрээр буцаж ирээд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд ажиллав. Нэг их удаагүй радиогийн нэвтрүүлэгт уригджээ. 

Тэр өдрийн нэвтрүүлгийн үеэр 80 гарсан нэгэн буурай нэвтрүүлэгт холбогдон адууг хөгжүүлэхийн төлөө залуу хүн зүтгэж байгаад тун их баярлаж байна гэсэн. Буурал хэдэн үеэрээ адуу маллан амьдарч байжээ. Одоо унааны морь ч үгүй болжээ. Хэрвээ адуунаас хонь, үхэр малладаг шиг орлого олдог байсан бол идэшний хонь, үхрээс бусдыг нь адуугаар солих байсан гэж хоолой чичрүүлэн ярьж байсан. Энэхүү явдал надад маш их урам өгч, энэ ажилд хүчин зүтгэх итгэлийг өгсөн гэж Манлай гуай эргэцүүлэн ярив.

Орчин үеийн адууны үйлсийг хөгжүүлэхэд шинжлэх ухаанч арга зүйн дагуу судлах хэрэгтэй. Манлай улсын цорын ганц тусгайлан адуун төрлийн амьтныг судлах баг - Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн "Адуун төрлийн амьтны удамшлын нөөцөд шинэчлэлт хийгээд удамшил сайжруулах” ажлын багийг байгуулжээ. Тус багийн “Адуун төрлийн амьтны судалгааны төв”-ийн талбай 960 тэгш дөрвөлжин метр. Одоогоор ӨМӨЗО-ы адуун төрлийн амьтны удамшил үүлдэр бойжуулах хийгээд үржүүлгийн ухааны гол туршилтын тасаг, Өвөр Монголын Өөртөө Засах Орны төслийн туршилтын тасаг, ӨМӨЗО-ы дээд зэргийн сургуулийн амьтны удамшил ба үүлдэр бойжуулах гол туршилтын тасаг, ӨМӨЗО-ы амьтны удамшил үүлдэр бойжуулах ба үржүүлэх гол туршилтын тасаг зэрэг дөрвөн туршилтын тасгаар ажиллаж байна. Судалгааны ажил нь адуун төрлийн амьтны тухай суурь онолын судлал, хэрэглээний мэргэжлийн судлал ба аж үйлдвэрлэлд дэлгэрүүлэх зэрэг агуулгаар явагдаж, адууны шинжлэх ухааны судлал, адуун соёлын уламжлал ба адууны аж үйлдвэрлэлийг нээж хөгжүүлэх гэсэн гурван талыг хамарч байна.


Хичээл заах, туршилтыг удирдах, хурал цуглаанд оролцох, ном бичих гээд Манлай профессорын бүх төрлийн ажлууд хойно хойноосоо үргэлжилнэ. Хэн ч түүнийг шахаж албадаж байгаагүй ч цаг мөчтэй уралдаж явна. Нэг өдрийн ажил дуусч хөл амрах үед бие нь тамирдаж, толгой эргэх мэтээр ядаргаа нь мэдэгддэг ажээ. 

Манлай гуай: - Адуун соёл ба адууны аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зөвхөн албан газар, судалгааны тасаг, туршилтын тасгийг түшиж болохгүй. Заавал нийгмийн бүх салбарын хүмүүстэй харилцаж, нүдний өмнө оршиж байгаа олон асуудлыг шийдэх хэрэгтэй.
Судалгааны баг нь одоо нэгэнт монгол адууны үүлдэр хамгаалах гурван суурин, уралдааны морины шинэ үүлдэр бойжуулах дөрвөн суурин, орчин үеийн морин мэргэжлийн клуб нэг, сургалт дадлага боловсролын суурин нэг болон гадаадын цэвэр үүлдрийн адуу үржүүлэх нэг сууринг байгуулжээ. Эдгээр амжилт бүтээлээрээ Манлай 2011 он, 2013 онд Хятад улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн Үү Чаншинь академичийн байгуулсан амьтны удамшил үүлдрийн шинжлэх мэргэжлийн амжилт бүтээлийн шагнал болон “Үйлдвэрлэлийн мэргэжил дэлгэрүүлсэн гавьяа шагнал”-ын эзэн болов. Эдгээр амжилтаас гадна тэрээр айраг боловсруулах талд судалгаа хийж, айраг үйлдвэрлэх мэргэжлийг дэлгэрүүлэхэд олон талын ажил хийжээ. Айргийн судалгааны үр дүн нь 2016 онд ӨМӨЗО-ы зэрэглэлийн хөдөө аж ахуй тансаг хураалтын шагналыг авч байв. 2018 онд Манлай гуайн судалгааны багийн гүйцэтгэсэн "Адуун төрлийн амьтны генийн бүлэглэлийн задлалт ба зүүлтийн судалгаа"-ны  төсөл нь ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан техник мэргэжлийн байгалийн шинжлэх ухааны тэргүүн шагналыг тоссон байна.

Туршилтын тасгаар нь явж байхад сурагч Тугчин: - Энэ туршилтын тасгийн сүлдийг Манлай багш өөрөө зурж төсөвлөсөн. Үзэсгэлэнгийн өрөөний бүх зүйлийг багш өөрөө хийж, биднийг оролцуулаагүй. Манай багш ажилд их хянамгай ханддаг. Бидэнд үргэлж үйл хэрэгт анхааралтай хандах хэрэгтэй, нарийн зүйлийг анхаарах хэрэгтэй гэж захиж явдаг гэж туршилтын тасгийн сүлдийг сонирхож байхад ярив. Манлайн судалгааны баг улсын ба мужийн зэрэглэлийн шинжлэх ухааны судалгааны сэдвийн 46 төслийг хийж гүйцэтгэж, судалгаанд хэрэглэгдсэн нийт хөрөнгө 38 сая юаньд хүрсэн байна. Судалгааны үр дэнгээ монгол, хятад, англи, япон дөрвөн хэлээр нийт 386 эрдэм шинжилгээний өгүүлэл болгон нийтлүүлж, үүнээс 30 өгүүлэл нь SCI (Шинжлэх ухааны ишлэл томьёо)-д орж, хоёр өгүүлэл нь дэлхийд алдартай “Байгаль” (Nature) сэтгүүлийн салбар сэтгүүл “Шинжлэх ухааны мэдээлэл”-д нийтлэгджээ. Тусгай бүтээл, сургалтад хэрэглэх материал нийт 34 дэвтэр найруулан хэвлүүлэв. Үүнээс бусад таван төрлийн тусгай ашгийн эрхийг бүртгүүлэн авсан байна.

Туршилтын тасгийн ханаар дүүрэн өлгөөтэй үнэмлэх зураг бичгийг танилцуулан явахад энэ шавь нь одоо хаана ажиллаж байх, тэр нь аль их сургуульд юу судалж байна гэж ярихад Манлай профессор хамгийн их баярлаж байлаа. Тэрээр өнөөг хүртэл пост докторант, докторант, магистр нийт 94 боловсон хүчнийг бэлтгэв. Уг ажлын туршлагын сууриндаа “Адууны үйлсийн хөгжилд шаардагдах боловсон хүчнийг бэлтгэх хичээлийн загварын онолын судалгаа ба бодитой үр дүн” гэх судалгааны сэдвийг 2018 онд амжилттай биелүүлж, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль ба ӨЗО-ы  боловсролын салбарын тэргүүн шагналаар мялаалгаж байв.
Ирээдүйн ажлынхаа тухайд: - Адууны ажил төрлийг зах зээлд хандуулах нь бидний ажлын гол үүрэг. Бид хуучны үзэл бодлоо өөрчилж, адууны бүх зүйлийг эрдэнэ болгож чадвал манай адууны үйлс хөгжиж, адууны чанар чансаа шилдэг болно. Олсон амжилт олноос олон, хийсэн ажил  томоос том. Гардаж явсан шагнал үнэмлэх ханаар дүүрэн, бичсэн ном шүүгээ дүүрэн, бэлтгэсэн шавь дэлхийгээр түгж байсан ч Манлай профессор, түүний судалгааны багийн ажил дуусашгүй үргэлжилсээр. Гал залуу наснаасаа санчгийн үсээ цайтал Манлай гуай 18 жил адууны “эрэл”-ээр эх орон, ард түмэндээ зүтгэн явна. Түүний энэхүү “эрэл” нь маш холын эрэл, адууны шинжлэх ухааны том эрэл, монгол адууны соёл, адууны үйлсийн хөгжлийн их эрэл болно.

Зургийг Талын дуу хоолой радиогоос

Зохиогч:Нийтлэл: Үүрцайх
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:223
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой