Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад хэлтэй мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөг боллоо

Хятад хэлтэй мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөг боллоо.

Хятад хэл суралцагч оюутан залуус болон хятад хэлтэй нарийн мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөг өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотноо болжээ. Гурав дахь жилдээ болсон эл үйл ажиллагааг Хятад улс дахь Күнзийн төв хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн харьяа Күнзийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, Хятад-Монголын Соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан хамтран зохион байгуулсан байна.
Ажил хайгч хятад хэлтэй залуусыг дэмжих зорилготой энэхүү өдөрлөгийн талаар Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ үед тун чухал ажил боллоо” хэмээн онцолсон бол Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Бумцэнд “Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгаар тогтохгүй олон салбарт өргөжин тэлж буйн баталгаа нь энэхүү өдөрлөг юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Өдөрлөгт Улаанбаатар хот дахь Хятадын банкны салбар, “Air China” авиа компанийн Монгол дахь салбар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 30-аад компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, ажлын байруудаа танилцуулжээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:40
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой