Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

”Түргэн гар”-аар 2000 үхэр зарж, 6 сая юанийн цэвэр орлого оллоо

”Түргэн гар”-аар орлогоо нэмэгдүүдэв.

"Түргэн гар"(quick worker)-ыг ашиглан цагийн зугаа цэнгэл болгодог хүмүүс олон байвч амьдрал үйлдвэрлэлээ өөд татдаг хүн ч өдөр ирэх тусам олон болж байна. Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Баатал сумын Баруун Баатал багийн малчин Юн Шэн "Түргэн гар" дээр 2000 үнээ зарж, 6 сая юанийн цэвэр орлого олсон байна.

04-р сарын 10-ны өдөр сэтгүүлч түүний гэрт хүрэхэд тэрээр "Түргэн гар"-аас олж хараад мал худалдаж авахаар ирсэн найздаа хээлтэй хоёр үнээгээ 37 мянган юаниар зараад мөнгө тоолж байгаатай таарлаа.

- Орчин цагийн цахим техник гэдэг үнэхээр гайхалтай байна. Би "Түргэн гар" апп ашиглан хорчин улаан үхэр зарж эхэлснээс өдөрт хашаанаасаа хэдэн арваад үхэр зардаг боллоо гэж Юн Шэн сэтгэл догдлон ярьж байв.

Малчин Юн Шэн энэ жил 40 настай. 13 наснаасаа аваад цөөхөн малаа бэлчээрт маллахын дээр бага тооны хорчин улаан үхэр бордон тэжээж  бизнес хийгээд 16 жил болсон боловч нэг их амьдрал нь сайжирсан юмгүй. 2017 оны өвөл малчин залуу маань хорчин улаан үхрийн үүлдэр бүхий 138 охин бяруу захаас нэг бүрийг нь 6000 юаниар худалдан авч 4 сар гаруй бордон тэжээж Ихталын малын захад зарахад 9000 юаниас давуулсангүй тул малаа хайрлаад худалдахгүй гэртээ авч ирсэн гэдэг.

"Түргэн гар" апп миний орлогыг нэмэгдүүлнэ гэж үнэхээр бодож байсангүй. Хажуу айлын залуусаас "Түргэн гар"-ыг сонсоод утсандаа татаж аваад зав чөлөөгөөрөө үздэг байлаа. Үхрээ өвсөлж дуусаад зураг, бичлэгийг нь гаргаж, сүү махны чанар сайтай хорчин улаанаа олонд танилцуулахад их сонирхон холбогдож хэллээ. Ингээд тун удалгүй зүүн, баруун сум суурингийн болон Хянган аймаг, Шилийнгол аймгаас ч хүмүүс ирж бяруу бүрийг дунджаар 12000 юаниар аваад явлаа. Энэ нь зах дээр худалдахаас үхэр бүрээс дунджаар 3000 юаниар илүү байгаа юм. Ингээд би өнгөрсөн жил 1400 үхэр зарж, энэ жил 600 гаруй үхэр зарлаа гэж Юн Шэн “Түргэн гар”-ыг хэрэглэн хорчин улаан үхэр зарсан түүхээ дэлгэнэ.

Юн Шэн "Түргэн гар" апп дээр хорчин улаан үхэр зарж эхэлснээс хойш Өвөр  Монголоос бусад Шаньдүн, Шанхай, Шиньжян, Гуандүн зэрэг  газраас ч хүмүүс ирж түүний үхрийг худалдан авсан байна. Түүний “Түргэн гар” одоогоор 20 мянга гаруй дагалдагчтай аж. Эхнэр Бао Жиньхуа нь ч 17 мянган дагалдагчтай аж. Тэд үхэр зарахаас гадна шууд нэвтрүүлэг хийж үхэр арчилж тэжээх тухай зөвлөгөө өгдөг байна.

Ажилч гярхайгаар мал зүсэлж чадах, зах зээлээс худалдан авсан хорчин улаан үхрийн үүлдэр бүхий тугал, бяруугаа 3-4 сар тэжээсний дараа дахин хээлтүүлж “Түргэн гар” дээр зарахаар бэлтгэнэ. Энэ нь малчин Юн Шэний сүүлийн хоёр жилд хорчин улаан үхэр таргалуулах, борлуулахдаа хуримтлуулсан арга туршлага болоод өвөрмөц жор байлаа.

Юн Шэн: - Хашаанаасаа зарвал өвчин хижиг байхгүй гэдгийг бүрэн гүйцэд баталж байгаа болохоор наймаачид болон худалдан авагчид сэтгэл амар авдаг гэлээ.

 Малчин Юн Шэн өнгөрсөн жилээс эхлэн амьдрал нь тааруу, ядуу буурай гурван айлыг даан авч, сар болгон хүн бүрд 3300 юанийн цалин өгч байгаа ба тэдний амьдралд тус болохоор үхэр тэжээж арчилж, чинээлэг амьдралд хүрэх арга замыг зааж хөтөлж байгаа бөгөөд багийнхаа 10 гаруй малчныг уриалан хорчин улаан үхэр маллах олон талын сургалт явуулж байна.

“Энэ жил 800-1000 хорчин улаан үхэр тэжээх ба 200 гаруй саалийн үнээгээр цагаан идээ хийж борлуулж, малчин тариачдаа уриалан хамтдаа чинээлэг амьдралтай болохоор зориг шулуудаад байна гэж Юн Шэн төлөвлөж байгаа ажлынхаа талаар омог бардам ярьж байлаа.

 

Зохиогч:Бэлтгэсэн: Журамт, Мөрөн
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:103
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой