Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Хаврын найраг” энд ингэж хөглөгдөнө

Хаврын урин цагаар хөдөө нутагт минь хайл гарч, хамаг амьтан бодис эсэн мэнд төлжинө. Айл айлын гадна хонь ямаа майлалдан урин хаврын амьдралын өнгөөр бялхан, малчин айлын хашаа хороонд халзан цагаан хурга ишиг тоглолдон “хаврын найраг”-ыг хөглөх юм.

Ажилч малчин Гантөмөрийнх
     Саяхан Шилийн хотын Баяншил мал аж ахуйн талбайн айлуудаар хүрч, өвлийн төлийн бойжилт, мал сүргийн ундралт зэрэгтэй танилцлаа.
    Туурын тал салбар талбайн малчин Гантөмөрийнд хүрэхэд бага үд аядаж, Гантөмөр алаг морио унаж, хургатай хонио бэлчээрээсээ авч ирээд голын мөсийг цоолон усалж байгаатай тааралдлаа. Гантөмөр, Шижир нар мяралзан урсах Шилийнголын дэнж дээр ажилч гар, ариун хөдөлмөртөө түшиглэн ажил амьдралаа босгож яваа идэр насны малчин ажээ. Мэнд усаа мэдэлцсэний дараа төл малын талаар яриа дэлгэлээ.
- Танай өвлийн төл хөөрөвжөөд бүр эхийг нь дагуулаад бэлчээчихсэн үү?
Шижир: - Хургаа өглөө эхтэй нь цуг бэлчээрт гаргавал бойжилт нь сайн байдаг. Манайх өнгөрсөн жилийн 12 сарын эхээс өвлийн төлөө тоссон. Одоо үндсэндээ төлөө тосоод дууссан. Энэ жил малын тарга хүч сайн, төлийн бойжилт 100 хувьд хүрч байна. Манай нутагт хадлан гардаггүй, жил бүр өвс худалдан авдаг. Өнгөрсөн намар манайх 40-өөд тонн өвс авч, өвөл 10 шахам тонн бордоо авсан хэмээн товчхон танилцуулав.
Сүүлийн жилүүдэд нутгаар нь ган гачиг үргэлжилж, нутаг бэлчээр багаас болоод өвс бордоо худалдаж авах, олон хонь маллахад орлого нь бараг зарлагадаа хүрэхгүй болов. Иймээс өнгөрсөн намраас хонио 50 хувиар цөөлж, үхрээ илүү өсгөсөн байна.
- Одоо манай үнээ тугалж эхэлж байна. Энэ жил 20-30 үнээ тугална. Энэ өвөл дулаахан, дээр нь хонио цөөлсөн болохоор өвлийн төл тосч үзлээ. Өвлийн төл тосоход өвс бордоогоо сайн бэлтгэж, харуул манаагаа сайжруулж, эх мал тарга хүч буурахаас өмнө хургаа тосвол цатгалт сайтай, хурга барагтайд чацга алдах зэрэг явдал гарахгүй. Мөн өвлийн хурга эрт бойжоод эрт гарна. Бэлчээр усандаа гамтай бөгөөд эх мал тарга хүч авахад бүр сайн байдаг гэж Гантөмөр яриа дэлгэлээ.
Гантөмөр, Шижир нар их ажилч хүмүүс. Гантөмөр хонь малдаа явахдаа үргэлж морио унаж явна. Чөдөр, ногтноос эхлээд эмээл, хазаар зэрэг морины эдлэл хэрэгслээ бүгдийг өөрөө болгоно. Өмнөх хэдэн өдрийн хүйтэнд нэг нялх хурганы хөл нь хөлдөхөд Шижир хүүхдийн хөвөн оймс оёж углаад хөлд оруулжээ. Ажилч айлын хүүхэд нь мөн аав, ээжийгээ дагаад ажил хөдөлмөрт эрт ордог юм. Биднийг очиход дунд сургуульд сурч байгаа хүү нь унаганы хашаандаа бяруугаа усалж байгааг нь хараад: - Энэ хүү чинь ажилтай хүү байна даа” гэж өхөөрдөхөд
Шижир: - Миний хүү амралтаараа өглөөнөөс орой болтол бид хоёрт туслан хонь, үхрээ эргүүлэх, услах, өвслөх зэрэг ажлыг хийгээд зүгээр суудаггүй гэж хөдөөний ажилд эрт суралцсан хүүгээ хараад баяртай ярилаа.
Өвлийн төл тоссон малчин Сүхбаатарынх
     Саяхан Шулуун хөвөөт цагаан хошууны Булгантохой сумын Толинбулаг багийн Баруун Хорчин овоогоор нутагтай, арав гаруй жил өвлийн төл тосч яваа малчин Сүхбаатарынхыг сурвалжилж, ажил амьдралтай нь танилцлаа.
- Манайх нутаг бага болохоор бэлчээр түрээслэн, оторт явж, өөрийн нутгаа өвөл төл тосох нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр хүн хүч, эд бодисын талд хэмнэлттэй. Өвөл цас бага бол мал өвсөлж тэжээх ажил гардаггүй хэмээн Сүхбаатар яриа дэлгэнэ.
Өөрийн 1000 орчим мү /1мү=15га/ бэлчээр дээрээ нэмээд 800 гаруй мү нутаг түрээсэлж байгаа бөгөөд өнгөрсөн зун мөн тус сумын Хүүннуур багт 1100 мү газрыг нэг жилийн хугацаатайгаар 14000 гаруй юаниар түрээслэн оторт явж, 10 сарын сүүлээр өвлийн төл тосохоос өмнө сууриндаа ирсэн байна.
Өнгөрсөн намар 50 тонн өвс, 6 тонн бордоо нөөцөлж, нийт 140 бог, 22 бод мал өвөлжүүлж, 11 сараас эхлэн өвлийн төлөө тоссон байна. Одоог болтол 120 бог малаас 128 төл (8 ихэр) тосч, 14 үнээнээс 8 нь тугалж, эх мал болон төлийн бойжилтоо 100 хувиар баталж байгаа билээ.
Хөрш зэргэлдээ нутагласан малчин айлууд
Шулуун хөвөөт цагаан хошууны Булгантохой сумын Хөндсамбуу, Хүслэн хоёр Есийн овоого бараадан айл зэргэлдээ нутагладаг. Тэдний нутгаар хүрэхэд төлөө тосоод тун завгүй, хашаа хороо дүүрэн хурга тугал тоглон үржилт сүргийн өнөр өсөлтийг бэлгэдэн байлаа.
    Энэ хоёр айл 01-р сарын эхээс өвлийн төлөө тосож, одоо болоход төлийн ажил шувтаргандаа орж, түрүү гарсан хурганууд нь хөөрөвжөөд өвс бордоонд оржээ. Өвлийн төл тосох ажил хэлэхэд амар боловч хийхэд хатуу хүнд ажил. Тэд үүр цүүрээр босоод л үхэр, хонио тэжээж бордох, хороо хашаагаа цэвэрлэх, хургаа тавьж хөхүүлэх, үхэр, хонио услах зэрэг ажлыг сунам нэг өдөр борви бохисхийлгүй хийдэг байна. Малчин хүн гэдэг шинийн баяр, хаврын урийг угтан, майлан тоглон торних төлөө харахаар л ядаргаа нь тайлагдан баясна.
Хөндсамбуугийн төлийн тухайд гэргий Оюуннавч нь: - Өнгөрсөн намар бороо хур элбэг болохоор бид өвс бордоогоо хүрэлцээтэй нөөцөлсөн. Эх малын тарга хүч сайн, төл ч бараг хорогдолгүй, ихэр хургаа бодоход 100 хувь давуулан тосч бойжуулж байна гэж баяртай яриад мөн эртийн төл тосох нь хүйтэн нойтон цагт хөдөлмөр хүч илүү зарцуулах боловч төл мал өвчлөх нь бага, төлөө эрт тосч, эрт худалдаа болохоор эх малын тарга хүч, бэлчээр усаа хэмнэх зэрэгт ашигтай гэлээ.
Хүслэн хэдийгээр 90-өөд оны залуу малчин боловч мал унаандаа сайн, ажилч зантай. Тэрээр эмэг ээжийнхээ заавраар мөн л эртэлж оройтон хонь малынхаа арчилгааг сайн хийж, шамдан ажилласнаар эх мал нь тарга хүчтэй, төл нь ч торниун бойжиж байлаа. Эднийх энэ жил ихэр хурга олонтой бөгөөд зарим нь цатгалт муутай болохоор Хүслэн тугалтай үнээгээ сааж угжаад ихрийн өрөөснөө ч хорогдуулалгүй сайн бойжуулж байгааг хот усныхан нь хараад эрхий хуруу гарган магтацгаана.

Зохиогч:Сараана
Найруулагч:Tselmuun
Эх сурвалж:шилийнголийн өдөрийн сонин
Мэдээ үзсэн:169
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой