”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Оролдлоготой хүн олзтой

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгцээтэй мэдлэг мэргэжлийг эзэмшин сурч, тэмдэглэн дэлгэрүүлнэ гэдэг малчин хүний хариуцлага. Малаа маллахын зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлд ашигтай мэдлэг мэргэжлийг сэдэн оролдож явдаг манай малчид магтууштай.

     Мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгцээтэй мэдлэг мэргэжлийг эзэмшин сурч, тэмдэглэн дэлгэрүүлнэ гэдэг малчин хүний хариуцлага. Малаа маллахын зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлд ашигтай мэдлэг мэргэжлийг сэдэн оролдож явдаг манай малчид магтууштай.

Малчин Дурсгалт 2000 гаруй хонинд данс тэмдэглэж үлдээв

    Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Бордавс багийн малчин залуу Дурсгалт мал маллах туршлагатай, ажилд нарийн нямбай, данс тооцоо эрхлэхдээ эмх цэгцтэй байдаг.

    Мал малласан арван хэдэн жилийн турш тэрээр айл гэрийн орлого зарлагаа нарийн тэмдэглэж авахаар барахгүй хонинд хээлтүүлэг хийхийг өөрөө сурч эзэмшин, 2010 оноос эхлэн хонь бүрийнхээ хээлтүүлэг хийсэн цаг, үр авсан хуцын номер, хээлтүүлэг хийсэн эх малын номер, төллөх цагаас эхлэн тоссон төлийн номер, биеийн жин, сүүнээс салах үеийн жин, өвс бордоо өгсөн цаг болон хэмжээ, худалдах үеийн жин, худалдсан үнэ зэргийг нарийн нямбай тэмдэглэл хийгээд заншсан байна.

    200 гаруй цахар хонь маллах жилдээ 200 гаруй төл тосдог гээд бодвол хээлтүүлэг хийсэн 9 жилийн турш Дурсгалт 2000 гаруй хонинд данс эвхмэл хийжээ.

    Зөвхөн тэмдэглэл хийхийн тулд биш, харин харьцуулахын дээр арга туршлагаа тасралтгүй дүгнэн, хургаа яаж тарга авуулах аргыг сүвэгчилсээр ирснээр хурга нь үнэ даадгаараа нэртэй. Өнгөрсөн жилээр бодоход дөрвөн сар болж байгаа хургаа дунджаар 830 юаниар худалдаж, айлын идшинд бэлтгэсэн хонь нь багадаа 1600 гаруй юаньд хүрч, нэг том эр хонь нь 3000 юаньд хүрч хүмүүсийг гайхшруулж гэнэ.

    Богдын гол сумын Бордавс, Дөрвөнхудаг зэрэг багаар сурвалжилга хийж явахдаа эдгээр багийн малчид дүбө зэрэг үүлдрийн хонийг өргөн хэмжээгээр маллаж байгааг олж мэдлээ. Шалтгааныг асуухад малчид цахар хонины арчилгаа маллагаа их, өвс бордоо их зарцуулна гэж байв. Гэтэл Дурсгалтын аав Доржпалам гуай харин өөрийн гэсэн үзэлтэй байлаа.

- Цахар хонины арчилга маллагаа нь бусад үүлдрийн хонийг бодвол хөдөлмөр хүч их байдаг нь үнэн. Гэвч олох ашиг нь бусад үүлдрийн хонийг бодвол их байдаг. Нэг цахар хониноос 7-8 жин /1 жин= 500гр/ ноос гарч, нэг жин нь 16 юань, арьс нь 70 юань орчим хүрнэ. Тарга авах нь хурдан, өөх баг байдаг. Өвс тэжээлийн талд би олон жил ажиглаж үзлээ. Манайх хэдий өвс бордоо зарцуулна бусад айл мөн төдий л зарцүүлж байна. тийм их зөрүү гараагүй гэлээ.

    Хувьчлалын үед 4 мернусан үүлдрийн хонь хуваагдан иржээ. Дараа жил нь мернусан үүлдрийн хонь олноор хуваагдаж ирсэн зүүн хотны айл нь ноосоо зараад 1000 гаруй юань өвөрлөснийг хараад Доржпалам гуай бахархаж, мернусан үүлдрийн хонио зарахаасаа хайрлан, сольж авах зэрэг аргаар мернусан үүлдрийн хонио өсгөж ирсэн байна. 30 гаруй жилийн хугацаанд хошууныхаа цахар хонь маллаж байгаа 183 айлын нэг болж, ариун хөдөлмөрөөрөө жаргалтай амьдралаа босгож явна.

Малчин Т.Баатар 200 гаруй төрлийн өвс ургамлын зургийг авч тэмдэглэв

    Энэ жил 61 хүрч байгаа Т.Баатар Сөнид баруун хошууны Сайхан-Өлзий сумын Баянхараат багийн малчин юм. Тэрээр хар багаасаа монгол эмчийн гэрт үрчлэгдэн өсөхдөө монгол эм барьж сурсан ч, амьдралын нөхцөл байдлаас болоод эмчийн ажлаа орхин мал маллахаар шулуудсан байна. Эмчийн ажлаа орхисон ч, багасаа сурсан эмийн ургамлын дур сонирхлоо орхисонгүй. Олон жилийн мал маллагааны явцад түүний энэхүү дур сонирхол нь нутаг усныхаа өвс ургамлыг шинжих, мал сүргийн өвс бэлчээрийг хэрхэн зохицуулах арга барилд сургасан байв. Ялангуяа сүүлийн жилүүдийн ган хавсаргад нутаг бэлчээр элсжиж, өвс ургамлын төрөл зүйл жилээс жилд цөөрч тасрах аюултай болсон нь түүний санааг ихээр зовоожээ. Залуусын дунд хэдэн төрлийн ургамал танихгүй хүн олон болж байгааг гярхай олж харсан байна. Иймээс малчин хүн өвс таних нь мал маллах үндэс гэдгийг баримтлан нутаг усныхаа өвс ургамлын зургийг авч үлдээн уламжлахаар болсон байна. Энэ санаа таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэн, нутаг усныхаа 200 гаруй төрлийн ургамлын зургийг авчээ. Энэ явцад түүнд хамгийн эхэнд тохиолдсон хүндрэл нь зураг авах мэргэжлийн асуудал байв. Иймээс юуны өмнө зураг авах онол мэргэжил сурахын дээр туршлага цуглуулан мэргэжлээ дээшлүүлсээр иржээ.

    Хэн бүхний мэдэхээр Сөнид нутаг бол гандмал хуурай нутагтай болохоор олон төрлийн ургамал ургахгүйн дээр ургасан ч дутуу ургаад хатчихдаг байна. Энэ нь Т.Баатарт тулгарсан хамгийн том хүндрэл байлаа. Зарим ургамлыг 3-4 жил хүлээж байж зургийг нь авдаг байв. Зарим ургамал нь тун богино хугацаанд ургаад хатдаг болохоор яг тэр цагт нь амжиж зургийг нь авахгүй бол дараа жилийг хүлээх хэрэгтэй болно. Зарим нь зургийг нь өдөр авахад үр дүн муутай байдаг болохоор өглөө эрт авах хэрэгтэй. Энэ мэтээр нутаг усныхаа ургамлын зургийг хамгийн тохиромжтой цагт нь авсаар иржээ.

    Малчин Т.Баатар хэдэн жилийн зүтгэлээр 200 гаруй төрлийн өвс ургамлын зургийг тайлбар хадан бэлтгэсэн байна. Түүний энэхүү хөдөлмөрийн үр дүнг Сөнид баруун хошууны Үндэстэн шашин суртахууны зөвлөлөөс хүндэтгэн үзэж, “Гилгүүн Сөнид” уламжлалт соёлын цуврал бичигт оруулж, Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороонд дэвшүүлэн 2018 оны 10 сард Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооноос энэхүү жирийн нэгэн малчны таван жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн болох “Сөнид баруун хошууны бэлчээрийн ургамлын ойллого” гэсэн номыг хэвлэн тараажээ. Энэхүү ном 51 язгуур, 113 төрлийн 155 ургамлын зургийг сонгон авч, язгуур төрөл, хэлбэр дүрс, үйлдэл хэрэгцээгээр нь тайлбарлан эмхтгэж, нэр өгч чадаагүй буюу тайлбарлаж чадаагүй хэдэн зургийг дагалдуулжээ.

Зохиогч:Нийтлэл: Цэцэг
Найруулагч:Tselmuun
Эх сурвалж:Шилийнголийн Сонин
Мэдээ үзсэн:111
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой