Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Бүс ба зам”-д хүч нэмэн, харилцан ашигтай хамтдаа хожих хөгжлийг ахиулна

Экспорт-Импортын банкнаас энэ сарын 18-нд Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийв.

Тус банкны захирал Жан Чинсөн “Бүс ба зам” санаачилгыг бодит ажил болгоход хүч нэмж, харилцан ашигтай байж, хамтаар хожиж хөгжлийг ахиулах нь” сэдвийн хүрээнд уг банкнаас “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж оролцсон ажлынхаа талаар танилцуулав.

Жан Чинсөн захирал хэлэхдээ, “Экспорт-Импортын банк тогтвортой хөгжлийг ахиулж, санхүүгийн дэмжлэгийг бэхжүүлж, өндөр чанартай хөгжлийг бий болгохын тулд "Бүс ба зам" санаачилгад хүч нэмж оролцож байна. Одоогийн байдлаар манай банк нь 1800 гаруй "Бүс ба зам"-ын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн хэмжээ 1 их наяд юанийг давсан байна.

"Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд манай банк эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, эрчим хүчний нөөцийн хамтын ажиллагаа гэх мэт өндөр түвшний гол салбарт дэмжлэг үзүүлээд зогсохгүй иргэдийн амьжиргаанд тус дэм үзүүлж ирсэн. "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар уулзалтын үеэр Экспорт-Импортын банк нийт 33 ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, санхүүгийн институтийн дунд тэргүүлэх байр суурийг оллоо. Одоогийн байдлаар 13 тэрбум юанийн тусгай зээлийг бүрэн гүйцэд олгож дууссан бөгөөд үлдсэн 32 ажил бүрэн гүйцэд дууссан буюу хэвийн ажиллагаанд орсон байна.

Манай банк нь хамтаар худалдаалан, хамтаар байгуулж, хуваалцах ойлголтыг чиглэлээ болгож, "Бүс ба зам"-ын томоохон төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг идэвхтэй дэмжинэ. Дэд бүтэц, эрчим хүчний нөөц зэрэг гол төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүлээн авагч орны хувьд хөгжлийн асуудлыг шийдэж, иргэдийн амьжиргааны сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд туслах болно. Экспорт-Импортын банк нь зам дагуух улс орнуудад хэрэгжих чухал төслийг дэмжиж, тусламжийн хөтөлбөрийн давуу талыг хөгжлийн давуу тал болгон хувиргаж, эдийн засгийн дотоод хөгжлийн хөдөлгүүр ба бие даасан чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг.

Экспорт-Импорт банк нь тухайн улсын хөгжлийн түвшин, санхүүгийн байдалтай уялдуулан, санхүүгийн төлөвлөгөөг зохистойгоор боловсруулж, бүтээгдэхүүнийг байнга сайжруулж, төслийн санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд төслийн санхүүжилтийн өртгийг үр дүнтэйгээр багасгадаг.

Экспорт-Импорт банк нь Торгон замын сан, Хятад-АСЕАН-ы хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан, Хятад-Африкийн чадавхын хамтын ажиллагааны сан, Хятад-Төв, Зүүн Европын сан зэрэг хөрөнгө оруулалтын санг байгуулах буюу хувьцаа эзэмшин, хөрөнгө оруулалтын болон зээлийн уялдаа холбооны давуу талыг нэмэгдүүлж, төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэхийн тулд хувьцаа хөрөнгө оруулалтын аргаар нийгмийн санг нэгтгэнэ.

Үүнээс гадна Экспорт-Импорт банк бүх талуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санхүүгийн чиг баримжаа болон үйлчилгээний чиг үүргийг идэвхтэй гүйцэтгэдэг. Жишээлбэл, холимог зээл, синдикатчилсан зээл, хөрөнгө оруулалт, зээлийг холбосон зээл, төлөөлөн даалгах зэрэг олон төрлийн бизнесийн хөгжил, арилжааны санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, олон талт байгууллагуудтай хамтран ажилла байна.

2019 он бол "Бүс ба зам" санаачилгыг өндөр түвшинд хөгжүүлэхэд чиглэсэн эхний жил болно. Шинэ нөхцөл байдал, шинэ асуудлууд, шинэ сорилтуудыг даван туулахын тулд Экспорт-Импорт банк өөрийн байр сууриа сайжруулж, идэвхтэй үүрэг гүйцэтгэх, онцгой давуу талууд, гол чиг үүргүүдээ бүрэн гүйцэтгэж, "Бүс ба зам"-ын байгуулалтыг ахиулахаар чармайн, харилцан ашигтай, үр дүнтэй хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

"Бүс ба зам"-ын байгуулалтыг ахиулахын тулд Экспорт-Импортын банк дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж, хоёрдугаар үе шатыг үргэлжлүүлэн явуулна. Хоёрдугаарт, тухайн улсын үндэсний нөхцөл байдал, хөгжлийн хэрэгцээг хангах гол төслүүдийг дэмжих, дэд бүтцийн холбоос бүхий төслийн томоохон бүтээн байгуулалт, чадавхын хамтын ажиллагааг чиглүүлэх, санхүүжилтийн ялгавартай төлөвлөгөөг боловсруулах, нөөцийн хуваарилалтын интеграцыг оновчтой болгох, санхүүгийн дэмжлэгийг бэхжүүлэх. Гуравдугаарт, санхүүжилтийн хамтын ажиллагааны арга барилыг шинэчлэн, бүх төрлийн нөөцийг татан оролцуулж, "Бүс ба зам" санхүүгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, "Бүс ба зам"-ын өндөр чанар, өндөр стандарт, өндөр түвшний хөгжлийг дэмжих. Дөрөвдүгээрт, ногоон санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ногоон санхүүгийн бүтээгдэхүүнийг сайжруулах, ногоон санхүүгийн үйлчилгээг бэхжүүлэх, ногоон хөгжлийн төслүүдийг дэмжиж, "Бүс ба зам" байгуулалтыг дэмжин, дэлхийн эдийн засгийн ногоон хөгжилд идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл байдлыг бий болгоход хүчээ өгөх болно гэлээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:212
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой