Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ши Жиньпин АНУ-ын сурагчдад хариу захидал илгээв

Саяхан Ши Жиньпин дарга АНУ-ын Иллинойс мужийн Хойд Ниллес ахлах сургуулийн сурагчдад хариу захидал бичиж, тэдний асуусан асуултад хариу өгсөн бөгөөд Хятад, Америкийн ард түмний найрамдалд хувь нэмэр оруулахыг хүссэн байна.

Ши Жиньпин хариу захидалдаа:

Та бүхний асуусан асуулт найз нөхөд мэтийн чин үнэнч байгаад баярлалаа. Жишээлбэл: Хятад улсын даргын ажил амьдрал, дур сонирхол зэрэг олныг асуужээ. Миний ажил бол ард түмэнд үйлчлэх явдал, ямар их ядарсан ч сэтгэл таатай байдаг. Би гүн ухаан, түүх, утга зохиол, соёл, дуу хөгжим, спорт зэрэг олон сонирхолтой. Миний сонирхлууд дунд сургуульд сурч байх үеэс төлөвшсөн. Америкийг сонирхох эсэх асуудалд, миний бие Америкт олонтоо айлчилсан, Америкийн байгалийн үзэмж сайхан, ард иргэд нь зочломтгой, олон талт соёл нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Мөн олон сайхан найз нөхөдтэй ч болсон, бас олон бяцхан найз нар бий гэж бичжээ.

Ши Жиньпин захидалдаа:

Хойд Ниллес ахлах сургуулийн сурагчид ханзны тигийг маш сайн гаргаж, үг үсгийг зөв оновчтой хэрэглэжээ. Та бүхэн үргэлжлэн чармайж, хятад хэлний чадавхаа илүү сайжруулахыг хүсье. Залуус бол Хятад, Америкийн найрамдлын ирээдүй, Хятад, Америкийн ард түмний найрамдалд илүү их хувь нэмэр оруулахыг хүсье гэж бичжээ.

Энэ нь том гүрний удирдагчийн хувиар, залуу нэг үеийнхнийг Хятад, Америкийн найрамдлыг байнга сайжруулахын тулд хүчин зүтгэхийг хүсэн эрмэлзэж буйг харууллаа. Энэхүү захидлаас Ши Жиньпиний сэтгэлд ойрхон, найрсаг зочломтгой зан чанарыг ойлгож болох юм хэмээн Хойд Ниллес ахлах сургуулийн багш, сурагчид илэрхийлж байлаа.

Мэдээж, энэхүү захидал нь Хятад, Америк хоорондын солилцоог дэмжих захидал. Улс орон хоорондын хэлхээ холбоо нь ард иргэдтэй холбоотой, Улс орны хэлхээ холбооны үндэс суурь нь эцсийн эцэст ард түмэн хоорондын хэлхээ холбоо, ойлголцолтой холбоотой байдаг, хэлхээ холбооны эцсийн зорилго ч ард түмэнд үйлчлэх явдал юм. Иргэдийн хэлхээ холбоо улам нягтарч, улам гүнзгийрэх нь засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлогын үндэс суурийг бий болгох боломжтой мөртөө улс орон хоорондын тогтвортой байдал, хөгжлийг хангах ерөнхий чиг хандлагыг өөрчилж чадахгүй юм.

Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш, ширээний теннисний дипломат харилцаа нь “жижиг бөмбөгөөр том бөмбөрцгийг ахиулах” гайхамшгийг бүтээж, хоёр тал харилцан оюутан солилцож, NBA-гийн спортын од Хятадын ахлах болон бага сургуулийн хичээлийн танхимд орохоос эхлүүлээд Күнзийн институт Америкийн иргэдэд хятад хэл заах болж, Хятадын соёлыг танилцуулж, Хятад Америк гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан техник, соёл, эрүүл мэнд, спорт, орон нутаг зэрэг маш олон салбарт өргөн гүнзгий солилцож, хоёр орны харилцааны хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Ши Жиньпин дарга:

Хүмүүнлэгийн солилцоо бол Хятад, Америкийн харилцааны үндэс гэсэн бөгөөд залуу үеийнхэн Хятад, Америкийн найрамдлын ажил үйлсийг залгамжлахыг хүсэн ерөөжээ. Тэрээр урьд нь Америкт айлчлах үеэр тухайн газрын ахлах сургуульд танилцан айлчилсан бөгөөд Америкийн сурагчид Хятадад айлчлахыг урьж байсан билээ.

Дэлхий ертөнцөд зуун жил гараагүй их өөрчлөлт хувиралт гарч байгаа энэ үед Хятад, Америк дэлхийн хамгийн том шинээр хөгжиж байгаа орон ба хөгжсөн орон болсны хувьд өөр хоорондын ашиг сонирхолд мөргөлдөөн, маргаан олдож, хоёр орны харилцаанд бас гүн гүнзгий зохицуулалт болон хувиралт гарч байна. Нээлттэй болсон хятадууд Америкийг улмаар ойлгох болж, харин бага бус америкчууд зөвхөн хэвлэл мэдээллээр Хятадыг ойлгож байна. Энэ үед Хятад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны үүргийг гүйцэд бадруулж, харин “хаалгаа хаах”, “хөөх” зэрэг урсгалыг сөрсөн аргаар хоёр орны иргэдийн харилцааг таслах биш. Хоёр талын олон салбарын харилцааг тасралтгүй ахиулж, ялангуяа залуучууд хоорондын харилцаа холбоог ахиулах нь хоёр орон хоорондын маргаан, мөргөлдөөнийг арилгах, харилцан ашигтай, хоёулаа амжилтад хүрэх хамтаар бүх дэлхийн үүрэг хариуцлагаа үүрэглэх хөдөлгөх хүч болох юм.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:74
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой